Найм дахь тохиолдлын сураг ба ДОХ-ын халдвар даамжирч эхлэв үү.

Зургаа дахь тохиолдол бүртгэгдээд удаагүй байтал тийнхүү ДОХ-ын вирус тээгчдийн тухай мэдээлэл дэгдлээ. Албан ёсоор зургаа дахь тохиолдлыг бүртгээд бараг хорь ч хоноогүй атал вирус тээж яваа сэжиг бүхий хүмүүст эрүүл мэндийн байгууллагынхан тандалт хийж байна. Энэ хүн ДОХ-ын вирус тээгч өмнөх хүнээс халдвар авсан байх магадлал байгаа ч тухай чих дэлсэв. Хэрэв энэ үнэн бол сүүлийн хоёр хүн ижил хүйстэн байсан байж болох талтай гэнэ. Гэвч эрүүл мэндийн салбарынхан зургаа дахь тохиолдлыг амьдралын жирийн хэв маягтай 40 орчим насны эрэгтэй гэж албан ёсоор мэдэгдсэн.
Энэ талаар халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны нэгэн ажилтан, Энэ хүн өвчлөлийн шатанд шилжээгүй, зөвхөн нян тээж яваа болохыг тогтоосон. Одоохондоо өвчлөөгүй байгаа ч бусдад халдааж болзошгүй. Иймд түүнийг хяналтандаа авч эмчилгээ хийж байгаа. Нэгэнт нян тээснийг нь илрүүлсэн болохоор хэнээс халдвар авсныг тодруулах болон бусад шинжилгээг хийж байна.
-Ямар хүйстэн хүн бэ, зарим хэвлэлд эрэгтэй, эмэгтэй гээд мэдээлсэн байх юм?
-Эрэгтэй, эмэгтэй гэдгийг нь мэдээлэх боломжгүй. Хүйсийг нь нарийн зарлахыг ч хориглосон.
-Ижил хүйстэн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна?
-Мэдэхгүй, ямар ч байсан энэ хүнийг шинжилгээгээр илрүүлсэн.
-Шинжилгээгээр илрүүлсэн гэж юу гэсэн үг вэ?
-ДОХ-ын нян тээж явааг нь албадан бус сайн дурынх нь үндсэн дээр хийсэн шинжилгээгээр илрүүлсэн. Ер нь зургаа дахь тохиолдлын дараа сайн дураараа ирж шинжилгээ өгч буй хүмүүсийн тоо ихэссэн. Төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ ч нэмэгдсэн гэв.
Юутай ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Монголд ДОХ-ын долоо дахь тохиолдол бүртгэгдлээ. Ганцхан сарын дотор ДОХ-ын тухай мэдээлэл хэдэн янзаар гарч эцэстээ хоёр хүн тохиолдлоор бүртгэгдэж, нэг хүн сэжигтэйд тооцогдоод байгаа бололтой. Долоо дахь тохиолдлын ар гэрийнхэн болон дотно харилцаатай хүмүүсийг ДОХ-ын шинжилгээнд хамруулж эхэлжээ.
ДОХ-ын вирустэй нэг хүний цаана 100 хүн байдаг гэсэн судалгаа бий. Манай улсад бүртгэгдсэн тохиолдол бүрийн цаана 100 хүн байгаа гэж бодвол өнөөдөр 1000 шахам хүн аюултай, эрсдэлтэйд хамрагдах нь. ДОХ-ын нян тээж яваа долоон хүн мэргэжилтнүүдийн хяналтад байна. Гэвч энэ тоо баталгаатай юу, үгүй юу гэдэг өдөр хоног өнгөрөх тусам бидэнд илүү их мэдрэгдэж байна.
Монголд гурав дахь тохиолдол илрээд байхад гадаадын нэгэн эрдэмтэн ирж, ДОХ-ын эрсдэлийн талаар судалгаа хийсэн нь бий. Түүний судалгаанаас үзвэл, 2036 он гэхэд эл өвчинд нэрвэгдсэн хүмүүст 500 мянгад хүрнэ хэмээсэн байдаг. Хэдийгээр энэ нь судалгаа ч гэсэн тоолгүй өнгөрч боломгүй санагдана.
Хөрш орнуудад ч дээрх өвчин хүрээгээ тэлэн, өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж буй. Энэ үед бид анхаарал болгоомжтой байж эл өвчнөөс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авах цаг болжээ.
Ямар ч оронд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөх тусам ДОХ-ын халдвар тээгч мөн нэмэгддэг байна. Тухайлбал, хойд хөршийн Буриадын ДОХ-ын төвийн мэдээгээр, ДОХ-оор өвчлөгчдийн 90 орчим хувийг мансууруулах бодис хэрэглэгчид тэр дундаа, мансууруулах бодис тариагаар хэрэглэгчид эзэлдэг байна.
