Засгийн газрын мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗАР НЭГДМЭЛ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА
Түүний дотор авилга, хүнд сурталтай шийдвэртэй тэмцэх, иргэд, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар Засгийн газрын гишүүд зарчмын нэг байр суурьтай байгааг мэдэгдэж байна.
Монгол улсын Засгийн газар, түүний гишүүд улс орны язгуур эрх ашгийг дээдлэн, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгдмэл байр сууриа байнга, тууштай баримталсаар байх болно.
2005.04.13

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЮУ ХЭЛЭЛЦЭВ ?
Авилгын эсрэг дэлхий дахины тэмцэлд Монгол улс нэгдэнэ
Авилгын эсрэг НЇБ-ын конвенцид гарын үсэг зурах тухай хэлэлцэж, уг конвенцид гарын үсэг зурах бүрэн эрхийг НYБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ч.Баатарт олголоо.
Конвенцийг соёрхон батлах хугацаанд холбогдох хууль, тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдад даалгав.
Нэгдсэн Yндэсний байгууллага Авилгын эсрэг конвенцийг 2003 онд баталсан бөгөөд хүн төрөлхтөний хөгжлийн саад бэрхшээл болсон авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд чиглэсэн 8 бүлэг, 71 зүйлтэй томоохон баримт бичиг юм. Энэ конвенцид нэгдсэн улс бүр авилгаас сэргийлэх, тэмцэх талаар тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх, авилгатай тэмцэх байгууллагын бие даасан байдалд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг ажээ.
Мөн төрийн албан хаагчийг ил тод шалгаруулж ажилд томилох, тэдний ёс зүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа ил тод тендерийн журмыг тууштай хэрэгжүүлэх, төсвийн байгууллага, улс төрийн нам болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг олон нийтэд илээр тайлагнаж байх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, шүүгч, прокурорын хараат бус шударга байдлыг бэхжүүлэх зэрэг үүргийг хүлээдэг юм байна.

Засаг захиргааны шинэчлэлийн талаар ард нийтийн
санал асуулга явуулахыг дэмжив
Санал асуулга явуулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцээд, дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар төлөвлөж байгаа тул Засгийн газрын хуралдаанаар шуурхай авч хэлэлцэв.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн саналыг Ерөнхийлөгч Онол арга зүйн талаас оновчтой, түүх, соёлын уламжлалаа хадгалсан, иргэд хүлээж авахуйц байна гэж үнэлж дүгнэсэн байна. Санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдаж, Ерөнхий сайд ахлан ажилласан юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэ хуваарийн талаарх ажлын хэсгийн саналыг Ерөнхийлөгчид өргөн барьсантай холбоотойгоор ард нийтийн Санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчөөс санаачлан Засгийн газарт ирүүлжээ.
Энэ талаар хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

Импортоор оруулж буй компьютерийг НӨАТ-аас чөлөөлөх шаардлагын талаар хэлэлцэв
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэв.
Монгол улсад компьютерийн үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй хэдий ч хэрэглээ нь ард иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой болсоор байгаа юм.
Їүний зэрэгцээ компьютер, түүний дагалдах хэрэгсэл нь орлого багатай иргэдийн хувьд хэрэглээ болж чадахгүй, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дахь тоон ялгааг нэмэгдүүлсээр байгаа билээ. Импортоор оруулж буй компьютерийн тээвэрлэлтийн үнэ, гааль, худалдааны болон Нэмүү өртгийн албан татвар нэмэгдсэнээр дотоодын зах зээлийн үнэ дундаж болон орлого багатай айл өрхүүд тэр бүр худалдаж авах хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм.
Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар Азийн улс орнуудын жишгээр хямд үнэтэй, шинэ компьютер оруулж ирэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Компьютер түүний дагалдах хэрэгслийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь иргэд хямд , чанартай, шинэ компюьтер хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд томоохон алхам болох юм.
Хувийн хэвшлээс мэдээлэл, харилцаа холбооны салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг ч мөн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох нь салбарын хөгжилд төрөөс үзүүлэх дорвитой дэмжлэг болно хэмээн Засгийн газар үзэж байна.

