Мөнгөн усны бизнес ба алтны ангуучид

Харин сүүлийн гурван жилд мөнгөн усны хэрэглээ эрс нэмэгдэж буй нь баримтаар нотлогдсоор байна. Энэ нь манай орны байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндэд маш аюултай хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулах боллоо.

Өнөөдрийг хүртэл алтны олборлолтод хөрсний нөхөн сэргээлтийн асуудал анхаарлын төвд байв. Алт олборлолт Монголд хангалттай гай авчирсаан. Байгаль орчинд учруулсан хохирлыг олсон ашигтай нь харьцуулбал дэндүү бага тоо гарах биз.
Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар гэхэд л нүүрс, алт, жоншны нийт 114 мянган га талбайд ашиглалтын, 48214.9 мянган га-д хайгуулын лиценз олгосон байна. Үүнээс 140 гаруй аж ахуйн нэгж 16918.1 га талбайд алт олборлох ашиглалтын лиценз эзэмшиж буй. Одоогийн байдлаар 4277.2 га талбай уурхайн малталтад өртсөнөөс ердөө 20-иод хувийг нь нөхөн сэргээсэн гэсэн дүгнэлт гарсан.

Тэгвэл мөнгөн усны хэрэглээ Монголд юу авчирч байна вэ? Мөнгөн ус хэрэглэхгүйгээр, арай хал балгүй аргаар алтны үндсэн ордыг ашиглах технологи байгаа юу?
Юутай ч эхлээд мөнгөн ус яг ямар хортойг сонирхъё. Энэ бодис маш ууршимтгай. Уур нь их хортой бөгөөд нөлөө нь урт хугацааны дараа илэрдэг аж. Түүнчлэн усан сан, хөрс, ус, агаар гээд байгаль орчныг тэр чигээр нь бохирдуулах чадвартай бодис. Мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ тун бага. Агаар мандалд 0.0003 мг шоо метр. Харин усны эх үүсвэрт 0.0005 -хүртэл хэмжээтэй байхыг л олон улсын жишигт зөвшөөрдөг юм байна. Мөн ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх хэмжээ 0.01-0.05 мг шоо метр.

Хүн мөнгөн усны ууранд хордоход хоолой хатах, толгой өвдөх, хоол идэх хүсэлгүй болохоос гадна төв мэдрэлийн системд нөлөөлж ухаан балартдаг гэнэ. Элэг бөөрөнд хуримтлагдах, эсийн микросом, читоплазм, митохондриныг задлах, цус багадалт болон ходоод, 12 нугалаа гэдэсний салстыг гэмтээх чадал мөнгөн усанд бий. Түүнчлэн устаж үгүй болдоггүй, аль нэг хэлбэрээр байнга хадгалагдаж байдаг гүргэр эд.

Алтны үндсэн ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн баримтаас цухас сөхье. Төв аймгийн Наран толгойн ордод мөнгөн ус ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан Ли Чи Юан захиралтай Сүсүгийн уурхай нэртэй Юун Жун компанийн найман ширхэг моторыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын хэлтсийн байцаагчид шалтгалт хийх явцдаа хураасан байна. Түүнчлэн уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон аж. Түүнчлэн Бороо гоулд мөнгөн ус хэрэглэх зөвшөөрлийг улсаас авсан хоёр, гуравхан аж ахуйн нэгжийн нэг нь. Тус компани өнгөрсөн жилд гэхэд л 10 тонн мөнгөн ус экспортолсон мэдээ байна. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын явцад мөнгөн усных нь хэрэглээтэй холбоотой нэлээд зөрчил илэрсэн гэх юм.

Үүнээс гадна Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын иргэд мөнгөн усаар ажилладаг тээрмийг ямар ч зөвшөөрөлгүй ашиглаж байсан гээд хууль зөрчсөн олон тохиолдлыг дурдаж болно. Гэтэл зарим сумын Засаг дарга иргэддээ алтны газар өгнө хэмээн амлаж, мөнгөн усаар ажилладаг тээрмийг бодлогоороо дэмжин, цаашид улам газар авах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гарсаар байгаа аж. Тэд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласнаар иргэдээ төдийгүй тэдний үр хойч, ирээдүйг, нутаг усаа химийн хорт бодисоор хордуулж буйгаа мэдэж байгаа болов уу.

