З.Энхболд Намайг халснаар ЗГ тогтвортой ажиллах юм бол би ажлаа өгнө

-Таныг ТӨХ-ны даргаар томилогдсоноос хойш энэ байгууллагыг бужигнуулж байна гэх шүүмжлэл газар авлаа?
-Би санал нийлэхгүй байна. Энэ байгууллагыг бужигнуулсан зүйл огт байхгүй. Зарим нэг халаа, сэлгээг л ингэж тайлбарлаж байгаа байх. Би хуулиар олгогдсон үүргээ л биелүүлж байна. Харин ч зарим сайдаас болоод энэ үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна гэж бодож байгаа шүү.
-Тухайлбал, ямар сайд саад болж байгаа хэрэг вэ?
-Ер нь бол хоёр, гурван сайд бий. Түлш эрчим хүчний сайд Т.Очирхүү л гэхэд Багануур, Шивээ-Овоогийн уурхайн удирдлагыг өөрчлөхөд ихээхэн дургүйцэж байгаа гэдгээр уурхайд хийсэн шалгалтаар багагүй зөрчил илэрсэн. Бас шалгалтын дараа Багануурын уурхайд тус бүр нь 600 мянган ам.долларын үнэтэй хоёр бульдозер эвдэрсэн. Нэгийг нь жолооч нь согтуу явж байгаад онхолдуулсан байсан. Бас 800 мянган ам.долларын үнэтэй эксковатор шатсан. Тэгэхээр энд ажлын хариуцлагын асуудал зайлшгүй яригдах ёстой биз дээ.
-Бас таныг халаа, сэлгээ хийхдээ намын харъяалал харж байна гэсэн яриа бий?
-Би хуулийн дагуу л ажиллаж байгаа гэдгийг дахин хэлье. Харин ч зарим аж ахуйн нэгжийн захирлыг өөрчилсний дараа харж байхад шинээр томилсон хүмүүсийн дийлэнх нь МАХН-ын гишүүд байдаг юм. Хөрөнгийн бирж, Автоимпекс, Биокомбинат гээд тоолбол МАХН-ын гишүүн долоон хүнийг захирлаар нь томилсон байдаг. Тэгэхээр намын харъяаллаар хүмүүсийг халж, шинээр томилж байгаа гэдэг бол утгагүй зүйл.
-Хадгаламж банкны захирал байсан Г.Цэрэнпүрэв ч бас иймэрхүү бодолтой байгаа юм шиг байна лээ?
-Гэрээ нь дуусаад хоёр сар гаруй болчихсон байсан хүн шүү дээ, уг нь. Ийм зүйл яриагүй байх аа.
-Таны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийх гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн болов уу?
-Би ийм зүйл яриагүй. Хамтарсан үйлдвэрийн хурал болохоос нааш шалгалт оруулах учиргүй юм. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр сүүлийн 30 гаруй жил үр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны үр дүнг нь харахад ч Х.Наранхүү захирал маш сайн ажилласан байна билээ. Гэтэл ТӨХ-ны даргаар томилогдсоны дараагаас Эрдэнэт -ийн захирал Х.Наранхүүг ажлаас нь хална гэж олон хүн бодсон байх. Сайн ажиллаж, үр дүн гаргаж байгаа хүнийг юу боллоо гэж халах юм. Уг нь Х.Наранхүү МАХН-ын бага хурлын гишүүн хүн. Гэсэн ч би намчирхаагүй. Тус үйлдвэрийн Оросын талын саналыг харгалзан үзээд зургаан орлогч захирлыг нь ч хэвээр үлдээхээр шийдвэр гаргасан.
-Монголросцветмет -ийн захирал Х.Бадамсүрэнг ажилдаа орсон гэх юм. Хэрэг нь юу болсон бэ?
-Хэргийн явц ямар байгааг мэдэхгүй. Юутай ч гэсэн оросын тал түүнд холбогдох материалыг өгөөч гэж хүссэн. Харин түүнийг ажилдаа орсон эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Монгол шуудан компанийн захирал байсан Ж.Жанцан ч бас таныг үндэслэлгүйгээр ажлаас халлаа гэж ярьж байгаа?
