Охидыг хүчирхийлэгч гаж донтон баригдлаа
Б.Батмөнх гэгч 28 настай энэ гэмт хэрэгтэн Баянгол дүүргийн гэр хорооллын Харанхуй гэх газраар отолт хийж сургуульдаа явж байгаа, усанд явж байгаа ганц нэгээр яваа охидыг дуудан айл заалгах, юм өргөөд өгөөч гэх мэтээр хуурч жалганд аваачин бузар хэргээ үйлддэг байжээ. Тэрээр насанд хүрээгүй охидын гэнэн цайлган биеэ хамгаалах чадвар сул зэргийг нь ашиглан хүчирхийлдэг байжээ. Хэрэг үйлдэх үедээ тэрээр ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан бөгөөд өглөө эрт гэрээсээ ажилтай хүн шиг гараад л орой шөнө дөлөөр гэртээ ирдэг байсан гэнэ. Түүний эхнэр, охин, настай болсон ээж нь ийм хэрэг хийдэг байсан гэдэгт одоо хүртэл түүнд итгэж чадахгүй байгаа аж. Хэрэгтэн 2002-2005 оны хооронд 11 үйлдлээр 12-13 насны охидыг хүчирхийлсэн нь одоогоор тогтоогдоод байгаа бөгөөд 2005 оны 1 сард үйлдсэн хоёр хэргийнх нь хохирогч одоо болтол тогтоогдоогүй байна. Түүнд бузарлагдсан охид айж ичихдээ ихэнхдээ дуугүй өнгөрдөг бөгөөд цөөхөн хэд нь л цагдаад бүртгүүлсэн байж. Эцэг эхчүүд энэ мэт гаж донтонуудаас өсвөр насны охид хүүхүүдээ хамгаалж орой үдшийн цагаар ганцаар нь явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Б.М /olloo.mn/