Лав Заамар сумынхан мөнгөн усны хор нөлөөг бүрэн гүйцэд мэдэхгүй байсан. Алтаа ууршуулж ялгаж авах үед дотор эвгүй оргиод, толгой өвдөөд, нүд харанхуйлаад их сонин болдог. Тиим хортой бодис байсан юм бол аргагүй л дээ хэмээн тэд гайхан ярьж байв. Угаасаа алтны үндсэн ордыг ашиглаж буй компаниуд төдийгүй хувиараа олборлогчид өдгөө мөнгөн усыг яг л хоол хүнс шигээ хэрэглэж байгаа тухай нутгийн иргэд баталж байгаа юм. Арваадхан настай жаахан хүүхдүүд зуухны галд халбагатай мөнгөн ус ууршуулаад сууж байна гээд бод доо.

Хэрэглээг дагаад мөнгөн усны хууль бус бизнес газар авч эхэллээ. Нинжанууд гэхэд л хуруу шилтэй мөнгөн усыг 8-10 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэнэ. Хуруу шил нь 50-70 грамм гэж бодоход нэг литр нь бараг 100 гаруй мянган төгрөг болох нь ээ. Энэ ханш хоёр жилийн өмнө 50-70 мянган төгрөг байсан гэнэ. Мөнгөн усны ченж гэж бий. Тэд Улаанбаатар хотын захаас авчирч нинжануудад зардаг юм байна. Нэг ёсондоо ийм ченжүүд жижиг гарын наймаачид. Харин яг мэргэшсэн томууд нь их хэмжээний мөнгөн усыг хилээр нууцаар оруулж ирдэг аж. Түүнчлэн өдгөө энэ бизнес бүр нарийн зохион байгуулалтад орж, цөөн хэдхэн хүний хяналтын дор байдаг гэж сонслоо. Чухам яг ямар сүлжээгээр, яаж хил давдаг, үүнийг зохион байгуулагч нууц ноёнтон хэн бэ гэдэг талаар янз бүрийн сураг, таамгаас өөр мэдээлэл алга.

Бороогийн гол 1902 онд мөнгөн усаар бохирдсоныг санаж байна уу. Өнөөдрийг хүртэл монголчууд тэр газрыг мөнгөн уснаас нь салгаж, цэвэрлэж чадаагуй л байна шүү дээ. Харин одоо тэр үлдэгдлийг нь нутгийн иргэд ялган авч харьцангуи хямд үнээр борлуулдаг сураг бий.

Монгол ийнхүү химийн хорт бодисонд мансуурч эхэллээ. Мөнгөн усны учруулж буй хор нөлөөг яг таг тогтоовол сэтгэл сэрдхийм баримт гарах биз ээ. Гэтэл Монгол Улсад алтны үндсэн ордыг ашиглахад байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хоргүй технологи гэж алга. Одоогоор Шинжлэх ухаан сангийн шугамаар Бал чулуу компани мөнгөн усыг алт олборлоход ашиглаж болох эсэх, ашиглавал ямар технологиор хэрхэн хэрэглэх талаар туршилт хийж эхлээд байгаа. Эцсийн дүгнэлт нь хараахан гараагүй байна.

Тэгвэл цаашид алтны үндсэн ордыг ямар аргаар ашиглах вэ? Яг энэ асуудалд төр, засгийн нэгдсэн шийдвэр, бодлого хэрэгтэй байгааг байгаль орчны улсын байцаагчид анхаарууллаа. Түүнчлэн үүнд зориулж нэн даруй стандарт боловсруулах хэрэгтэй хэмээн тэд үзэж байгаа юм. Үүний дараа л мөнгөн усны хууль бус бизнесийг хянах, цаашлаад байгаль орчин, ард иргэдийнхээ эруүл мэндийг хамгаалах нөхцөл, эрх зүйн үндэс бүрдэх бололтой.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН
(өнөөдөр 2005-04-12 086)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button