Сонгогчийн хүсэл зориг сонгуулийн үр дүнд гарч байх ёстой

Ингээд ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ид ажлын үеэр СЕХ-ны гишүүн, нарын бичгийн дарга Ж.Сүхбаатартай ярилцсанаа хүргэе.

-Сонгуулийн компанит ажил эхэлчихлээ. СЕХ-ны бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Сонгуулийн бэлтгэл ажил сонгуулийн санал хураах хүртэл явагддаг. Тодорхой үе шатны ажлууд цаг хугацааны дагуу хэрэгжээд явж байна. Тухайлбал СЕХ сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог байгуулж дууслаа.
Одоо аймаг дүүргийн хэмжээнд ажиллах 30 нутаг дэвсгэрийн хороо цаашид ажиллах салбар хэсгийн хороодыг байгуулж байна. Сонгуулийн байгууллага өөрөө өөрийгөө зохион байгуулах ажил явагдаж байна. Энэ завсар СЕХ тодорхой хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодийн удирдлагуудыг хамруулсан сургалт семинарыг нийслэл хотод зохион байгууллаа. Одоо аймаг, нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хороод салбар хэсгийн хороодоо хамруулсан мэргэжил арга зүй, удирдлагын хувьд туслалцаа үзүүлэх зорилгоор сургалт семинаруудийг ээлж дараатай явуулж байна. Одоогоор Сүхбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймагт сургалт семинарууд явагдаад байна. Мөн бэх, лац, сонгогчийн үнэмлэх, хууль тогтоомж, заавар журмийн эмхтгэл, зурагт хуудас зэрэг сонгуулийн санал хураалтын материалуудыг бэлтгэж, сонгуулийн хороодод хүргүүлж дууссан. Сонгуулийн хуулийг сурталчилах, сонгогчдыг мэдээллээр хангах ажил хэвлэл мэдээллээр явагдаж байна.
Мөн сонгуулийн бэлтгэл ажилд иргэн хүний сонгуулийн эрхэнд халдаж, эрхийг зөрчөөд өмнөөс нь өгүүлчихгүй байх талд хамгийн их анхаарч байгаа.
-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж дууссан уу?
-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргуулах ажил жигдрээд явж байна. Гол нь баг хорооны засаг дарга нар үүнийг хуулийн хугацаанд үнэн зөв гаргах явдал. Энэ нь сонгуулийн зохион байгуулалтын ажилд тус дөхөмтэй болно.
СЕХ хоёр сарын дундаас эхлээд аймаг нийслэлийн засаг дарга, ИТХТэргүүлэгч нарт сонгогчдын нэрсийн жагсаалтыг үнэн зөв гарах, иргэнийн бүртгэлийн асуудал дээр анхаарах даалгавар өгсөн байгаа. Энэ долоо хоног гэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг баг хорооны засаг дарга нар гаргаж дуусаад, ирэх долоо хоногт манай сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдсан байна. Сонгуулийн хэсгийн хорооны нэрсийг засаг дарга нар хүлээж аваад, нэгтгэж шалгаад сонгогчдын нэрсийн жагсаалын дагуу сонгогчдод олгох ажиллагаа явагдана.

-Нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнийг ямар үндэслэл, зарчимаар байгуулсан вэ?
-СЕХ-оос сонгуулийн байгууллагуудыг байгуулахдаа аймаг нийслэл, дүүргийн хэмжээнд ажилладаг нутаг дэвсгэрийн 30 хороо байгаа. Түүний бүрэлдэхүүнийг СЕХ байгуулсан. Энд дээр ямар нэг асуудал гараагүй. Намуудын төлөөлөлийг нэлээн сайн хангаж, нутаг дэвсгэрийн дарга, нарийн бичгийн дарга нарын асуудлыг хоёр өөр намаас солбиж хийсэн. Үүнийг СЕХ өөрийн дураар шийддэггүй. Энэ аймаг, нийслэлийн дүүргийн хэмжээнд ажиллах нь, нутаг дэвсгэрийн 30 хороо байгуулахдаа аймгийн болон дүүргийн саналыг харгалздаг.
Энэ саналыг авахдаа харин намуудын төлөөллийг жигд харгалзан үзсэн. Нэг намын төлөөлөл тухайн сонгуулийн бүрэлдэхүүн дээр нийт бүрэлдэхүүний 50-аас дээш хувь байж болохгүй гэдэг зарчмыг хоёр сараас аймаг нийслэл, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн. Үүний үндсэн дээр энэ ажил нэлээн цэгцтэй явагдсан. Нутаг дэвсгэрийн хороод салбарын хороо, хэсгийн хороодыг байгуулахдаа шат шатны хурлын хороодын саналыг авч байгуулах ёстой. Сонгуулийн бүхий л нутаг дэвсгэр, хэсэг салбарын хороодод нэг намын төлөөлөл давамгайлахгүй, УИХ-д суудалтай Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн дөрвөн субьектын төлөөлөл жигд тэнцвэртэй байх шаардлага тавьж байгаа. Ганц нэг газар энэ асуудал яригдаж байгаа боловч СЕХ тодорхой чиглэл өгч шийдвэрлэсэн. Гэхдээ энэ бол СЕХ-ны шууд бүрэн эрхийн асуудал биш байдаг.

-Жил ирэх тусам ард иргэдийн сонгуулийн идэвхи улам буураад байх шиг байдаг. СЕХ энэ тал дээр хэр анхаарч, иргэд сонгогчдын идэвхийг дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид хэвлэл мэдээлэл дээр илүү түлхүү анхааран ажиллаж байна. Танай сайт энэ тал дээр анхаарч байгаад талархаж байна. СЕХ бас өөрийн вэб сайттай. Сайтаа удахгүй шинэчлээд сонгогчдод бүрэн мэдээлэл өгнө. Хэвлэл мэдээллээр сонгуульд оролцохыг уриалсан сурталчилгааг өргөн хүрээтэй явуулж байгаа. Бидний хамгийн гол анхаарч байгаа ажил бол сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулах, мөн сонгуулийн үр дүн шудрага, үнэн зөв тодорхойлогдож гарах явдал юм. Сонгогчийн хүсэл зориг сонгуулийн үр дүнд гарч байх ёстой. Энэ бүхэнд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.
-УИХ-ын 13-р тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 632.2 сая гэж заасан. Та нарын хувьд хэр бодитой тоо вэ?
-Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бидний шууд зарцуулах хэмжээ нь 600 гаран сая төгрөг гэж байгаа. Сонгуулийн хорооны гишүүний хувьд хэлэхэд сонгуулийн энэ зардал бол бодит агуулгаараа хүрэлцэхгүй. Гэхдээ СЕХ байгаа нөхцөл байдалдаа асар их хэмнэлттэй, бүсээ чангалсан байх зарчмаар энэ төсвийг зарцуулдаг. Тухайлбал СЕХ-дод ажиллаж байгаа хүмүүст тусгай цалин хөлс өгдөггүй. Тэтгэвэрт гарсан хүн хэрэв ажиллавал орон нутгийн төсвөөс ажилласан хөлсийн нь олгоно. Төрийн албан хаагчидад бол цалингийн хэмжээгээр бодоод л олгодог. Тэгэхээр дээрх зүйлүүд төсөвт суухгүй байгаа шүү дээ. Бид энэ тухай олон дахин хэлдэг. Нэг удаад улсын хэмжээнд ажиллаж байгаа 17 мянга орчим сонгуулийн хороодын ажлыг нэг өдөр гэж бодоод хоол ундны зардал гаргахад дөчин хэдэн сая гараад явдаг. Манай сонгогчид маш таруу байдаг. Бид сонгогчдын саналыг авах болон сонгогчийн саналыг хүргэхэд маш их шатах тослох материал хэрэглэдэг. Үүнд бид нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр өнөөдрийн бодит байдал зарцуулах мөнгө маань зөрүүтэй гарч ирээд байгаа юм. Сонгуулийн зардал бол бодох л асуудал. Ер нь цаашдаа зөв төлөвлөсөн, хаа хаанаа ажил хийлгэж байгаа хүндээ ч өгөөжтэй хүртээмжтэй, сонгуулийн ажил үүргийг хүлээж авч байгаа сонгогчдод ч зөв шудрага байх, намуудын хувьд ч гэсэн сонгуульд бэлтгэлтэй байх, тэр хэмжээний төсөв мөнгийг нөхөж байж хариуцлага тооцох асуудал яригдана. Хэдийгээр төсөв мөнгө бага ч гэсэн бид хатуу шаардлага тавьдаг. Цаашдаа улс орны нөхцөл байдал дээрдээд, боломжтой болоод ирвэл зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар бол Сонгуулийн эдийн засгийн баталгааг тодорхой зааж өгч нарийвчилж хиймээр байгаа. Ер нь ард түмний чөлөөт сонголт, улс орны удирдах томооон ажилд гар татах хэрэггүй шүү дээ

