WIDEX фирмийн сонсголын аппарат орж ирлээ
WIDEX нь сонсголын аппаратын үйлдвэрлэлээрээ дэдхийд тэргүүлдэг бөгөөд 93 оронд өөрийн дистрибютертэй юм. Тус фирмийн 94 дахь албан ёсны дистрибютер Монголын Мон Анир ХХК боллоо. Мон Анир ХХК нь сонсголын аппаратыг борлуулах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн тус компанийн мэргэжилтэнүүдэд сонсголын аппаратыг хэрхэн ашиглах талаар сургалт явуулахаар WIDEX фирмийн мэргэжилтэн хадагтай Женни Смит хүрэлцэн иржээ. Уг аппарат нь чанараа дагаад харьцангуй өндөр үнэтэй байдаг бөгөөд доод тал нь 400 доллар орчим байдаг гэнэ. Мөн тэд бараандаа 2 жилийн баталгаа өгдөг аж. Тэд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шугамаар зарим сонсголын аппаратыг үнэгүй бэлэг болгон тараах юм байна.
Болод.М /olloo.mn/