ОХУ-д ДОХ-ын халдвар гэнэт бөөнөөр илэрсэн тухай мэдээлэл цуурхал гарахад хүргэв үү?
Баттай эх сурвалжаас гэж дурдахдаа найм, ес дэх тохиолдлын хүмүүс сайн дураараа орчиж шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарласан юм. Энэ дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт, судалгааны албаны дарга Б.Нямхүүтэй холбогдлоо.
-ДОХ-ын вирусын халдвартай долоо дахь тохиолдол илэрсэн тухай мэдээлэлд ОХУ-д эхлээд ганц нэг халдвартай хүн илэрч байгаад сүүлдээ бөөн бөөнөөрөө илэрч, өмнөх нь өвчилж эхэлсэн тухай дурдаж байсан юм. Улс оронд ДОХ-ын халдварын илрэх явц иймэрхүү байдаг гэдгийг л тайлбарлаж байсан нь юм л даа. Гэтэл энэ баримт үнэн болов уу гэмээр мэдээлэл телевизээр цацагдлаа. Үнэхээр ДОХ-ын вирусын халдвартай найм, ес дэх тохиолдол илрэв үү?
-Энэ худлаа мэдээлэл. Хэрвээ халдварын шинжилгээний дамжлагад хэн нэг иргэн явж байсан бол, тэр нь халдвартай болох нь тогтоогдсон бол хамгийн анхны мэдээлэл надад ирэх ёстой. Надаар дамжиж зохих хүмүүст хүрэх учиртай. Надад ийм мэдээлэл ирээгүй.
-Баттай эх сурвалжаас авсан гээд хэд хоногийн дараагаас албан ёсоор зарлах бололтой гэж ч дурьдаж байсан?
-Миний зөвшөөрөлгүйгээр надад мэдэгдэлгүйгээр хэн нэг эмч ийм мэдээлэл цацаж байгаа бол тэр нь баттай эх сурвалж биш.
Б.Хаш.
2005.04.14, Өдрийн сонин