ЭЗ-ийн үзүүлэлтүүд Монголын ЭЗ-ийн гажуудлыг харуулж байгаа биш үү?

Ингэхэд ямар ямар гажуудал гараад байна вэ? Жишээ нь, мөнгөний нийлүүлэлт их хэмжээгээр өссөөр байтал тэр нь инфляцад огт нөлөөлөхгүй байна. Америк долларын ханш бусад улсад буураад байхад Монголд хүчтэй хэвээр байгаад байдаг. Бага зэрэг буурвал хэрэглээний үнэ, ялангуяа, импортын барааны үнэ өсөөд явчихдаг. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30.8 хувь өссөн байтал тус салбарын ажилгүйдэл өсчихсөн байх жишээтэй. Yндэсний Статистикийн газрын урьдчилсан мэдээгээр 2004 онд манай улсын эдийн засгийн өсөлт 10.6 хувьтай гарсныг Монголын ихэнх айл, өрх тэгтлээ баяртай хүлээн авсангүй. Харин ч хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлэв бололтой. Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн Монголын хот, хөдөөгийн 1800 орчим хүнээс санал асуулга авчээ. Өнөөгийн эдийн засгийн байдал, хэтийн төлөвийн талаар асуусан асуултад судалгаанд хамрагдагсдын ихэнх эдийн засгийн байдал муу, тэдний амьдрал улам доройтсоор байна гэж хариулсан байна.

Энэ бүхэн юуг хэлнэ вэ? Эдийн засаг 10.6 хувиар өссөн гэдгийн цаана юу байна? ДНБ тухайн улсаас нэг жилийн дотор үйлдвэрлэн гаргасан эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, улсын болон хувийн хэвшлийн дотоодын нийт хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспортын нийлбэр дүн гэсэн үг. Хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёр нь эдийн засгийн ойрын болон хэтийн дүр төрхийг харуулах гол үзүүлэлт. Тэгвэл, монголчууд 2004 онд хэр зэрэг хэрэглэж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийв?

Монголын Хөгжлийн Хүрээлэнгийн орлогч захирал Б. Батмөнхийн хэлснээр бол манай улсын ДНБ-ний дундаж үзүүлэлтээр хэрэглээ ДНБ-нд 68.7 хувь, хөрөнгө оруулалт 23.4 хувийг эзэлж, үлдсэн хувь нь цэвэр экспортод ногдож буй аж. Харьцуулсан үнээр (2003 оны үл хөдлөх үнээр) бол 2003 онд дотоодын нийт хэрэглээ, хөрөнгө оруулалт нийлээд 1.573 тэрбум төгрөг байсан бол 2004 онд 1.720 тэрбум болж, цэвэр өсөлт нь 147 тэрбум төгрөг болжээ. Энэ тоог АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадвар төсөл (ЭЗБШӨЧ)-ийн сар тутмын бюллетеньд тавьсан байна. Тэдний тооцоогоор, 2004 онд нэгдсэн төсвийн орлого 89 тэрбум төгрөгөөр өссөн тул (2003 оны үл хөдлөх үнээр) ДНБ-ний 60 хувийг Засгийн газар захиран зарцуулжээ. Yлдэх 40 хувийн ихэнхийг улсын байгууллагуудад дотоодын хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсан байна. Дээрх үзүүлэлтээс үзэхэд Засгийн газар маань улсын мэдлийн үйлдвэр, аж ахуйн нэгжтэйгээ нийлээд улсынхаа жилийн орлогын талаас илүү хэсгийг цуглуулдаг байх нь.

Өндөр боловсрол, хурдац, уян хатан байдал, цөөн хүн ам бол Монголын хөгжлийн гол үзэл баримтлал билээ. Гэхдээ жирийн иргэний дундаж орлогыг хангаж өгөхгүйгээр улс орон хурдан хөгжих боломжгүй гэдэг. Гэтэл баян, ядуугийн ялгаа 2004 онд бүр ихэссэн байна. ЭЗБШӨЧ төслийн дүн шинжилгээгээр бол 2004 оны ДНБ-ний өсөлт доогуур орлоготой хүн амын хэрэглээний чадварт мэдэгдэхүйц сайнаар нөлөөлөөгүй байхад орлого өндөртэй хэсгийн худалдан авах чадвар эрс өссөн байна.

2004 онд дотоодын хэрэглээнд удаан хэрэглээтэй импортын барааны хэмжээ эрс өссөн байдал харагдаж байна. Тухайлвал, амины машин, сэлбэг хэрэгсэл, цахилгаан бараа (агааржуулагч, хөргөгч, зурагт радио, гм.) үнийн дүнгээр 20-100 хувь өсчээ. 2004 онд барилга угсралтын ажил үсрэнгүй өссөнөөр орон сууцанд зарцуулсан мөнгө тэнгэрт хадаж, импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн хэрэгцээ өссөн байна.

