Хоёр зуун түүх хүүрнэх Данбадаржайлин хийд
Хоёр бүтэн зууны түүхийг хадгалан сүндэрлэх энэхүү хийд ирэх наймдугаар сард 240 насныхаа төрсөн өдрийг нижгэрхэн тэмдэг-лэхээр зэхэж буй юм.
Монголын бурхны шашны зул болгон байгуулсан гурван хийдийн нэг Данбадаржайлинг их эзэн Чингисийн алтан ургаас тодорсон хоёр богдын нэг Халхын шашны тэргүүн Лувсандамбийдонмэгийн дурсгалд зориулжээ. Лувсандамбийдонмэ 1724 онд Халхын тушээт хан Дондовдоржийн хатан Баяртаас мэндэлсэн. Түүнийг таван нас хүрмэгц Саадаг толгой хэмээх газарт Халхын шашны тэргүүнд өргөмжилж, Манжийн хаанаас Өндөр гэгээн Занабазарт олгосон эрх ямбыг түүнд шилжүүлэн шагнасан гэдэг. Тэрбээр Халхын ихэс дээдэс төдийгүй энгийн ардын дунд нэр нөлөөтэй шашны том зүтгэлтэн байсан юм. Лувсандамбийдонмэ Богдыг 34 нас хүрдэг жил Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг толгойлсон хэрэгт сэжиглэн хор өгч амийг нь хороожээ.
Гэвч дараа жил нь Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсэн хоёрдугаар Богдын шарилыг хүндэтгэн тахихын тулд хааны их сангаас хөрөнгө гаргаж тусгаар хийд байгуулах зарлиг буулган газрыг товлон дуган, сүм байгуулах эрхийг Халхын зоригт ван Санзайдоржид олгожээ. Олон газраас сонголт хийж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Сэлбэ голын зүүн салаа Цэлхийн голын цутгал сүйтгэсэн. Харин 1990 онд хийдийг сэргээсний дараа Монголын Соёлын сангаас хөрөнгө гаргаж зарим нэг дуганыг сэргээснээр хурал номоо хурах газартай болоод байгаа аж.
Хийдийн гол сүм Цогчин дуганыг эмнэлэг болгон өөрчилж саяхныг болтол ашигласныг хүмүүс сайн мэддэг. Цагтаа 1500 лам нэг дор суугаад хурал номоо хурдаг байсан энэ дуган уран барилгын хосгүй дурсгал болохын хувьд бидний мэдэх, мэдэхгуй олон түүхийг өгүүлнэ. Газар ухаж суурийг нь босгодгоос огт өөр буюу модоор яс зангидаж түүхий хөх тоосгоор өрж босгосон суурьгүи барилга гэдэг. Хажуу хавирганаасаа элтэрч холторсон энэ барилгад тэртээ 200-гаад жилийн өмнө хананд нь түрхсэн будаг, өрж босгосон тоосго нь хэвээрээ шахуу байгаа. Халаагаад тавихад нурууны өвчин илааршдаг хэмээн хүмүүс тоосгыг нь зөөж хийдийнхэнд ажил уддаг болсон гэнэ.
Хийдийн гол шүтээнийг Гурдаваа рэнбүүчи бүтээсэн
Удтал завсарласан хийдийн буян номын ажил 1990 оны цагаан морин жил сэргэсэн. Д.Дашрэнчин, Г.Очиржав тэргүүтэй өтгөс хуврагууд Богдын Лавиран сүмд сан тавин анхны цогчин
хурлаа хурж үйл ажиллагаа нь эхэлжээ. Тэдний нэг өдгөө тус хийдийн хамба Д.Дашрэнчинтэй уулзлаа.
Нас сүүдэр 96 хүрч байгаа энэ буурал одоо ч буян номын үйлдээ шамдсаар яваа. Хийдийнхээ байшин барилгыг сэргээх, хүн хартай уулзах гээд хамбын ажил мундахгүй.
-Та энэ хийдэд залуудаа шавилж байсан уу?
-Би Завханы Жавхлант одоогийн Алдархааны хүн. Зургаан настайдаа өнчирч хоцорсон намайг нагац эгч минь Яруугийн хийдэд шавь болгон суулгаснаас хойш 30 хүртлээ шавилсан. 24 жил суусан хийдээ тараалгачихаад хотод ирсэн дээ. Данбадаржайлин хийдийн тухай хүний амнаас л мэдэхээс өөрөө ирж үзээгүй байсан.
-Тэгээд яаж яваад хийдийг сэргээх ажилд оролцсон юм бэ?
-1990 онд шүү дээ. Манай нутгийн Дорж, Очиржав, Баатар эд нар ирээд сан тавиад аль гэсэн. Тэгээд аравдугаар сарын 11 -нд Өндэр настны эмнэлгийн клубт очиход олон хүн цуглачихаж. Сан тавиад, ном уншаад нэг ёсондоо хийдийг сэргээх ажил эхэлсэн хэрэг. Түүнээс хойш энэ хийдийг толгойлж авч явах үүргийг хүлээсэн дээ. Эхний гурван жил бараг л өдөр шөнөгүй суусан. Бурхан тахил, ном судрыг нь олж цуглуулах, лам хувраг сургах гээд ажил ч их байлаа.