Бизнес эрхлэгчдэд учирдаг саад бэрхшээлийг арилгасаар байна
Бүх төрлийн лиценз, зөвшөөрөл олгодог журмыг хялбарчлах, гадаад худалдааны тарифын бус саад бэрхшээлийг хөнгөвчлөх, цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгод нийцүүлэн Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоолын гол зорилго нь чанар, аюулгүй байдлын тохирлын баталгаанд бүтээгдэхүүн хамруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдэд учруулах шаардлагагүй техникийн саад бэрхшээлийг арилгахад оршиж байна.
Жишээ нь, экспортод зориулсан бараа бүтээгдэхүүний ачилт хийх бүрт тохирлын гэрчилгээ авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдийн ажлыг ихээхэн хөнгөвчилнө.

Бүтээн байгуулалтад оролцогчдод хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл
олгож, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргалаа.
Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч Кувейт Улсын Комбайнд группын 305, Кувейтын сан, Абу Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцыг барьж байгаа Хятадын Синохайдро корпораци болон Камко компанийн 288, Дөргөний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын Шанхай группын инженер техникийн болон мэргэжлийн 280 ажилтанд 2005 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохоор болов. Мөн хугацаанд тэдгээрийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийн зэрэгцээ Дөргөн, Тайширын усан цахилгаан станцад ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хамтад нь шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Орон нутгийн замуудыг сайжруулахад Германы банк
хөнгөлөлттэй зээл олгоно
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулах Орон нутгийн зам сайжруулах төслийн зээлийн гэрээний тухай хэлэлцлээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа төвлөрч буй бүс нутгууд болох Дархан-Уул, Сэлэнгийн дүүрэг, Завхан аймгийн зарим сумдын нутаг дэвсгэр дэх хамгийн хүндрэлтэй, яаралтай засварлах шаардлагатай замуудыг сайжруулахад энэ төсөл чиглэгдэж байна. Төслийн нийт зардал 5 сая евро бөгөөд 90 хувийг нь Германы тал санхүүжүүлнэ. Уг төслийн зээлийн гэрээг Засгийн газар зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын
тухай хуулийн төслийг хэлэлцэв

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагаж гарах хуулиудын төсөл, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Манай оронд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон үнэт цаас, даатгал зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд дээрх хууль чухал ач холбогдолтой юм. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг хуульчлах нь санхүүгийн үйлчилгээг хянан зохицуулах ажлыг зохих түвшинд хүргэх, уг салбарын эрсдлийн менежментийн бодлогыг нэгтгэн зохицуулж, уялдаа холбоог хангах, иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад н чухал алхам болно.

Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг сайшаав
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, зах зээлийн харилцаанд нийцсэн тусламж, үйлчилгээг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамны боловсруулсан Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө-г сайшааж, тогтоол гаргав.
Їйлчлүүлэгч төвтэй, хариуцлагатай, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэснээр Монгол улсын нийт хүн ам ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжрах бөгөөд мастер төлөвлөгөөний гол зорилго ч үүнд чиглэж байгаа юм
Өөр хоорондоо уялдаа муутай, үр өгөөж нь хангалтгүй олон хөтөлбөр, төлөвлөгөөг эрүүл мэндийн нэгдсэн бодлогоор зохицуулах, цаашид улам боловсронгуй болгоход мастер төлөвлөгөөний ач холбогдол оршиж байна.
Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулагдах Малын индексжүүлсэн даатгалын төсөл-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрлөө. Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгалын төсөл-ийг гурван аймагт туршин хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Индекст суурилсан гэдэг нь тодорхой нутаг дэсвгэрийн статистик үзүүлэлтэд үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолох өвөрмөц арга бөгөөд бэлчээрийн мал аж ахуйд туршин нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Төсөл хэрэгжиж, индексжүүлсэн даатгалын тогтолцоог бий болгосноор малчдын амьжиргааны эмзэг, эрсдэлтэй байдлыг буурч, тогтвортой болно. Бэлэнчлэх сэтгэлгээг арилгаж, малчид зах зээлийн эдийн засагт илүү зохицон оролцдог болно гэж Дэлхий банк, Засгийн газар үзэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчны
талаарх Yндэсний хөтөлбөрийг баталлаа

