Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөр

Ард түмэн шинэ Үндсэн хуулийн үзэл санаагаар амьдрах эрхэм зорилгын утга агуулга, үнэ цэнэ алдарч, эргэлзээтэй байдалд ороод байгаа энэ цаг үед төр, түмнийхээ төлөө ухаанаа ширгээж, чөмгөө дундартал хичээн зүтгэхээ батлан илэрхийлж байна.
Миний бие нийгмийг хамарсан хямралт байдлыг шинжлэн дүгнэж, ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг удирдлага болгон Эрх чөлөөт чинээлэг иргэдтэй, Эрх зүйт шударга төртэй болохын төлөө гэсэн уриатай төр, нийгмийн эрс шинэчлэлийн хөтөлбөрийг сонгогч түмэндээ өргөн толилуулж байна.

Нэг. Төрийн тогтолцоог эрс шинэчлэх талаар.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхдээ уламжлалыг хадгалахын зэрэгцээ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон шинэлэг, зоримог ажиллахаа амлаж байна.
-Ард иргэддээ бус эрх мэдэл, ашиг сонирхлын явцуу бүлэглэлд үйлчилдэг болж хувирсан өнөөгийн төрийн тогтолцоог ард нийтийн санал асуулгын үндсэн дээр хэлэлцэж шийдвэрлэхийг эрхэм зорилго болгоно
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг төрийн тогтолцоог шинэчлэх, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, төрийн албан хаагч, хоёрдмол сэтгэлгүйгээр төрд зүтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд санаачилгатай, бүтээлчээр ашиглана.
-Шүүх, хууль хяналтын байгууллагын хараат бус байдлыг хангах зорилтыг ажилтнуудынх нь нийгэм, эдийн засгийн нөхцөл, аюулгүй байдлыг төрөөс онцгойлон үзэж хангах эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээтэй уялдуулан шийдвэрлэнэ.
-Төр иргэн хоёр хуулийн өмнө эрх тэгш байх бодит эрх зүйн орчин бүрдүүлэх нь авилга, хээл хахууль, хүнд суртлын сүлжээнээс ангижрах арга зам гэж үзнэ
-Хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ агуулгаараа хэрэгжиж, дөрөв дэх засаглал тунхаглалаас бодит хүчин зүйл болон төлөвшихөд бүх талаар туслана.
-Нутгийн өөрөө удирдах ёс, нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх зарчмыг тууштай дэмжиж, орон нутгийн хөгжлийн асуудлыг зах зээлийн зарчмаар тогтвортой сайжруулах бодлого хэрэгжүүлнэ
-Улс орны Үндэсний аюлгүй байдалд нөлөөлөхүйц бүхий л асуудалд, түүний дотроос эдийн засаг, экологи, хүн ам, хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарсан бодлого, үйл ажиллагаа явуулна.
-Зэвсэгт хүчний шинэчлэлийг бүх талаар дэмжинэ. Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Цэрэг, цагдаагийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг эхлүүлнэ. Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах асуудлыг онцгой анхааралдаа байлгана.
-Монгол төрийн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогын уламжлал, залгамж чанарыг хадгалж, даяарчлалын үйл явц, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын харилцан бие биеэ хүндэтгэсэн хамтын ажиллагааны зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ.
-Монгол Улсын гадаад харилцааны орон зайг тэлнэ. Улс орныхоо олон улсын нэр хүндийг дээшлүүлнэ. Гадаад харилцааг эдийн засагжуулж, төрийн дипломат бодлогыг улс орны хөгжил, хүн ардын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол хүнийг хөгжүүлэхэд түлхүү хандуулна.
-Аймаг орон нутаг гадаад харилцаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ
-Гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ эрх зүй, нийгмийн хамгааллыг баталгаатай хангахад анхаарна.

Хоёр. Хүний хөгжлийг нийгмийн дэвшлийн үндсэн шалгуур болгож эрс шинэчлэх талаар.

-Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол орны хөгжлийн загвар, төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог хүний хөгжлийн бодлогод нийцүүлэн эрс шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг удирдана
-Хангалттай орлоготой, хангалуун амьдралтай, аз жаргалтай иргэн, айл өрх бүхий нийгэм байгуулахын тулд хөгжил дагуулсан эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн бүтэц бий болгохыг чухалчилна.
–Нийгмийн дунд давхрааг хөгжил дэвшлийн гол хөтлөгч хүч хэмээн үзэж, нийт иргэдийг орлогын байнгын найдвартай эх үүсвэртэй байх, өөрийгөө хөгжүүлэх, боловсрол мэргэжил эзэмших, бизнест шударгаар өрсөлдөх тэгш боломжоор хангахын тулд эрх зүйн шинэ таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.
-Нийгмийн эмзэг, ядуу бүлгийнхэнд онцгой халамж анхаарал тавина. Эн тэргүүнд тогтвортой ажлын байр, идэх хоол, өмсөх хувцас, гэр оронтой байж үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх нөхцөлөөр хангах нь төрийн бодлогын хойшлуулшгүй зорилт гэж үзэж нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
-Монгол хүний амьдрах орчин-агаар, ус хөрсний бохирдлыг төр, ард түмний хатуу хяналт тогтоох замаар эрс бууруулна. Монгол орны байгаль- экологийн тэнцвэрт байдлыг дархлаажуулах бодлого баримтална.
-Монгол хүний дундач насыг уртасгах, хүн амын өсөлтийг төрөөс онцгойлон анхаарах, хүүхэд наснаасаа бие бялдар, оюун санааны хувьд эрүүл чийрэг, ээлтэй орчинд өсч бойжиж бүх талын бололцоогоор хангах нь Монгол төрийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүс нутгийн төвүүдэд шинжлэх ухаан, соёл боловсрол, спортын цогцолбор байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.
-Шинжлэх ухааныг хөгжлийн хөтөч хэмээн үзэж, мэдлэг оюун, нээлт бүтээлийг зүйл бүрээр хөхүүлэн дэмжинэ. Ерөнхийлөгчийн ивээл дор шинжлэх ухаан, боловсролын номын сан байгуулж ажиллуулна.
-Нийгмийн бүлэг, хэсэг, хувь хүн бүрт нийгмийн баялгийн хуваарилалтыг ил тод, шударга болгож, гадаадын зээл тусламжийн зориулалт, зарцуулалтад байнга хяналт тавих тогтолцоог бий болгож ажиллуулна.
-Ахмад, дунд, залуу үеийн алтан холбоосыг эрхэмлэн сахиж ажил, амьдралын туршлага ухааныг эрч хүч, шинэлэг бүтээлч сэтгэлгээтэй хослуулах нь эрс шинэчлэлийн бодлогын амжилтын үндэс хэмээн үзнэ. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, идэвхи санаачилгыг нь бүх талаар хөхүүлэн дэмжинэ. Гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
-Залуу үеийнхэнд олон улсын түвшний оюунжсан, мэдээлэлжсэн боловсрол олгож нийгэмд өөрийн байр сууриа баттай эзэлсэн, нийгмийн баялгийг бүтээгч, хүмүүнлэг бие хүн болгон төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Залуучуудыг гадаад оронд суралцаж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслан дэмжинэ.
-Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй хослуулсан бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.
-Үндэсний үйлдвэрлэлийг эн тэргүүнд импортыг багасгах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж, хүн амаа экологийн цэвэр хүнс, хувцас , барилга, барилгын материалаар бүрэн хангах, байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдийг гүнзгий боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлал, банк санхүүгийн үйлчилгээг бүс нутгийн орнуудын түвшинд хүргэж хөгжүүлэх зорилго тавьж байна.
-Үндэсний үйлдвэрлэлд дэлхийн шилдэг, шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг гааль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор онцгойлон дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулсан эрх зүйн орчинг тогтвортой байлгаж, улмаар төгөлдөржүүлнэ
-Монголын ард түмний тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, түүний баялгийг ард түмэн, уугуул нутгийнх нь иргэд давуу эрхээр эзэмших, өмчлөх эрхийг баталгаажуулна.

Гурав. Монголын ард түмний үнэт зүйлс, түүх соёл, ёс заншлыг эрхэмлэн дээдэлж, үндэсний хэмжээнд ёс суртахууны үлгэр үзүүлэн ажиллах талаар.

-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэн хамгаалахдаа төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг ямагт анхаарч ажиллана.
-Монголын ард түмний түүх, соёл, урлагийн их өв, уламжлалт шашин шүтлэг, зан үйлийг судлах, сурталчлан дэлгэрүүлэх эх оронч үзэл, үндэсний болон Монгол Улсын иргэний бахархлыг бадраан хөгжүүлэхийг үйл ажиллагааныхаа нэг гол чиг зарчим болгоно.
-Иргэдийн санаачилгаар байгуулагдсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлж, нийгмийн амьдралын бүх хүрээнд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсны хэм хэмжээг дархлаажуулах үйлсэд тэдний оролцоог эрс нэмэгдүүлэх бодлого баримтална.

Сонгогч та миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол

Эх орондоо хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг дээдэлсэн эрх зүйт төртэй, өөрийгөө бүрэн тэтгэсэн эдийн засагтай, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрүүдтэй, хөгжилтэй орнуудын өрхийн орлогын түвшинд хүрсэн айл өрхтэй, ард иргэд нь ардчилсан нийгэм байгуулахыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Сонгогч Таны мэргэн ухаан болгоотугай.

Монгол төрийн мэлмий тунгалаг, монгол түмний заяа өөдрөг байх болтугай.

Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button