-Сонгуулийн дараа ёс юм шиг л нэр дэвшигчид гомдол чирэгдэл гаргаад шүүх цагдаагийг хаалга татаад л явдаг шүү дээ. Энэ асуудал гаргахгүй байх тал дээр СЕХ хэр анхаарал хандуулж байна вэ?
-Сонгуулийн үйл ажиллагааны хувьд хэд хэдэн зүйл хэлмээр санаддаг юм. Сонгогчдын улс төрийн соёл, улс төрийн үйл ажиллагаа, сувьектуудын арга барил, ажилд оролцож байгаа байдал, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 17 мянган хүнийн ёс зүй, мэргэжил, ажил хэргийн чадвар гээд олон зүйл сүлэлдэж явагддаг. Сонгуулийн хэсэгт янз янзын хүмүүс их орно. Энэ алаг цоог байдлаар хүмүүс маань бүрддэг. Үүнийг СЕХ нэгдсэн горимд байлгах гэж чармайдаг. Энэ дотор зориудын болон зориудын бус зөрчлүүд их гарч байна. Энэ бол байнга л гарч байдаг . Манайхан 2004 оны УИХ-ын сонгуулиар л хэл ам их гарсан юм шиг ойлгоод байдаг. Өмнөх бүх сонуулиар гарч л байсан. Гэтэл сонгуулийн хууль нь өөрчлөгдөхгүй арван хэдэн жил болж байна. Сонгуулийн үйл явц элдэв зөрчил, маргаан багатай явуулахад сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа хувь хүн бүр зохион байгуулалттай, сахилгатай ажилллах хэрэгтэй. Мөн сонгогчид өөсдөө шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нөлөөлөх гэж оролдох байдал гаргадаг. Ажиллах бололцоог нь гаргах хэрэгтэй. Өөрсдөө ялагдсан бол ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр янз янзын л тайлбар тавьдаг. Янз янзын л зүйлд холбогдуулж ярьдаг. Тиймээс энд ухамсар соёлын асуудал байна. Бие биенээ хүндэтгэж ойлголцох асуудал байна. Түүнээс би сонгуулийн зөрчил гарахгүй гээд хэлчихвэл зөрчилгүй болчих юм биш. Монгол улсын өнцөг булан бүрд байгаа 1660-аад хэсэг дээр нэгдсэн хяналт шалгалт тавина гэдэг үнэхээр хэцүү. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр СЕХ ганцаараа бус, тэр сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчид, түүнийг дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэн бүгдийнх нь оролцоотой хэрэгждэг зүйл. Та бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана төдий чинээ энэ сонгууль амжилттай болж ирдэг. Сонгууль бол зөвхөн СЕХ-ны ажил биш монгол хүн бүрийн цаашдын хувь заяатай холбоотой асуудал учраас идэвхитэй оролцох нь иргэн нэг бүрийн ухамсар, идэвхийн хэрэг юм.
-Өмнөх сонгуулиар харж байхад СЕХ ард түмэн хийгээд нам эвсүүдийн зүгээс нэлээн дарамтанд орсон байх. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу?
-Харин би эсрэг байр суурьтай байна. СЕХ хэний ч дарамтанд ороогүй. Биднийг өнөөдрийн зарим улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид, сонгуульд ялсан ялагдсан аль аль талынхан янз бүрээр хэлж байдаг. СЕХ аль нэг намын дарамт шахалтанд ороогүй нэр төртэй хийж гүйцэтгэсэн. Yүнийг тэгтлээ эмзэглэж хүлээж авахгүй байгаа. Харин ор үндэсгүй зүйл дээр гүтгэж доромжлоход хувь хүнийхээ хувьд бухимдах зүйл байлгүй л яахав. Бид өөрсдийгөө хамгаалж тайлбарлаж гүйгээгүй. Яагаад гэвэл СЕХ-ны хийсэн ажил зам мөртэй, эргээд шалгахад баримттай бүх юм нь тодорхой, хуулийн дагуу ажилласан болохоор санаа зовох зүйл байхгүй. Yүнийг хамгийн амархан баталж болох зүйл бол олон нийтийн оролцоотой магадгүй тодорхой шалгалт хийгээд, СЕХ юун дээр алдсан, ямар хууль зөрчсөн юм гээд гаргаад ирэх хэрэгтэй. Бид улс орны чухал асуудалд хийсвэрээр яриж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Энд хуулийг дагаж мөрддөг, төрийн олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг хүмүүс сонгуулийг зохион байгуулж байгаа. Харин СЕХ бүрэлдэхүүнд байгаа намын төлөөллийн асуудалд шүүмжлэлтэй хандах зүйл бий. Энэ нь манай гишүүдийн буруу биш.
Анх бүрдүүлж ирсэн зарчим нь тэр. 1992 онд СЕХ-г Улсын Бага Хурал гэж байхад байгуулсан юм. Манай шүүмжлээд байгаа АН-ын дарга Р.Гочигдорж тухайн үеийн Улсын Бага Хурлын дарга байсан. Гаяъяат хуульч Чимэд багш УБХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байлаа. УБХ олон намын оролцоотой байсан. СЕХ-г бүрдүүлэхдээ анх албан тушаалын зарчимаар нь бүрдүүлсэн юм. Энэ зарчим 13 жил өөрчлөгдөхгүй яваад байгаа юм. Нэгэнт энэ асуудал өөрчлөгдөөгүй тохиолдолд байгаа бүтцээрээ л ажиллах болно.

