Жишиг хот Хар хорины талаар олон нийт хэлэлцэнэ.
Уг ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж төслийн үндсэн эх дээр дахин боловсруулалт хийх хугацааг нэг сараар сунгасан байна. Ажлын хэсгийнхэн энэ хугацаанд ард иргэдээс Интернэт болон шуудангаар ирүүлэх санал бодлыг хүлээн авах юм . Санал авахад зориулсан төслийн үндсэн эхийг Интернэтэд www.karakorum.mn гэсэн хаягаар байрлуулжээ.
Мөн Хархорин хотын лого шалгаруулах уралдаанд дизайнер Д.Эрдэмбилэгийн бүтээлийг сонгож авсан бөгөөд түүний хийсэн лого дээрх вэб хаягийг чимэглэх аж.
/olloo.mn/