Н.Энхбаяр Эв нэгдлийн төлөө ажиллах нь миний эрхэм зорилго

Арвайхээр хот дахь хүнс, барааны зах нийслэлийн захтай харьцуулахад үнийн хувьд нэг их зөрүүгүй байгааг нэр дэвшигч Н.Энхбаяр сайшааж цаашид баруун бүсийн дөрвөн аймгийг хүнс, бараагаар бүрэн хангах зорилготой ажиллахыг зөвлөв. Мөн Ж.Батсуурь захиралтай Хархорум дээд сургуулийн оюутнуудтай уулзсан. Хархориныг жишиг хот бологох ажил 2009 оноос эрчимтэй эхэлнэ. Энэ ажилд та бүхний дэмжлэг чухал шүү гэж Н.Энхбаяр оюутнуудад сануулсан. Үүний дараах өдөр тэрээр Архангай аймагт ажиллалаа. Тэрээр эхлээд Хотонт сумынхантай уулзсан. Уулзалтынхаа эхэнд тэрээр мөрийн хөтөлбөрөө товч танилцуулсан юм.
Өнөөдөр манай улсад эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй байна. Төр засгаа тогтвортой ажиллуулахын тулд, бүх шатанд эв нэгдэл тогтоохын төлөө би чадах бүхнээ хийнэ гэж тэрээр хэлсэн. Эх орныхоо гадаад нэр хүндийг өргөж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад их анхаарна. Зэс, алт ноолуурын дэлхийн зах зээлийн үнэ ямар байгаагаас бидний амьдрал шалтгаалдаг. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 10,6 хувьд хүрч өссөн. Үүнээс эдийн засгаа буулгахгүйн тулд Засгийн газраа дэмжиж ажиллана. Мөн шударга ёсыг тогтоох, төр засаг нь ард түмнийхээ үг шүүмжлэлийг сонсдог системтэй болгоно хэмээн тэрээр хэлсэн юм. Хотонт сумын сургуулийн өмнө МАХН-ыг үндэслэгч Солийн Данзангийн хөшөө бий. Н.Энхбаяр хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөөд Хотонтоос хөдөлсөн юм. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот хүн ам ихтэй харьцангуй том суурин. Тэнд нэр дэвшигч Н.Энхбаяр дараагийн уулзалтаа хийсэн. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Архангай аймгийн Засаг дарга Хүрэлсүх, Улсын аварга Г.Өсөхбаяр нар оролцсон. Аварга Г.Өсөхбаяр, Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд баяртай байгаагаа хэлээд хувь хүнийхээ хувьд түүнийг үргэлж хүндэлж явдгаа илэрхийлэв. Уулзалтын үер иргэдийн дунд чөлөөт микрофон ажиллуулж санал, хүсэлтийг нь сонсч байлаа. Н.Энхбаярын аав Намбар гуайн багш уулзалтыг нээж үг хэлэхдээ, би энэ хүнийг удмаар нь мэднэ. Миний шавийн хүү байгаа юм. Эднийхэн хүний мөс сайтай, хөдөлмөрөөрөө амьдардаг хүмүүс. Сонгуульдаа амжилт гаргаж улсынхаа Ерөнхийлөгч болохыг хүсье гэв.
Нэр дэвшигчийн иргэдтэй хийх дараагийн уулзалт Чулуут сум байв. 4000 орчим хүнтэй, халуун рашаантай, гар аргаар цагаан идээ, эсгий үйлдвэрлэдэг тус сум бол Н.Энхбаяр гуайн аав Намбарын төрсөн нутаг. Аав маань нутгаа их санадаг, зав л гарвал нутаг руугаа явдаг хүн. Уугуул нутгийнхантайгаа уулзахад сэтгэл их сайхан байна, энэ сумаас төрсөн олон алдартнаар би бахархаж явдаг гэлээ. Анагаах чадалтай халуун рашаан, эсгий, цагаан идээний үйлдвэрээ түшиглэж сумаа хөгжүүлэх боломж байгааг Н.Энхбаяр сумын Засаг дарга А.Жаргалсайханд сануулна билээ. Тус сумын өндөр настан М.Мягмарсүрэн, аав чинь сумынхаа халуун рашааны тухай ном бичсэн. Намайг залууд градус өндөртэй байсан рашаан маань сүүлийн жилүүдэд халуун чанар нь буураад байгаа гэж хуучлав.
Чулуутынхантай хийсэн уулзалтын үеэр иргэд ядуурлын эсрэг юу хийхээр төлөвлөж байгаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт юуг шинэчлэх талаар асуусан. Өнгөрсөн дөрвөн жилд манай Засгийн газар ядуурал, ажилгүйдлийн эсрэг олон зүйл хийсэн. Ядуу амьдрах нь сэтгэлгээг, ёс суртахууныг хүртэл ядууруулдаг юм байна. Ядуу байгаа учраас манай улсад хүнд суртал, хээл, хахууль оршсоор байна. Сүүлдээ энэ нь төрийн түвшинд хүртэл ёс суртахууны ядуурлыг авчирч байгаа учраас үүний эсрэг тууштай арга хэмжээг авах ёстой гэж хариулсан.
Тус сумынхан найман жилийн сургуулиа арван жилийнх болгох боломж бий эсэхийг асууж, зорьж ирж ажиллаж буй багш, эмч,цагдаа нарыг орон сууцаар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх санал тавив.
Нэр дэвшигч аавынхаа гэрийг буйрыг эргэж, тус суман дахь Улаан хад хэмээх уулын овоог тахиад дараа нь үйлдвэрлэлийн гэгдэх Их-Тамир сумыг зорьсон юм. Тус сум бол эсгий, цагаан идээ, мод, модон материалын үйлдвэрүүдтэй, харьцангуй том сум аж. Н.Энхбаяр тус сумын иргэдтэй уулзах үеэрээ үйлдвэрлэлээ унагалгүйгээр ажиллаж буйг нь сайшааж, улам өргөжүүлэхийг захисан. Их-Тамир сумынхан мөрийн хөтөлбөртөө ард түмнийхээ санал хүсэлтийг багтааж байгаад нь нэр дэвшигчид талархал илэрхийлсэн юм.
Энэ сонгуулиар улс орныхоо ирээдүйг хэн хол харж чадсан, хэн хийж бүтээснээрээ, шударгаар өрсөлдье гэсэн саналыг МАХН дэвшүүлж байгаа гэж Н.Энхбаяр уулзалтын үеэр ярьж байв.

Б.Намжилмаа.
2005.04.14, Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button