-Ж.Жанцан 137 мянган ам.долларыг Хүүхэд, залуучуудын үндэсний паркад 30 сарын хугацаатай ямар ч хүүгүйгээр зээлдүүлсэн байсан. Хуучны маркийг 80 мянган ам.доллараар бусдад зарсан нь тогтоогдсон. Гэтэл манай үнэлгээ хийсэн хүмүүсийн дүгнэлтээр тэр марк нь 800 мянган ам.долларын үнэ хүрэх эд юм билээ. Ингэж зарж, үрэх гэж байгаа тэр хэнтэй ч зөвлөөгүй, ямар ч шийдвэр гаргаагүй байнсан. Өөр ч юм бий. Энэ бол ажлаас халах хангалттай шалтгаан биш гэж үү.
-ТӨХ-ны дарга асан Л.Пүрэвдоржийн үед Монголросцветмет-ийн захирал Х.Бадамсүрэнд холбогдох асуудал ямар төвшинд байсан юм бол?
-Ямар ч гэсэн тэр үед Х.Бадамсүрэн компаниа тусгаарласан байсан. Хамгийн гол нь хувийн компанид хөрөнгө тусгаарласанд байгаа юм. Тус нэгдлийн дотор компани байгуулж, түүндээ хөрөнгө төвлөрүүлсэн бол өөр хэрэг. Хувийн компанид нэг тэрбум гаруй төгрөг тасалж өгөөд зогсохгүй эндээс олсон дөрвөн сая гаруй ам.долларын орлого ч өөр тийшээ орсон байгаа юм. Тийм болохоор төр үүнийг буцааж авах л ёстой. Оросын тал ч манай ТӨХ-той хамтарч нэхэмжлэгч больё гэсэн. Гэхдээ тэд танай цагдаагийн байгууллага манайд холбогдох материалыг өг гэж хүссэн.
-УИХ-ын хаврын чуулганаар 2005-2008 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалт болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Гэтэл зарим аж ахуйн нэгжийн нэрсийг хувьчлах объектын жагсаалтаас хассан гэсэн. Энэ тухайд?
-Зарим байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах байх. Гэхдээ ТЭЦ-IҮ, Монгол шуудан, Биокомбинат зэрэг аж ахуйн нэгжийг энэ жагсаалтаас хассан. Яагаад гэхээр хувьчлах бэлтгэл ажлыг нь хангахын тулд хугацаа хэрэгтэй юм билээ.
-ТӨХ-ноос халагдсан зарим хүн таныг бас л буруутгаж байна. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий тэргүүн Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулууныг энд дурдмаар байна л даа?
-Ж.Батзандангийн ах юм уу, одоо л сонсч байна. Манайд ажиллаж байсан Ж.Баатарчулуун машин акталдаг ажил хариуцдаг байсан юм. Өөрөөр хэлбэл ТӨХ-ны шийдвэрээр автомашин акталж, мөн шинээр авдаг байсан хүн. Гэтэл зарим аж ахуйн нэгжид машинаа зар гэж тулгаад хямд үнээр авдаг байсан байгаа юм. Жишээ хэлж болно. Сүхбаатар аймгаас УАЗ0-469, Клиникийн нэгдсэн III эмнэлгийн дарга Sportage машиныг ийм аргаар заруулсан. ТӨХ-ны дарга байсан Л.Пүрэвдорж ч түүнд арга хэмжээ авч байсан юм билээ.
-Сүүлийн үед бас ТЕГ-ын дарга Б.Билэгт та хоёроос болж Засгийн газар дэнжигнэлээ гэж боллоо. Энэ ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн шөнийн ОЗ цаг хүртэл би Эрдэнэт, Монголросцветмет-ийн хамтарсан зөвлөлийн хуралтай байсан. Ямар ч мэдээлэлгүй, утсаа хүртэл унтраасан байна. Гэтэл уржигдар өглөө ажилдаа ирээд сонин харсан чинь Б.Билэгт, З.Энхболд хоёроос болж Засгийн газар огцрох шахлаа, Иргэний нийгмийн төлөөх цуглаан боллоо гэх зэрэг мэдээллийг олж харлаа. Би энэ асуудлыг огт мэдээгүй байсан. З.Энхболдыг ТӨХ-ноос буулгачихвал энэ Засгийн газар тогтвортой ажиллах юм бол би ажлаа өгнө. Надад хоргодох зүйл энд байхгүй. Гэтэл намайг ажлаа өг гэж зарим хүн шаардаад байгааг би ойлгохгүй байна. Багануур Шивээ-Овоогийн уурхайн захирлууд болон Х.Бадамсүрэн нарыг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлынх нь дагуу халсан гэж байгаа бол огт хүлээн зөвшөөрөхгүй.

Н.Түвшин

2005.04.13, Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button