Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжив.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13 -р зүйлд заасны дагуу санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар төлөвлөж байгаа тул Засгийн газрын хуралдаанаар шуурхай авч хэлэлцэв.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн саналыг Ерөнхийлөгч Онол арга зүйн талаас оновчтой, түүх, соёлын уламжлалаа хадгалсан, иргэд хүлээж авахуйц байна гэж үнэлж дүгнэсэн байна. Санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдаж, Ерөнхий сайд ахлан ажилласан юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэ хуваарийн талаарх ажлын хэсгийн саналыг Ерөнхийлөгчид өргөн барьсантай холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчөөс санаачлан Засгийн газарт ирүүлжээ.
Энэ талаар хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв.
2005.04.14, Өнөөдөр