Газрын тосны ирээдүй ямар байх вэ?
тус салбарт үүсч болзошгүй шинэ хямралтай (үнэн хэрэг-тээ хямрал хэдийнэ эхэлчихсэн байгаа) гол нь уялдуулан үзэж байна. Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ нэг баррель нь 50 ам.доллар байснаа богино хугацаанд буюу ердөө долоохон хоногийн дотор 54 ам.долларт хүрээд байгаа нь эрчим хүч, эдийн засгийн шинэ эриний дохио юу гэдэг сонирхолтой, төвөҮтэй асуултыг шинжээчдийн өмнө тавьж буй бололтой. Энэ нөхцөл байдлыг АНУ-ын нэрт шинжээч Роберт Самуэлсон зах зээлийн эрэл-тийн шинэ шинэ өөрчлөлтүүдтэй холбон тайлбарлаж байна. Асуудал шинжээчдийг үгээ хэлэх хүртэл хурцдаж байгаад хоёр шалтгаан бий аж. Нэгд. улс орнууд газрын тосны их эрэлтдээ үг дуугүй зо-хицеоор байх уу, хоёрт, нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан үнэ өесөөр байх уу гэдэг ийм бодит бэрхшээл тулгарч байгаад тэд ноцтой хандаж буй юм байна. Хэдийгээр үүнд яг таг хариулт гарц олох аргагүй ч хамгийн сонирхолтой нь зах зээлийн үнэ гаарсны болон ирээдүйд хомедол үүсэхээр байгаа зэрэг нь эре өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй шууд хамаа-ралгүй харин асар их нөөцтэй томоохон нийлүүлэгчийн до-тоодын хямралаас ихээр шалтгаалж буйг шинжээчид тэмдэглэхгүй байгаа. Гэсэн хэдий ч Иракийн газрын тосны маш олон цооног дэлбэрч, уйлдвэрлэл нь зогссон нь дэлхийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр алдагдуулж буйг олон улс орон, олон ажиглаг-чид ил хэлэхгүй ч дамаа тэмдэглэцгээж л суугаа би-лээ. Эдүгээ дэлхий нийт өдөрт 84 сая баррель газрын тос хэрэглэж буйн бараг 21 саяыг нь америкчууд хэрэг-лэдэг гэж саяхан Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлээн. Харин Хятад улс өдөрт 6,4 сая баррелийг хэрэглэж байгаа нь газрын тосны хэрэглээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж буй хэрэг юм. Энэ тоо 2020 он гэхэд хоёр дахин өенэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Шинжээч Роберт Самуэлсон дэлхийн зах зээлийн шинэ өөрчлөлтүүдэд Хятадыг томоохон хүчин зүйлээр нэрлэ-жээ. Тэрээр Хятад улс өсөн нэмэгдэх хэрэглээгээ хан-гахын тулд орон нутгууд дахь газрын тосны үйлдвэрлэлээ тогтвортой нэмэгдүүлж өдөрт 3,5 сая баррельд хүргэнэ. Гэсэн ч энэ хэмжээ Хятадын газрын тосны нэмэлт хэрэг-цээг бодитойгоор тодорхойлж чадахгүй гэж тэр үзжээ. Газрын тосны салбарт ирээдүйд үүсэх хямралын шалтгаан өөр хэд хэдэн хүчин зүйлд байгаа ч урьдчилан ажиж буй олон шинжээч одоохондоо Америк, Хятадын зах зээлд илүү анхаарал хандуулсаар. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний хэрэглээнд эзлэх зам тээврийн хэрэгелийн тухайд гэхэд л Хятадад өнөөдөр 20 сая автомашин явж байгаа, энэ тоо 2020 онд 120 саяд хүрнэ гэсэн тооцоог өөр нэг эрдэмтэн хийсэн байна. Харин 2001 оны байд-лаар АНУ 230 сая автомашин, бусад тээврийн хэрэгсэлтэй байжээ. Газрын тосны хэрэг-лээн дэх зөвхөн тээврийн хэрэгелийн ачааллыг авч үзэхэд л дэлхийн зах зээлийн ирээдүйн дүр зураг багагүй хүндэрч болох тооцоо гарч байгаа биз. Иймээс үнийн өсөлт, хэрэглээний өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гздэгт олон улсын шинжээчид, эдийн засагчид хэдийнэ толгойгоо гашилгаж эхэллээ. Манай орны хувьд хэдийгээр гадаад зах зээлийн чичирхийлэл нөлөөлөх нь ойлгомжтой ч төдийлөн ноцтой, шууд нө-лөөлөөд байдаггүйг хүмүүс мэдэх биз. Харин ийм үед манайд хамгийн түрүүнд юу мэдрэгддэг вэ гэхээр Монголын нефть бүтээг-дэхүүн импортлогч, бензиний бөөний болон жижиглэн ху-далдаа эрхлэгч том, жижиг компаниуд дэлхийн зах зээл дээр үнэ өсөх хандлагыг овжноор ашиглаж эдийн заегийн ямар ч тооцоо, цогц судалгаа, программгүйгээр үнээ нэмж хэрэглэгчдээ да-рамталдаг. Ийм араншин манай дотоодын зах зээл дээр нэг хэсэгтээ л ноёрхох болно гэдгийг бензиний үнийн сүүлийн үеийн бага сага хэл-бэлзлээс анзаарагдана. Албан буе эх сурвалжууд, их удахгүй бензиний үнэ литр нь1000 төгрөгт хүрнэ гэцгээж буй. Дэлхийн зах зээл яаж ч чичирхийлж болно, гагцхүү манай дотоодын компаниуд ард түмэндээ жаахан ч гэсэн зөөлөн хандвал бүтээг-дэхүүнийхээ үнийг тогтвортой байлгах боломжтой. Уг нь нийгэм, улс төр, санхүүгийн ямар ч хийрхэл эцэстээ явж явж ард түмний амьдралд хүндээр тусдагийг манайхан сайтар мэднэ дээ.
Н.ПАГМА