Д.Шатарбал Элчин сайдынхаа хар тамхийг зөөж явсан уу?
Д.Шатарбал Элчин сайдынхаа хар тамхийг зөөж явснаа хүлээсэн гэсэн яриа тарсан ч энэ хэргийг шалгаж буй УМБГ-ын ажилтнууд Шалгаж байгаа. Тийм зүйл байхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.
Бид энэ талаар тодруулахаар ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга Б.Доржид хандахад Төрийн захиргаа удирдлагын газраас лавлая хэмээсэн юм. Тэрээр эргэж холбоо барин,
-Одоогоор манай яаманд Д.Шатарбал Элчин сайд Даш-Ёндогийн хар тамхийг зөөж явсныг нотоллоо гэсэн мэдээлэл ирээгүй байна. Энэ хүнийг дипломат албанаас халсан. Хуулийн багууллага шалгаж тогтоох байх гэсэн хариу өглөө.
Г.Халиун
2005.04.12,Монголын мэдээ