-Бурхан тахил юутай байв?
-Дэлгэсэн алганы хэрийн ганц Манал бурхантай. Ёстой л ганц нэгээр нь цуглуулсан даа. Энэ хийд ямар байсныг мэддэг хүн олон байсан болохоор сүсэгтний дэмээр ажил ч амархан бүтсэн. Хийдийн гол шүтээнийг Гүрдаваа Рэнбүүчи багш бүтээж өгсөн. Одоо манайх 40 гаруй ламтай, байнгын ажиллагаатай, цорж, даа лам, гэегүй, унзад гээд сүм хийдэд байх мяндаг тушаалтныг номтой залуусаар бүрдүүлж чадсан. Хамаг ажлыг хэдэн залуус маань л нугалж байна даа.
Богд хаан удирддаг эрдмийн газар байжээ
Данбадаржайлинг сэргээн засварлах, гадаад харилцаа, сургалтын Логишура сангийн гүйцэтгэх захирал их гэсгуй М.Тэгшбаяртай ярилцлаа.
-Манай хийдийн нэр монголоор Шашныг бадруулагч. Манжийн хааны зарлигаар байгуулагдсан тул тухайн усийн ёсоор эхний 10 жилд орон тооны цөөн лам суулгаж, хааны сангаас цалин зэд олгож байж. Харин 1776 оноос энэхуу цалин зэдийг зогсоон хийдийн барилга болон хурал номын ажлыг Богд Жавзандамба хутагтын шууд мэдэлд шилжүүлсэн гэдэг. 1778 онд хоёрдугаар Богдын шарилыг Их хүрээнээс залан авчирч, тус хийдэд суух лам нарыг хуваарилан ирүүлснээр хурал номын ажиллагаа жигдэрсэн. 1930-аад он гэхэд 12 аймаг, дөрвөн дацан сургууль, 1500 гаруй ламтай Монголын шашин номын томоохон төв болсон байжээ. Бусад хийдээс ялгаатай нь энд зүгээр нэг хурал хурж буян хийдэг бус лам нарыг сургадаг, номын дамжаа барин шалгалт өгч гавж, аграмба зэрэг шашны цол хүртдэг нэг ёсны эрдмийн газар байсан юм билээ.
-Хийдийн гол шүтээн нь ямар бурхан байсан юм бол?
-Логишура Жанрайсиг бурхан. Одоо Гандантэгчинлин хийдэд байгаa. Харамсалтай нь тухай үед шүтэж байсаи бурхан шүтээнүүд Монгол орныг нөмөрсөн их хэлмэгдүүлэлтийн үед устаж алга болсон юм билээ.
-Хийдийг засч сэлбэх сэргээх ажлыг хийж байсан тухай түүх байдаг болов уу?
-Анх байгуулснаас хойш 150 шахам жил болж элэгдэж хуучирсан тул сэлбэн засахгүй бол харьяат хийдийн бурхан шүтээн, гэрэлт хөшөө чулууны бичээс эвдрэх боллоо хэмээн Манжийн Бадруулт төр хаанд айлтгаснаар 1907 онд сэлбэн засах зарлиг гарч, 20 мянган лан мөнгө хуваарилж байсан гэдэг. Түүнээс өөрөөр 1990 он хүртэл сэргээж байгаагүй. 1934 оноос сүм дуганыг нь буулгаж, 1937 онд үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон.
-Үйл ажиллагааг нь зогсоох үед хэчнээн ламтай, хэр том хийд байсан бол?
-1937 онд энэ хийдэд хурж байсан 107 ламд ялын дээд хэмжээ оноож, 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутагус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэсэн бүртгэл тухайн үеийн Дотоод яамны архивт байсан гэдэг.
-Гол Цогчин дуганыг нэг хэсэг эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсныг хүмүүс сайн мэддэг?
-1500 лам хурдаг Цогчин дуганыг 1945 оны аравдугаар сарын 2-нд Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газар нэртэй болгож даргаар нь Сосорбарам гэж хүнийг томилж байсан юм билээ. 1945-1947 оныг хүртэл Монголд байсан 12 мянга гаруй олзны япон цэргийн асуудлыг энд хамаардаг байж. Сүүлд нь Сүрьсэгийн, дараа нь ахмадын гээд дандаа эмнэлэг байсан. Одоо бол хоосон балгас болсон. Яаж ийж байгаад сэргээчихвэл Монголын түүхийн асар үнэтэй дурсгал болох юм. Энэ ажилд зориулж Логишура санг 2003 онд байгуулсан.
Манай хийд өдөр тутмын цогчин уншлага, цагийн их хурлуудыг 6с жаягийн дагуу хурдаг. Залуу лам хуврагууддаа төвд хэл, бурхны шашны түүх, судрын уламжлалт орчуулга, уйгаржин монгол бичиг, бурхны шашины гүн ухаан чойрын номыг зааж, Энэтхэг улсад сургадаг.
Сүсэгтэн олныхоо хүсэлтээр Наши дүрсүмийн засал, Ширнэн дүдог Чойжалын дүгжү зэрэг хатуу гүрэм заслын номуудыг ч хурдаг болсон.
Н.САРАНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-04-12 086)