Р.Амаржаргал дөрвөн байнгын хорооны хурлыг хойшлууллаа
Өчигдөр үдээс хойш энэ асуудлыг Дэд бүтэц, Хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал гадаад бодлого, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хурлаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. 15 цагийн үед танхимд байнгын хороодынхоо даргатайгаа нийлээд найм хүрэхгүй гишүүний ирцтэй байсанд гишүүн Р.Амаржаргал бухимдаж Ийм чухал асуудлыг ярьж байхад 4-5 гишүүн суулгаад дэмжлээ гээд асуудлыг шийдэж байгаа мэтээр халтуурдаж болохгүй. Ер нь гурван байнгын хороо нийлж хуралдлаа гэхэд хэдэн гишүүний ирцтэй байж ирц бүрдэх юм бэ гэдгийг Тамгын газрынхнаас тодруулмаар байна гэсэн. Хууль зүйн Байнгын хорооны дарга С.Одбаярч үүнийг дэмжин ирц хүрээгүй тул гэсэн шалтгаанаар хурал хойшилснийг зарласан.
2005.04.14, Ардын эрх