-Тэгэхээр таныхаар бол сонгуулийн хорооны бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэж ойлгож болох уу. Харин хэрхэн яаж өөрчлөх ёстой вэ?
-Бүтцийг өөрчлөх олон янзын арга байдаг. Хүний эрхийн олон улсын чиглэлтэй сонгуулийн байгууллагууд байдаг. Энэ нь мэргэжлийн хандлагатай нэлээн бие даасан байдаг. Үндсэн хуулийн шинжтэй байгууллагын хүрээнд ажлаа явдаг. Мэргэжлийн ажил хэргийн шалгуурыг түлхүү хангасан.
Нэлээн олон оронд намуудын тэнцвэртэй харьцаагаар ордог, намын хандлагатай сонгуулийн хороо байна.. Зарим тохиолдолд улс төрийн итгэлцлийг сайжруулах нөлөөтэй гэж үздэг боловч үр бүтээлтэй ажиллахад хангалттай бус. Ямар нэг маргаан гарахад шийдвэрлэхгүй хаядаг сулхан байгууллага гэж тооцогддог.
Нөгөөх нь засгийн газрын бүтцэд орж ажилладаг байгууллага байдаг. Энэ нь өндөр хөгжилтэй оронд голдуу байдаг. Шилжилтын хөгжиж байгаа орнуудын хувьд их хардлагад өртдөг.
Мөн шүүхийн хандлагатай байгууллага гэж байна. Энэ нь шүүхийн байгууллага сонгуулиа зохион байгуулдаг. Гэх мэт хэд хэдэн хэлбэрүүд байж блно

