Би хайртаа хайсаар 5 жил өнгөрч байна

Чи төсөөлөхгүй л дээ юу хийж байсныг. Чи яахав сонингоос уншсан байж магдгүй. Лааний үйлдвэрт бүтэн 13 цаг зогсоогоороо усан дотор зогсож байгаа юм чинь. Тэрнээс болж гарийн маань алганы хээ түлэгдчихсэн. Тэгээд нэлээн хэдэн жил сарийн дөнгөж 500$-ийн төлөө ажиллаж байлаа. Гэхдээ яахвээ гар хөдөлвөл ам тосдоно гэж байдагдаа, ажиллаж байсны хүчээр ээж аав 2 дүүгээ өлсгөөд алчихаагүй ээ хөөрхий минь. Тэгэж байтал хүмүүс Америкт гайгүй мөнгө олдог гэнэ гэхээр нь, хүн юм болсон хойно шунал хөдөлөөд, хүнээр 2000$ өгч виза гаргуулаад авсан. Тэгээд л одоо би гэдэг хүн чинь ажил хайгаад л сууж байна.

Энд чинь хүмүүсийн хэлдгээр онгоцноос буунгуут доллар олдоггүй юм байна. Бас дандаал гадаад хүмүүс байх юм. Нэг анзаарсан юм бол хүмүүс нь Англиар нэлээн сайн ярьдаг бололтой. Бодвол гадарлаад давхар доторлоод байх шиг байнаа. Би гэдэг энэ хэдэн жилд 2 улсын хооронд хавчигдаад сурсан мэдсэн хэл юу ч байхгүй. Жоохон халтар хултар гадарлаад л болоо. Тэр яахав залуу хүн доллар л олж байвал болоодоо болоо. Тээ Батаа? Тэгээд хөгшний чинь зорлиго хэдэн жил ажиллаж сургуулийн мөнгө хийгээд Монголд очиж сургуульд сурах санаатай. Бас гайгүй нөхөр олчих санаатай чамд найдаад e-mail бичээд, утсаар яриад байгаа санаатай.

Энд бас ажил амархан олдодгүй юм байнаа, Монголд үйлдвэрлэсэн ганцхан ягаан хэлтэй хүнд ажил олдохгүй зовооноо. Олдвол албан газрийн шал цэвэрлэгч гэх мэт. Тэгээд угаахаар нөгөө муу 2 гарын маань алга өвдөх гэж жигтэйхэн, жигтэйхэн. Өвдөж зовсон хүн л бурханд итгэдэг гэж муухай үнэн үг байна лээ. Өвдөхийн эрхэнд Есүст залибирч байгаа. Монголоос хол байгаа юм чинь нөгөө шүтдэг Доржсэмбээ бурхан маань сонсохгүй байх гэж бодсон юм. Тус болно шүү. Унтахдаа залбираад ,өглөө болоход өвчин нь намжчихсан байгаа юм чинь . Бас л ид шидтэй есүс байна лээ. Хаа холын 2 том гүрний дунд байдаг улсын хэлийг ойлгосон байна гээд боддоо?? Гайхамшигтай гайхамшигтай.

Бас залуу хүн болсон хойно ажлынхаа улбар шар халаад, ижил өнгөтэй саравчтай малгайнаас ичнэ шүү! ичнэ! Өглөө гарахдаа давуун торонд хийгээд гайгүй костюм пиджак өмсөж гараад очоод жорлонд сольдог ухаантай. Тэгээд муу шар саравчтай малгайгаа сайн доош дараад л өмсчихнөдөө. Орой өдөр цайндаа нөгөө хэдэн найз цэвэрлэгч нартайгаа коридорт сууж аваад, гэрээсээ авчирсан цай боовоо идэж авна. Тэгээд хамаг биений хөлс гараад, 2 гар минь амраад сайхан болно ш дээ. Сая бодсон миний амьдрал инээдэмтэй санагдаад. Энд амьдрал иймэрхүү л байх шив дээ хө. За ингээд дуусгая, нэг дор олон юм бичвэл чи гэдэг хүн шоконд орж магадгүй .Би дараа үргэлжлүүлье.