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр-ийг баталлаа.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэгт чиглэж байгаа аж. Мөн холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах, судалгаа шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, аюул ослоос сэргийлэх олон нийтийн мэдлэг, ойлголт, мэдээллийг чанаржуулах зорилтуудыг үндэсний хөтөлбөрт нарийвчлан тусгаж өгсөн байна.
Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, салбар, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монголын соёлыг дэлхийд сурталчлахыг дэмжлээ

Азийн соёлын төрөл зүйл, өвөрмөц онцлогийг харуулсан Төв Азийн орнуудын соёлын олон төрөл байдал, яриа хэлэлцээ олон улсын Их наадам ЮНЕСКО-гийн санаачлагаар зохион байгуулагдах гэж байна.
Энэ оны 5 дугаар сард Парис хотноо болох уг арга хэмжээнд Төв Азийн таван орон болон Монгол улсыг оролцуулахаар ЮНЕСКО шийдвэрлэжээ.
Манай улсыг дэлхийд сурталчлахад чухал ач холбогдолтой энэхүү наадамд оролцох төлөөлөгчдийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын газрын нөөцөөс хөрөнгө гаргах тухай тогтоол гаргалаа.

Бээжин, Тяньжинд соёлын өдрүүд болно

БНХАУ-ын Соёлын яамны урилгаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан энэ оны 4 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах юм.
Сайд П.Цагаан энэ үеэр БНХАУ-ын Соёлын болон боловсролын сайдуудтай уулзаж, тус салбаруудын хамтын ажиллагааны байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан санал солилцоно. Мөн Бээжин, Тяньжин хотуудад зохиогдох Монголын соёлын өдрүүд-ийн нээлтийн ажиллагаанд оролцох аж.
Албан ёсны айлчлалын энэ удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн саналын тоо өсч, гомдол хүсэлт буурчээ

Иргэдээс Засгийн газарт хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын талаарх 2005 оны нэгдүгээр улирлын тоймыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд С.Баярцогт танилцууллаа.
Энэ оны эхний улиралд Засгийн газарт нийт 467 асуудлыг тусгасан 436 захидал иржээ. Їүний 350 захидалд дурьдагдсан асуудлыг шийдвэрлэж, хариу өгсөн байна.
Иргэдийг хүлээн авах байранд 366 хүн ирж, 383 асуудлаар санал, гомдол, хүсэлт тавьсныг холбогдох байгууллага , хүмүүст мэдэгдэн, шийдвэрлүүлжээ.
Ерөнхий сайдтай 25, ЗГ-ын ХЭГ-ын удирдлагуудтай 23 иргэнийг хүслэтийнх дагуу уулзуулсан байна.
Иргэдээс ирүүлсэн ажил хэрэгч саналын тоо өсч, ямар нэг гомдол, хүсэлтийн тоо харин буурсан дүн мэдээ гарчээ. Иргэдийн ирүүлсэн захидлын 39 хувийг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбогдсон асуудал эзэлсэн байна.

НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Засгийн газрын хуралдаанаас мөн дараах асуудлуудыг хэлэлцэв

•Засгийн газрын хуралдааны 2005 оны 1-р улирлын тойм дүнгийн тухай
Олимпийн наадамд бэлтгэх Yндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, олимпод бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргах тухай
Монгол Улсын худалдааны бодлогыг ДХБ-д хянуулсан тухай
Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай
Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим Їндэсний хөтөлбөрийн тухай
Цаг агаарын гамшигт үзэгдэлд өртсөн Сүхбаатар аймгийн зарим сумдад өвс тэжээл хүргэх зардлын тухай
Монгол улсаас зарим гадаад оронд Элчин сайдын яам байгуулах чиглэлийн тухай
Зарим сайдын гадаад улсад хийх ажлын айлчлал болон томилолтын тухай
Нээлттэй засаг ВЭБ сайттай ажилласан талаарх мэдээллийг тус тус
хэлэлцэв хэмээн

Засгийн газрын хэвлэлийн албанаас манайд мэдээллээ.
2005.04.13

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button