С.Баярцогтыг шалгасан дүн ойрын үед гарна
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч түүнийг хуульд нийцсэн үйлдэл хийсэн эсэхийг шалгах хүсэлтээ УИХ-д тавьсан тухай өмнө нь мэдээлсэн. УИХ-ын дарга энэ асуудлыг шалгах үүргийг Тусгай хяналтын дэд хороонд өгсөн. Энэ талаар тус дэд хорооны дарга Н.Энхболдоос тодрууллаа.
-Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргасан уу?
-Дүгнэлтээ хараахан гаргаж амжаагүй байгаа. Одоогоор гишүүд ажлаа хуваарилж аваад уншиж танилцаж байна.
-Дүгнэлтээ УИХ-д тайлагнах хугацаа нь өнгөрөөд байгаа?
-УИХ-ын чуулганы завсарлага тарсны дээр гишүүд маань ч ажлын ачаалал ихтэй байсан нь нөлөөлсөн. Ойрын үед дүгнэлтээ гаргана.
Н.Чулуун
2005.04.13, Ардын эрх