-Тэгэхээр манайд хамгийн тохиромжтой нь аль нь байх гэж?
-Миний бодож байгаагаар хамгийн тохирох нь мэргэжлийн шинж чанар, намын шинж чанарыг хадгалсан хосолмол шинжтэй. Хууль зүйн маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх, ажил хэргийг явуулах чадвартай байх хэрэгтэй. Гол нь мэргэжлийн бөгөөд намын тодорхой элементийг тусгасан, бие даасан хэмжээнд ажиллах чадвартай байгууллага байх ёстой. Энэ тал дээр л төвлөрч ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хоёр намаас тэнцүү төлөөлөл оруулах тухай яриж байсан. Яг нарийндаа хоёр намаас оруулах нь бас ардчилсан зарчим байж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Бид олон намтай гэтэл МАХН, АН-аас төлөөлөлтэй байвал ардчилсан болно гээд яригдаад байдаг.
Магадгүй улс төрийн тодорхой нөхцөл байдлын хүрээнд зөв байж болох ч ардчилсан ёсонд бол харшилна. Тиймээс бид аль болох мэргэжлийн чиг хандлагатай байх хэрэгтэй. Одоогийн сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд хуульчид түлхүү байдаг.

-Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах талаар танай талаас юу хийж байна вэ? Шийдвэрлэх нөлөө үзүүлж байна биз дээ?
-СЕХ өөрчлөлт оруулахгүй байгаа юм биш шүү дээ. Эрх бүхий УИХ асуудлыг шийддэг. Сонгуулийн хуулиа, сонгуулийн байгууллагаа өөрчилөх эрхтэй. Нөхцөл нь байх юм бол шийдэгдэх боломжтой асуудал. СЕХ сонгуулийн хуулийг өөрчлөх, сонгуулийн бүтэц бүрэлдэхүүнийг илүү боловсронгуй болгох талаар өөрийн санал санаачлагыг өнгөрсөн гурав дөрвөн жилийн хугацаанд байнга гаргаж ирсэн. Энэ хуулийг өөрчлөх санаачлага анх СЕХ–оос гарсан.
СЕХ 2001 онд томилогдсон. Томилогдсоныхоо маргааш нь энэ хуулийн төслийг бэлтгэж, удаа дараа санал тавьж байсан. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар онол практикийн бага хурал явагдаж, тодорхой асуудлуудад төвлөрч яригдсан. Энэ цагаас эхлэн иргэний нийгмийн төлөөллүүд улс төрийн намууд их анхаарал тавьж байгаа. Бидэнд ашиг сонирхол гэж юм байхгүй. Бидний нийтлэг сонирхол бол сонгуулийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох , маргаан багатай, илүү зөв, илүү хардлага багатай явуулах асуудал юм. Ажил хийсэн нь хохирдоггүй, төрд зүтгэсэн нь хэлмэгддэггүй баталгаатай нөхцөлд ажилладаг тогтолцоо бий болоосой гэж хүсэж байна.

-Ямар тохиолдолд дахин сонгууль болдог бэ?
-Амны билгээс ашдын билэг гэдэг. СЕХ-ны хувьд дахин санал хураалт, дахин сонгууль битгий болоосой гэж хүсэж, өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийдэг. Сонгуулийн хуульд зааснаар дахин санал хураалт дахин сонгууль гэж хоёр хэлбэр байдаг. Дахин санал хураалтад сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 50 хувь нь санал хураалтанд оролцоогүй бол эсвэл анхан шатны сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигчийн хэн нэг нь нийт сонгогчдын олонхийн саналыг аваагүй бол, мөн санал хураалт хуулийн дагуу явагдаагүй бол сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт явагддаг.
Харин дахин сонгуулийн хувьд анхан шатны сонгууль хүчингүй болсон тохиолдолд явуулдаг.

-Намуудын нэр дэвшигчид нэрээ татах хуулийн эцсийн хугацаа хэзээ тасалбар болох бэ?
-Нэрээ татах хуулийн хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт нөхөн нэр дэвшүүлэх байдлаар нэр татах . Энэ нь одооны сонгогдоод байгаа нэр дэвшигчээ татаад өөр нэр дэвшигчийг дэвшүүлэх явдал. Энэ бол 2005-05-04-оос өмнө байж болно. Нөгөө нь шууд нэрээ татаж авч болно. Гэхдээ саналын хуудас хэвлэгдэхээс өмнө татах ёстой. Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш боломжгүй юм. Саналын хуудас 05 сарын 17 гэхэд хороодод оччихсон байх ёстой. 05 сарын 7-оос хэвлэх ажиллагаа эхэлчихнэ.
-Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцсан таньд баялалаа

Ярилцсан Ж.Алтантуяа

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button