Надад ирүүлсэн түүний минь захидал

За миний эгдүүтэй дүү сэрсэн үү? Би түрүүн гарч байр үзчихээд орж ирлээ. Гадаа ямар гоё намуухан, дулаахан байна гээч. Манай байрны урд талын модны навч уначихсан, шав шар. Надад бол дэндүү гунигтай бас Dream day байна. Сарантуяаг сонсч сууна… Би гоё инээдэг, инээхээрээ улам хөөрхөн болчихдог юм гэж хүмүүс хэлдэг юм. Би ч тэгсэн юм биш. Би чамд нэг инээдэмтэй юм хэлэх үү? Намайг хүмүүс хөөрхөн юм аа гэхээр нь би харин тиймээ би ч гэсэн өөрийгөө хөөрхөн гээл аваад хаядаг. Хайртай гэвэл би ч гэсэн чамаас илүү өөртөө хайртай гэчихдэг. Гэхдээ энэ бүгд гэмгүй өөрийгөө хөөргөсөн яриа шүү.

Миний тийм хүнээс илүү гарсан сайхан юм гэж юу байхав дээ, харин өөртөө муухай биш. Би чиний сонирхдог хүн мөн ч юм уу биш ч юм уу, хэн мэдлээ? Хүн болгон чинь өөр өөрийн онцлогтой. Ер нь хорвоо хүний амьдралыг эсрэгээр зохиодог. Надад тийм сайхан царайлаг, үлгэрийн хан хүү хэрэггүй дээ. Хүн ямар 10 хуруу тэгш байх юм биш. Дотор нь чухал байна. Сайхан сэтгэлтэй, үнэхээр хайртай, амьдралын төлөө байвал болоо. Нэг чухал юм. Халуухан дотно, халамжтай энхрий, сайхан эрхлүүлж ноолуулж чаддаг хүн байвал болоо. Би яагаад ч юм хүнд эрхлэх ноолох, үнсэж үлгэж суух дуртай болохоор тийм хүн хүсдэг юм. Хүүхэд шиг. Хааяа соска олдвол хөхчихнө.

Өчигдөр чи ярихдаа хэлээ хазаад аан аан гээд л инээгээд байдаг нөхөр байна лээ. Зүгээр л хэлэхэд чиний бичсэн Шоучин байсан, охидуудтай холбогдож байсан гэдэг чинь таалагдахгүй байна, таалагдахгүй байнааааа! Би өөрөө тийм биш болохоор чамайг харамлаад байна. За надад нэг бахархах юм бий! Инээдтэй байж магадгүй, ойлгомжтой инээдтэйгээ мэдэж байгаа шүү би. Намайг ямар ч хүний амнаас явдалтай байсан энэ тэр юм юу ч, хэзээ ч сонсохгүй. Яагаад гэвэл би журамт бусгуйБОР юм чинь.

Нээрээ маамуу гэснээс хүүхэдтэй болвол ямар гоё вэ? Би өөрийгөө ээж болно гэж бодохоор итгэдэггүй яагаад гэвэл би ч гэсэн хүүхэд юм чинь гэж бодогдоод байдаг юм. Би аягүй бол хүүхэдтэй нийлж уйлсан, чихэр буулаацалдсан, нөхрийгөө харамласан юм болох байхаа. Хүүхэдтэй болохоороо харж л байя. Чиний өөрийгөө нэг өдөр хөөрхөн маамуутай болно гэж боддог чинь нээх дотно гоё санагдсан шүү. Гэхдээ эр хүн болгон хүүхэдгүй байхдаа тэгэж ярьдаг гэсэн. За би өөрийгоо ахиад нэг магтмаар байна. Болох уу? Даргаа. Миний сэтгэл их гоё оо, цайлган зөөлөн, уяхан гэж жигтээхэн, хүнийг ямар ч зовлон ярьсан ойлгоно шүү .За тэр ч зүрхнийх биз. Гэм байнаа байна, нөхөртөө ч итгэхгүй талтай хэзээ ч санхүүгийн тал дээр хажуудахдаа найддаггүй, хамааралтай байдаггүй, хоол хийхдээ аймшгийн муу. Тэр хамгийн том проблем. Эр хүнийг хоолоор татдаг гэж байгаа юмдаа. Үнэн үү? Яаг үнэнийг хэлэхэд надад нөхөр л хэрэгтэй байна. Чи ойлгох байх.

