Засгийн газрын гишүүд зангиагүй уулзаж бухимдлаа тайлав
Император зоогийн газарт зангиагүй цуглан, хөгжмийн аялгуунд хоолны цэс сонгосон шигээ инээлдэж хөхрөлдөж суусан байна.
УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхий сайдын хэлсэн үгэнд дургүйцлээ илэрхийлж, танхимын хуралдааны хаалгыг савсан У.Хүрэлсүх, Т.Ганди нар ч уулзалтын уур амьсгалыг үл эвдэн, учир зүйгээ ололцохыг хичээсэн хамт олны талд байгаагаа илэрхийлсэн аж.
Амралтын өдөр зоогийн ширээнээ тохой залгасан танхимынхаа уулзалтыг дэмжиж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхуу нар хилийн чанадаас Буянт-Ухаад буумагцаа Император-ыг зорьжээ.
Эл едөр гурван сайд эзгүй байсан буюу П.Цагаан эмнэлэгт, Ц.Шаравдорж цэргийн хээрийн сургуульд, У.Барсболд Тэрэлжид ажилласан шалтгаанаар зангиагүй уулзалтад ирээгүй байлаа.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж авлига, хүнд сурталтай хийх тэмцлээ үргэлжлүүлэхийг сайд нартаа даалгажээ.
Б.ЭНХ
(өнөөдөр 2005-04-12 086)