Даатгалын компаниудын дүрмийн сангийн хөрөнгийн хэмжээ өсчээ
Гэсэн ч нэг хэсэг нь, зугтаж, бултаж чадаагуй нь яах аргагүй даатгалд хамрагдаж л таарна. Тэд машинаа үзлэгт оруулах үсэрээ яаруу сандруу даатгуулахдаа тухайн гэрээнд дурдагдсан нөхцлийг тэр бүр нарийн харалгүй өнгөрөх нь бий. Энэ нь хохирол төлөгдөх болсон үед даатгагч, даатгуулагчдын хооронд маргаан үүсэх хамгийн том шалтгаан болдог нь манайд нийтлэг зөрчил гэнэ. Жолооч хариуцлага алдаж, тээвэрлэж явсан олон хүнтэйгээ осолдоход хариуцлагын нь төлбөр зорчигч бүрийн тоогоор яригдана. Зорчигч нэг бүрийн гэрээнийхээ нөхцлийг нарийн хянаж үзээгүйн гор гарах нь бий. Гэрээний нөхцлийн болзлыг даатгалын компаниуд өөрийн сонирхол, эрх ашигтаа нийцүүлэн тайлбарлах нь бий. Энэ байдлыг арилгахаар даатгалын компаниудын мэргэжилт-нүүдийг ч сургалтад хамруулж, гэрчилгээ олгохоор болоод байгаа юм билээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй зарим оронд даатгуулаагүй автомашиныг замын хөдөлгөенд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг гэнэ. Энэ жишгийг өөрийн оронд бий болгох гэж, эхлэлийг нь тавих гэж, автомашинтай иргэдийг албадаж бус өөрийн ухамсраар нь
Монгол даатгал компани Улсын мэргэжлийн хяналтын газартай (УИХГ) хамт-ран ажиллахаар болжээ. Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурлын үсэр танилцуулсан. Манайд өнөөдөр 120 гаруй мянган автомашин нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож байгаа гэсэн баримт байдаг бөгөөд өдөрт их бага хэмжээний осол байнга гарч байдаг. Энэ нь автомашинаа сайн дурын даатгалд хамруулахыг ойлгуулах шаардлага мөн. Заавал даатгал нь жолоочийн хариуцлагын даатгал бол, сайн дурын даатгал нь өөрийн автомашин болох өмчөө даатгуулахыг хэлж байгаа.
Тэрчлэн даатгалын ёезүйн дүрэм баталжээ. Даатгалын хохирлыг олгохгүй удаашруулбал УМХГ-ын даатгалын хэлтэст мэдэгдэх боломжийг 2004 онд батлагдсан даатгалын шинэ хууль бий болгожээ. Хуулинд зааснаар даатгалын компаниудын хариуцлагад өөрчлөлт орж зургадугаар сарын 1-нээс хойш 500 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаа яеуулах ёстойг заажээ. Өмнө нь даатгалын байгууллага 100 сая төгрөгийн дүрмийн сантай байсан. Ийнхүү дүрмийн сан өесөн нь даатгуулагчдын баталгаа өндөрсөх үзүүлэлт. Заасан хугацаанд 500 сая төгрөгийн дүрмийн сан бүрдүүлэх боломжоо тодорхойлсон 12 даатгалын компани материалаа УМХГ-ын Даатгалын хэлтэст ирүүлээд байгаа юм билээ. Тэдгээрээс дурдвал Номин даатгал, Бодь даатгал, Эрэл даатгал, Ард даатгал, Очир ундраа даатгал, Монгол даатгал, Чин үйлс даатгал гэхчлэн компаниуд орж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 21 даатгалын компани байгаа бол үлдсэн нь дүрмийн сангаа хэрхэн бүрдүүлэхээ ч тодорхойлоогүй байгаа. Үүнийг дагаад тэдгээр компанид даатгуулагчдын эрх ашиг мөн хөндөгдөж буй. Иймэрхүү хохирол барагдуулах чадваргүй болж байгаа, дампуурсан даатгалын компани даалгуулагчын хоорондын харилцааг зохицуулж иргэдэд хохирлыг нь олгуулах талаар шинэ даатгалын хуулинд заасны дагуу УМХГ-ын Даатгалын хэлтсийнхэн ажиллах ёстой болж байгаа аж.
Б.ХАШ
(өдрийн сонин 2005-04-12 089)