УБ-ын зураглал

Хуанлийн хуудаснаа бичээстэй
12 сарын 22-ны өдөр
Тамхи татах мэт уур савсуулсан
Модон хүмүүс зүг зүг яарна.
Бугуйнд зүүсэн цагийн хэмээр
Цээжинд орших зүрх цохилно.
Модон хүмүүс, хайрцагт хот
Машины нүргэлэх аялгуунд
Нойрсоно, уярна, эсвэл дөжирнө.
Дөрвөлжин байшин, шулуун гудамж,
Шүдэнзний мод шиг гэрлийн шон
Тэртээд харагдах гурвалжин уул,
Өнцөг гаргаж тэгшилж янзалсан
Хар өнгөтэй бут сөөг,
Шар өнгөтэй гэрэл цацрах
Дөрвөн өнцөгтэй цонх
Царцсан хот, замын шуугиан,
Чихран гишгэлэх хүмүүсийн алхаa
Гэтэл хаа нэгтээ шувуу жиргэнэ.
Бутанд нуугдсан борхон болжмор
Бээрэн, бээрэн цоглог жиргэнэ.
1994.12-
Зурвас
Таныг сайхан бүсгүй гэцгээдэг
Харин би мэдэхгүй байна.
Учрах болгондоо таныг аждаг ч
Үнэхээр над хэлэх үг алга.
Таныг хүний эхнэр гэцгээдэг
Ганцхан би л үүнийг анзаардаггүй
Насан багаасаа өдий хүртэл та
Намайг л хүлээсээр байгаа мэт санагддаг.
Таныг таних хүн бүхэнтэй
Уулзаж учрах би дуртай
Таны тухай үг сонсоно гэж
Дотроо би горьдож суудаг.
Мэдэхгүй яагаад ч юм бэ?
Тантай би дуугарч чаддаггүй.
Тэгсэн атлаа мартаж чаддаггүй.
Хайр сэтгэл амсаагүй бол
Хамгийн азгүй хүн гэцгээнэ, бүү мэд
Таны хажууд л байх аваас
Над үнэхээр хүсэх зүйл алга
1996-
Чимх төдий
Аму-д
Чимх төдий мэдрэгдсэн зөнгөө
Чамд итгэн нууцхан шивнэтэл
Үеийн үед хуучрахгүй
Үнэн зүрхний хайр байсан.
Үхэх мөчид эргэн дурсмаар
Үргэлж мөнх амтыг нь мэдэрмээр
Үхэл, амьдралын заагийг давсан
Өр зүрхний хайр байсан.
Өөрөө ч ойлголгүй бодлоо дэлгэн
Өөриймчилж чамд далдхан илчилтэл
Хоёр зүрхийг нэг болгох
Хосгүй увдистай хайр байсан.
Түмэн үеэс түлхүүрийг нь хайсан
Тэр л оньсыг хамтадаа тайлья гэж< Жаргал хүссэн багын мөрөөдлөө Чамд би дотончлон хэлсэн. Газар гүний ус мэт мэдрэгдсэн Ганцхан зөнгөө чамд шивнэтэл Өсөн төлжихөд хязгаар үгүй Үнэн голын хайр байсан. Хос зүрхэндээ хайрыг бойжуулаад Хорвоод хоёулаа түгээж явья гээд Газар тэнгэрээр гэрч хийн Ганцхан чамд би хайраа зориулсан. 2003.11.18-19