ЭЗБШӨЧ төслаас гаргасан дүн шинжилгээнд өдрийн хоёр ам. долларын цалинтай хүнд татвар ногдуулдаг мөртлөө өндөр орлоготой хэсгийн ихэнхээс татвараа цуглуулж авч чаддаггүй татварын өнөөгийн тогтолцоо орлогын ялгааг улам ихэсгэж өгсөн гэж дурьджээ. Өндөр үнэтэй орон сууц эзэмшигчид үндсэн хөрөнгийн татвараас чөлөөлөгдөж байхад гэр хороололд амьдардаг ядуу өрхүүд татвар төлж байна.

Хөдөө аж ахуй, эрдэс баялагаас ихээхэн хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцээс үүдээд Монгол орны эдийн засгийн гэрэл, гэгээтэй ирээдүйд итгэх итгэл олон хүний хувьд хүндхэн байгаа бололтой. 2004 онд уул уурхайн, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн нийлүүлэлт эдийн засагт их хэмжээгээр өссөн. Тодруулбал уул уурхайн салбар 30.8 хуваарь өсч, хөдөө аж ахуйд малын тоо толгой 2.5 саяар өссөн байна. Харин ДНБ-нд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин (Азидаа хамгийн доогуур үзүүлэлт) бүр долоон хувиар буурчээ.

Монголын экспорт нэг нэр төрөлтэй бүтэцрүү улам дөхсөөр. 2004 оны экспортын орлогод эрдэс түүхий эдийн хувийн жин 70 хувьтай байв. Гадаад худалдааны түншийн тоо ч хорогдож, гадаад худалдаанд Хятадын оролцоо өссөөр 2004 онд экспортын бараг тал хувь, импортын ¼-ийг эзлэх болжээ. Дээр дурдсанчлан, эдийн засагт Засгийн газрын оролцох оролцоо бүр ч их. Төсвийн орлого өссөөр ДНБ-ний 40 хувиас давах (энэ үзүүлэлт Азид хамгийн өндөр, хөгжиж буй орнуудын хэмжээнд мөн дээгүүр ордог аж) болов.

Энэ бүхэн бидэнд юу хэлж байна вэ? Монгол хүмүүс гол төлөв Хятадын хямд, чанар муутай, аюулгүй байдлын баталгаа багатай бүтээгдэхүүн хэрэглэж байна. Монголчууд амьдрал ахуй, мөн бизнесийн эрхлэх арга барилын хувьд ч Засгийн газрын татаасаас маш их хамааралтай. Гэтэл Засгийн газар нь хандивлагчдын тусламжгүйгээр эдийн засгаа аваад явж чаддаггүй. Хандивлагчдын тусламж өдгөө манай нийт эдийн засгийн 1/3-тэй тэнцэж байгаа аж. Монголчууд голдуу зөвхөн анхан шатны боловсруулалт хйигдсэн түүхий эд экспортод гаргаж байна. Тэгэхээр Монголчуудын эрч хүчтэй, хурдтай, өндөр боловсролтой, уян хатан чанар лав л улс орны эдийн засгийн үр дүнд харагдахгүй байна.

Цөөн тооны боломжтой айл өрхийн өндөр хэрэглээ, улсын үйлдвэр, аж ахуйн нэгжид онцгойлон хийсэн хөрөнгө оруулалт, эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо энэ бүхэн хүмүүсийн амьдрал ахуй, улсын эдийн засагт нааштай, сайн нөлөө үзүүлж чадсангүй. Гэтэл ДНБ өссөн гээд байдаг. Эдийн засгийн сонгодог онолын үүднээс ч харамсалтай нь Монголын эдийн засаг дахь энэхүү эрэлт, нийлүүлэлт нь тус улсын эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тодорхойлохуйц хангалттай үзүүлэлт биш байна.

Энэ бүхэн Монголын эдийн засагт гарч байгаа гажуудал уу? Эсвэл өөр ямар нэг зүйл байна уу ? Судлаач Б. Батмөнхийн хэлснээр Монголын эдийн засгийг гажсан, эвсэл эдийн засгийн сонгодог онолоос өөр замаар явж байгаа гэж хараахан хэлж болохгүй гэнэ. Тэрээр хэлэхэдээ мөнгөний нийлүүлэлт 2003-2004 онд 42-46.9 хувь өссөн. Харин инфляцын түвшин 2004 оны эцэс гэхэд л 11 хувьд хүрсэн нь тус мөнгөний өсөлтийн үр дагавар санаснаас нэлээд хожуу ил гарч ирж байна гэв.

Сүүдрийн эдийн засаг, албан бус салбар, олон улсын нягтлан бодох, тайлан бүртгэлийн стандартыг тааруухан нэвтрүүлсэн явдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод биш байдал, авилгал зэрэг нь Монголын эдийн засгийг гажсан мэт харагдуулах шалтгаан болж байна гэж сүүлийн 10 гаруй жилийн Монголын эдийн засгийн хөгжилд тандалт, судалгаа хийж байгаа Б.Батмөнх дүгнэж байна.

Ж. Сүнжидмаа (BizMongolia)
www.forum.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button