Байнгын хороод хамтран хуралдлаа
Байнгын хороод Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах УИХ-ын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн бөгөөд зорилтод тусгасан тоон узүүлэлтийн талаар багагуй маргалдлаа. Тухайлбал, эхийн эндэгдлийг 2015 он хүртэл 4.3 хувиар бууруулах төсөл санаач-лагчдын санал дээр нэлээд маргалдсан юм. 1990 оны статистикад тулгуурласан учраас энэ тоог эргэж харах ёстой гэцгээж байлаа. Харин төсөл санаачлагчдын зүгээс 4.3 гэдэг нь олон улсын жиш-гийг дагая. Учир нь НҮБ-ын Мянганы зорилтын хөтөлбөрт 100 гаруй орон гарын үсэг зурсан ч 50-60 улс нь Мянганы хөгжлийн зорилтод хүрэх боломжтой орны тоонд ороод байгаа. Үүнд манай улс ч гэсэн хамрагдсан. Тиймээс Олон улсынхаа жишгийг дага-сан нь зүйтэй гэсэн санал хэллээ. Ийнхүү баахан маргасны эцэст төсөл санаачлагчдын саналыг дэмжлээ. Зарим гишүүд хоосон тоо батлах хэрэггүй. Статистик тоо бол үндэслэл муутай байдаг. Энэ нь бодит амьдралтай хэр нийцэх вэ гэдгийг анхааръя гэцгээв. Гэвч төслийн ажлын хэегийн ахлагч С.Оюун бодитой биш тоо гэж хэлэх хэрэггүй. Ийм тоо зохиож гаргаагүй. Ямар ч бай-сан зорилтод хүрэхийн төлөө хичээгээд зориглоод үзье.
Хэрэв хүрч чадахгүй бол 2015 онд Засгийн газраа огцруулъя л даа. Мөн төслийн 9-д заасан ДОХ, БЗХӨ-ний тархалтыг зогеоох гэдгийг нь хасч, халдварыг буу-руулна хэмээн өөрчлөв. Үүн дээр задалж БЗХӨ-нийг зад-лан нэрлэсэн санал ч орж ирж байсан. Харин төсөл санаач-лагчид ингэж нарийвчлах хэрэггүй гэцгээлээ. Ямартай ч тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэц-гээлээ.
Д.ДАЛАЙ
(өдрийн сонин 2005-04-13 090)