МИАТ олон улсын нислэгийн хоолны цэсээ шинэчлэв
Харин 1996 онд энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах үйлдвэрлэлийн нэгдсэн нэгжийг Бэлтгэн хангах алба нэртэйгээр байгуулсан байна. Энэ катеринг нь хоногт 3000 орц хоол үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо өдөр 500-1000 орц хоол үйлдвэрлэж, гадаад нислэгийн компаниудын захиалгаар ч бас үйлчилдэг аж. Харин энэ сарын 7-нд тогоочдынхоо дунд уралдаан зарлаж, тусгай жорын дагуу хоол бэлтгэх даалгавар өгсөн гэнэ. Уралдаанд 20 тогооч 60 гаруй нэр төрлийн хоол хийж өрсөлдсөнөөс Ө.Лхамаахүү, З.Цэцэгмаа, Д.Ариунгэрэл нарын хийсэн тахианы чөмгөн сарнай, шанзалсан загас, шоколадтай мусс, тахианы махан ороомог зэрэг хоол тэргүүлсэн байна.
Г.Отгон
2005.04.12,Ардын эрх