ОХУ-ын хэмжээнд ДОХ-оор өвчлөгсөд 122 мянга, Сибирийн бүс нутагт 18 мянга, Эрхүү мужид 10 мянга хол давжээ. Харин БНХАУ-д ямар байна вэ.
Тус улсын ЭМЯ-ны сүүлийн үеийн мэдээллээр нэг сая хүн ДОХ-ын халдвартай байгаа ба үүний дотор 80 мянган хүн ДОХ-оор өвчилжээ. НҮБ Хятад улсад 1,5 сая хүн, ХДХВ-ийн халдвартай гэж тооцож үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 2010 онд 10 саяд хүрэх тухай сануулжээ.
Дэлхийн өнцөг булан бүрт ноёрхлоо тогтоож буй ДОХ ноёнтны балгаар олон хүн нарт ертөнцийг орхин одож байна. Энэ давалгаа монголчуудыг ч тойрохгүй нь бололтой. Гэтэл дээрээс нь гадаадас ирж буй элэг нэгтнүүдээсээ айх болгоомжлох явдал өөрийн эрхгүй төрөх болов. Хэрэв энэ янзаараа ДОХ дотоодоос бус гадаадаас импортлогдоод байвал монголчууд бид хэдэн жилийн настай байх нь ойлгомжтой биз ээ. Магадгүй энэ өвчнийг эмчлэх арга хүн төрөлхтөнд хараахан олдоогүй байгаа тул мөхөл дагуулж болох гэмтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ өвчнөөс анагаах ухаан, ямар нэгэн байгууллага биднийг хамгаалж чадахгүй нь амьдрал дээр нэгэнт тодорхой боллоо. Иймээс хувь хүн бүр сексийн задгайрал, хар тамхи, мансууруулах бодисноос өөрийгөө аварч чадвал энэ өвчнөөс ангид байж чадна хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Үр үндэс, удмын сангийнхаа аюулгүй байдалд эл өвчин нөлөөлөхөөс өмнө бид урьдчилан сэргийлэх ёстой баймаар. Тухайлбал, хил, гаалийн боомтуудын эрүүл мэндийн хяналтыг чангатгахгүй бол болохгүй нь.
Би ч эрсдэлтэй амьдармааргүй байна. Бас монголчууд. Ингэж хэлэхийг хүсч байгаа бүх хүмүүс өнөөдөр энгэртээ улаан туузтай явна. Харин хэдхэн жилийн дараа энэ бэлэг тэмдгийн утга учир нь болчихгүй тулд эрсдлээс сэргийлье. Магадгүй харийн улс орныг зорихдоо хүн төрөлхтөн паспортоор бус ДОХ-ын шинжилгээ өгсөн хуудсаар нэвтэрдэг болохыг ч үгүйсгэх аргагүй. ДОХ-оос болж, олон гэр бүл хагацалд унаж олон орон төсвийнхөө дийлэнхийг зориулж байна. Ийм өвчин олсон нэг нь ялгаварлан гадуурхагдаж, нэг олдох амьдралаа торны цаана өнгөрөөж буй хүмүүсээс дор нартын тоосыг хөдөлгөж яваа жишээ олон.
Ямар нэгэн муу, сайн ч юм хөгжиж дэвшиж үрждэг амьдралын хуультай. Үүнийн нэгэн адил Африкт ДОХ терроризм болон хувирч буй мэдээлэл тархаж байна. Хайртай хүнээ тогтоон барихын тулд тус улсын иргэд энэ өвчнийг санаатайгаар халдааж өөрийг болгодог гэнэ. Муу юм амархан дэлгэрч болох учраас бид ч ийм аюул гарч болзошгүйг тооцоолох учиртай. ДОХ-ын халдвар авсан нэгэн бүсгүй хоёр жилийн өмнө бусадтай энгэр зөрүүлснийг хууль хяналтынхан тогтоож байсан. Үүнийг холбогдох газрууд хаацайлаад өнгөрсөн ч дахин тэр бүсгүй ийм алхам хийхгүй гэх баталгаа байхгүйг санаж байх учиртай биз ээ. Иймд ДОХ-той хүмүүс бусадтай энгэр зөрүүлвэл шийтгэдэг, цээрлүүлдэг хууль ч Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгах хэрэгтэйг хууль санаачлагчид анхааралдаа авах хэрэгтэй мэт. Албан бус тоогоор гадаадад 100 мянга гаруй иргэн амьдарч байна. Тэд эрсдэл дунд аж төрж байгаа. Эх орондоо ирэхэд нь бид ДОХ-ын шинжилгээнд оруулж, байж, хил нэвтрүүлдэг больё. Импортын ДОХ-оос сэргийлж олон улсын боомт газруудад ДОХ-ын шинжилгээний лаборатори байрлуулахад болохгүй зүйл юу байх билээ.

Г.Цэцэг
2005.04.14, Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button