Би тийм хүнээс илүү сайхан, хүнээс илүү юм надад юу ч байхгүй. Гэхдээ надад сайхан сэтгэл бий. Өдий наслахдаа би хүнд хайртай болж дурлаж үзсэнгүй. Сайхан л байдаг байж таарна. Амьдрал гэдэг хатуу боорцог гэж үнэн үг шүү. Би эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. 10, 6 дугаар анги гээд боддоо. Манай эрэгтэй дүү аймаар эрх хэлээ жажлаад л байна шүү дээ. Ээжтэй ижилхэн том алаг нүдтэй эгдүүтэй. Манай эмэгтэй дүү аймаар удаан ярина гээч. Заримдаа би алив хурдан яриачээ, юундаа удаад байгаа юм гэдэг юм. Би чинь өөрөө их хурдан сүр сар гэсэн хүн шүү дээ. Миний нүдийг эргэлдээд л байх юм гэдэг юм .Уг нь надад эргэлдээд байх том нүд байхгүй шүү дээ. Миний ээж их ухаантай тайван, аймшгийн хатуу, зөөлөн хүн. Миний аав яахав дээ хөөрхий цайлган, хүнд байгаагаа тавьж дуусдаг хүн байгаа юм.

Батаа чи аль сургууль төгссөн бэ? Үнэнийг хэлэхэд надад найз нөхөд байхгүй дээ. Аль эрт холбоо тасарчихсан юм. Би 2-ийг төгссөн. Би Монголд байсан бол чамтай уулзмаар байна. Ямар хол байгааг чи мэдэхгүй. Аймшгийн холын хол. Далай тэнгисийн цаана. Би уйлаад л байна. Зүрх минь тайвширмаар байгаа юм байлгүй.

Би одоо 22-той ч гэсэн надад нөхөр олдохгүй юм шиг санагдаад байдаг юм. Би 22-той мөртлөө өөрийгөө хэзээ ч тэгэж боддоггүй ээ. Урьдны 17-той хэвээрээ юм шиг санагддаг юм. Би чамд яагаад е-майл бичсэн гээч, чиний е-майл аймаар таалагдсан. Яг бичсэн шигээ залуу байгаарай. Чамайг хармаар л байна. Намайг очтол чи гайгүй хүн олдвол суучихсан байна байх даа, олдоогүй бол байж л байна байх. Жаахан харамсалтай л юм. Намайг Монголд очиход үеийнхэн маань бүгд амьдралтай болчихсон, гайгүй залуу ч байхгүй бүгд борлогдчихсон байх биз. Харамсмаар юм, чи ч гэсэн нэг хүнийх болчихсон байна. Би чамтай ярьсныхаа дараа орондоо дэндүү их юм мөрөөдлөө. Юу гээч нөгөө Ленин клубын эсрэг зам, шуудан орох талд бид 2 алхаж байгаад би чамаас гэв гэнэт зам дээр миний нууруун дээр үнсээтэх гээд цамцаа тайлаад, хөхөвчтэйгээ зогсож байна гэж мөрөөдсөөн. Ямар байна аан? Гэхдээ ингэж асууж байгаа юмаа. Батаа би чамайг дургүйг чинь мэдэж байна, гэхдээ ганц чиний дургүй юмыг асууя гэж байгаа байхгүй юу? Би арван жилд байхдаа тамхинд ороод тэгээд 2 жилийн өмнө хаясан. Эмэгтэй хүнд тамхи шиг илүү муухай юм байхгүй тийм үү? Муухай харагдах гэж жигтэйхэн. Гэхдээ хаяа өдрийн од шиг татнаа. Хүүхэд байхад тамхи зуух гоё юм шиг санагдаад татаж байлаа. Гэнэн хонгор хүүхэд насаа гэж… Сайхан ч юм шиг.

