Дох-ын вирусын халдвар тээгч долоо дахь тохиолдол илэрчээ
Гэвч хамгийн аюултай нь ДОХ-ын вирусын халдвартай хүн маш олон байгаа гэсэн албан бус тоо үнэнд ойрхон болох нь батлагдаж байна. Зургаа дахь тохиолдол илэрснийг ман л эна сард зарласан. ДОХ-ын вирус тээгчийн тохиолдол илэрч байгаа давтамж ойртож байгаа нь өмнөх тохиолдлын хүмүүс халдвар тарааж байх вий, тэд үнэхээр эмнэлгийн хараа хяналтад байгаа эсэхэд иргэд эргэлзэж байгаа бололтой. Тае, зургаа дахь тохиолдлын халдвар тээгчид эрэгтэй хүн байсан. Эна удаагийн-хыг ч 40 эргам насны эрэгтэй гэж эх сурвалжууд мэдээлэв. Тэдний нас, зүсийг хүртэл тодорхойлох гэж мэдээллийн хэрэгсэлүүд багагүп гүплдсэн. Харамсалтай нь халдвар тээгчийг олж, нэр хаягаар нь зааж, гэр бүлтай эсэхийг нь тодорхойлсноор халдвараас сэргийлж чадахгүй нь. Харин хүмүүс, тэр дундаа залуус, эмнэлгийн нөхцөлд зүү тариураар үйлчлүүлэгчид, цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгчид өөрөө өөрсдийгөө эрсдлээс сэргийлэх нь л хамгийн найдвартай хамгаалалт болохыг сануулж байгаа мэт. Юутай ч шинэ тохиолдлын талаар Эрүүл мэндийн яам, Глобаль сан-гийн ДОХ, Сүрьсэтэй тэмцэх төслийн зохицуулагч А.Оюунбилэгтэй уулзсан юм.
-Энэ сард ДОХ-ын вирусын халдвар тээгч хоёр тохиолдол илэрлээ. Зургаа дахь тохиолдлын тандалтын явцад долоо дахь тохиолдол илэрсэн. Халдвар тээгч ид хоорондоо холбоотой байж магадгүй гэж иргэд таамаглаж байх шиг байна?
-ДОХ-ын халдвар илрүүлэх лаборатори, эмч ажилтнуудын мэдлэг боловсрол, нэлээд сайжирч байгаа. Үүний үр дүнд саяын тохиолдол илэрсэн байж болох. Зургаа, долоо дахь тохиолдлын халдвар тээгчид хоорондоо холбоотой эсэх талаар мэдээлэл егөх нь ДОХ-ын хуулийн дагуу хувь хүний нууцтай холбоотой мэдээлэлд хамаарагдах учир хариулт өгөх боломжгүй.
-Долоо дахь тохиолдлын халдвар тээгч хэзээ илэрсэн юм бэ?
-Одоогоос арав орчим хоногийн өмнө тогтоогдсон.
-Зургаа дахь тохиолдлын халдвар тээгчээс бараг долоо хоногийн турш шинжилгээ авсан. Тэгээд халдвар тээгч болох нь баталгаажсаны дараа мэдээллийн хэрэгслээр цацсан тухай тайлбарыг бас та хэлж байсан. Бараг зургаа дахь тохиолдол илэрсэний дараа л долоо дахь тохиолдлын хүн шинжилгээ өгч эхэлсэн юм уу?
-Эхлээд илрүүлэх шинжилгээ хийж байгаа.
Шаардлагатай бол батлах шинжилгээнд оруулдаг. Нэг өдөрт хоёр тохиолдол ч илэрч болно шүү дээ. Албан бус тоогоор манайд 500 орчим хүн халдвартай гэгддэг. Тэгэхээр одоо 494 хүн нуугдмал, халдвартай болох эсэхээ мэдээгүй байгаа гэсэн үг. Ерөөсөө ДОХ-ын халдвар тээгч, өвчлөлийн тохиолдол илрэх явц иймэрхүү байдаг. ОХУ-д ч эхлээд ганц, нэг тохиолдол илрээд л байсан. Гэнэт л енөөх далд тохиолдлууд нь илрээд өвчтэй, халдвартай хүний тоо газар авсан шүү дээ.
-Долоо дахь тохиолдлын халдвар тээгчийн биеийн байдал одоо ямар байна вэ?
-Саин. Энгийн хүн шиг л байгаа. Ер нь бол халдвар тээгч 7-10 жил энгийн хүн шиг амьдарна. Тэрнээс цааш хугаацаанд өвчилдөг. Гэхдээ сая Америкт ДОХ-ын шинэ голомт гарсан байна. Вирусын халдвар тээх хугацаа нь хоёрхон сар болоод өвчлөлийнхөө шат руу ордог болоод байгаа юм байна. ДОХ-ын шинэ вирус халдварлаж эхэлж байгаа гэсэн үг л дээ.
(өдрийн сонин 2005-04-13 090)