Телевиз, радиогийнхон хуулийг хүлээж, бас түгшиж байгаа гэнэ

Ажилчдын нэг хэсэг нь цаашид энэ хэвээрээ байх ч уу, үгүй ч үү гэсэн түгшүүртэй байгаа. Нөгөө хэсэг нь шинээр ажиллаж болох байх гэсэн итгэл найдвар тээж явна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлж байна. Үндэсний телевиз, радио олон нийтийнх болсноор үнэхээр хараат бус болж чадах уу гэсэн асуудал ч бий. Бид олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийг хэрхэн байгуулах нь вэ гэдгийг ажиглаж байна гэж Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд ярив. Түүний хэлснээр радио, телевизийн техник хэрэгсэл ихэд хуучирсан нь бэрхшээл учруулж байгаа гэнэ. Одоогоор гадны хоёр ч төсөл хэрэгжүүлж эхэлсэн аж.
Хуулийн дагуу бол Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байх юм. Үүнээс Ерөнхийлөгч, Засгийн газар, тус бүр дөрөв, УИХ долоон хүний нэр дэвшүүлж, УИХ батлах ёстой. Хэдийгээр хууль батлагдсаны дараа ярьж байгаа ч радио, телевизийн удирдах дээд байгууллагад төрийн гол гол субъект хүнээ санал болгох нь эргээд хараат бус байх агуулгатайгаа зөрчилдөх боломж байгааг ч үгүйсгэхгүйг УИХ-ын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хорооны дарга С.Отгонбаяр ярив. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хэвлэлийн хүрээлэн, Фредрих Эбертийн сан хамтран дугуй ширээний ярилцлагыг өчигдөр зохион байгуулсан нь энэ. Хуулийн дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын өмчийг хоёр хуваах юм. Олон нийтийн радио телевизэд төрийн өмчөөс 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлэх бол төр өөртөө 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг авч үлдэнэ. Ингэхдээ Дамжуулах байгууламжийн радио телевизийн компани гэсэн улсын үйлдвэрийн газар бий болгох гэнэ. Өмчөө хуваах талд ядах юм байхгүй. Тайлан балансаа гаргаад л, татварын байгууллагаар тамга даруулаад л боллоо гэж Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд ярина билээ.
Харин түүний амидаа, УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ирэх онд улсын төсвийн санхүүжилтээ төсвийн хүрээний мэдэгдэл гэсэн бичиг баримтад эртнээс тусгахгүй бол цаг дээрээ төсвөөс танагдах нөхцөл үүсч болно шүү гэж анхааруулж байсан. Нэгэнт хуулиар олон нийтийн телевиз, радиог арилжааны зар сурталчилгаа явуулах эрхгүй болгосон тул төсвийн татаас энэ байгууллагын үйл ажиллагаанд ус агаар шиг хэрэгтэй нь ойлгомжтой. Уг телевизийн тухайн өдрийн эфирийн нийт цагийн хоёр хувьд арилжааны зар сурталчилгаа явуулдаг байхаар анх хуульчилж байсан ч Ерөнхийлөгч хориг тавьж, хуулийн энэхүү заалтыг хүчингүй болгосон билээ.

Э.Соёл-Эрдэнэ

2005.04.13, Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button