Би 10-р ангиа төгсөөд жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Манай найз нараас нэг удаа манай аав ямар мэргэжилтэй болно гэж бодож байна гэсэн чинь жүжигчин гэсэн чинь манай аав уурласан. Инээдэмтэй байгаа биз. Яахав аав намайг тийм хачин мэргэжилтэй болгохгүй гэж боддог байхгүй юу даа. Ойлгосон уу? Гэхдээ одоо би сайхан мэргэжилтэй л дээ. Гэхдээ чамайг гүйцэхгүй ээ. Чи хэрвээ хүсвэл надаа зургаа явуулбал сайхан л байна. Би даан ч е-майлээр зураг яаж явуулдгийг мэдэхгүй юм. Чадвал Х-маs- аас өмнө чамд сюприз хийнэ гэж бодож байна. Битгий горьдоорой за. Юм хүлээх чинь хэцүү. Хүний горьдлого хамгийн сүүлд тасардаг гэж үг бий. Би чамд хайртай. Ямар хайр юм бүү мэд цаг хугацаа харуулах байх. Би дэндүү их юм бичиж байнаа.
Сайхан будаж сурмаар байна. Яагаад гэвэл Монголд, миний нутагт хүүхнүүд сайхан буддаг гэсэн. Намайг хаана ч хэн ч дагуулж явсан хэн ч нүүр улайхгуй тийм сайхан дотор гадартай гэж бодож байна. Нутгаа санаж байна. Одоо хэзээ нэгэн цагт чамтай уулзаж таарна гэж итгэж сууна. Тэр цагт чи минь нэг сэгсгэр юмтай болсон байх даа, жаахан гомдмоор л юм. Тэр чинь амьдрал юм чинь. Тэр үед чи намайг танихгүй биз дээ. Хөгшин чинь ойрд амьдралд тохиолдсон бартаанд гандуухан л сууна. Жоохон юманд ш дээ. За яахав би болвол чамруу ярина. Тэгээд ч чи хичээлдээ явж байгаа яараад, төвөгшөөх байх. Гэхдээ үзээд алднаа. Чиний е-майлүүд бүгд таалагдсан шүү. Чиний е-мэйл чинь үнэн бол чи ёстой дажгүй залуу байнлээ.

Чамд бичих миний захидал

Сайн байна уу? Би ингэж захиагаа эхэлдэг байсан. Чамайг би ямар их санаж байгааг чи лав төсөөлөхгүй байх. Хожимдсон гэдэг үгийг би үнэн голоосоо ойлгож байх шиг. Одоо чи минь хаана яваа бол??? Юу хийж, яаж амьдарч байгаа бол? Хүнтэй сууж, хайраа олсон болов уу???

Харин би одоог хүртэл ганцаараа. Том сургуулийг нэр хүндтэй мэргэжлээр төгслөө. Хүн хүний мөрөөддөг албан тушаал эрхэлж байна. Цаашдын амьдрал ч нээлттэй. Гэлээ гээд өнөөдөр би аз жаргал гэдгийг, хүний амьдралын утга учир юу гэдгийг, энэ хорвоод яах гэж амьдарч, юуны төлөө үхэхээ өнөөдрийг хүртэл олоогүй байна. Би олон хүнтэй уулзаж явлаа, тэр болгонд чиний хэлж байсан үгийг түүнээс хайж, чиний бодож байсан зүйлийг түүнээс хүсэж, чиний чиний бүх зүйлийг хэн нэгнээс хайсаар өнөөдрийг хүрлээ. Бурхан хүнийг цор ганц хувь хийдэг юм байна..

Чиний хэлж байснаар амьдрал гэдэг үнэхээр хатуу боорцог юм. Тэр үед ямар сайхан хүнтэй учирсан гэдгээ одоогийнх шигээ мэдэж байсан бол би сургуулиа хаяад Америкт очиж юу ч хамаагүй хийж чамтайгаа хамт амьдралын төлөө тэмцэх байсан. Би өдөр бүр утсаар ярьж бидний учрал хэчнээн ховор, ямар эмзэг гэдгийг чамд би хэлж өгөх байсан. Гэхдээ би чадаагүй л дээ. Би чадаагүй.

Цаг хугацаа өнгөрч би хэн нэгэнтэй сууна. Амьдарч л таарна. Гэхдээ түүнээс өмнө чамдаа би энэ захидлыг бичиж байгаа юм шүү. Хэзээ хойно чамтай би таарвал хайртай ч гэсэн юу ч хэлэлгүй өнгөрнө. Яагаад гэвэл надтай учирсан тэр бүсгүй. Миний хүүхдүүдийн ээжийг би яасан ч гомдоохгүй. Энэ захиаг чи сонсоод надад хариу бичих магадлал 100-ны 1 хувь байгаа ч би үүнийг хийхгүй бол өөртөө сэтгэл хангалуун амьдарч чадахгүй.

Нар жаргаж байна, миний хонгор бүү гунигла, бүү уйл. Маргааш өглөө мандахын тулд жаргаж байгаа юм. Бид 2 бие биенээсээ холдлоо, бүү гунигла миний гэгээн хайр, бүү уйл, бүү шантар. Бид учрахын тулд холдсон юм.

[email protected] чамайг би хүлээж байгаа шүү.

Улаанбаатар хот
2005 оны 4-р сарын 11.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button