Татварын бодлогыг шинэчилье
Өөрөө өөрийгөө нөхөн хангах чадвартай, эдийн засгийн тогтвортой хөгжил гэсэн бөгөөд Засгийн газрын Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөрт Төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааг бэхжүүлэх замаар аймаг, нийслэл, сум, дүүрэг эдийн засаг-нийгмийн цогцолборынхоо хувьд өөрийн хүчээр бие даан хөгжих таатай орчин бүрдүүлнэ гэж заажээ. Эндээс үзэхэд өөрийгөө нөхөн хангах чадвартай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох төрийн санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь татварын тогтолцооны шинэчлэлийн зорилго байх болов уу.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос төрийн зохицуулалт бүхий нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих замыг туулсан өнгөрсөн он жилүүдэд татварын тогтолцоонд хийж бүтээсэн зүйл багагүй билээ. Гэвч Монгол Улсын өнөөгийн татварын тогтолцоог бүхэлд нь авч үзэхэд нийгэм эдийн засагт дараах сөрөг нөлөөлөл татварын бодлогын үр дагавар болон оршин байна. Үүнд
Үр ашиггуй тогтолцоо бий болсон. Монгол Улсын татварын бодлогын үр дагавар нь бизнесийн нэгжүуд жижгэрсэн эдийн засгийн үр ашиггүй бүтэц бий болжээ. Татвар төлөгчдийн тоо судалгааны дүнгээс харахад нийт дүнгээрээ нэмэгдэж байгаа ч эдийн засгийн чадамжийн хувьд нийт татвар төлөгчдийн 80 орчим хувь нь арван сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой гэж тайлагнасан тухай ҮТЕГ-ын мэдээ харуулж байна.
Тэгш, шударга бус тогтолцоо бий болсон. Шууд, шууд бус татварын харьцаа нь татвар ногдуулалтын сонголт, татвар хураах үр ашгийн үзүүлэлттэй холбоотой төдийгүй тухайн улсын баримталж буй бодлогыг илэрхийлдэг. Татварын санхүүгийн үүрэгт чиглэсэн бодлого нь 2003 оны байдлаар 1991 онтой харьцуулахад шууд бус татварын үүргийг даруй 30 гаруй хувиар нэмэгдүүлжээ. Монгол Улсын нийт өрхийн дийлэнх нь амьжиргааны наад захын хэрэгцээ болох хоол хүнс, ус, цахилгаан, харилцаа холбооны зардлаа нөхөхөд орлогын эх үүсвэр нь хүрэлцэхгүй мөртлөө НӨАТ-ын 15 хувийн ачааллыг үүрч байгаа билээ.
Албан бус эдийн засгийн хүрээ өргөжсөн.
Монгол Улсын далд эдийн засгийн хүрээнд албан бус сектор давамгайлж байгаа нь татвар төлөгч байгууллагуудын 40-50 хувь алдагдалтай эсвэл үйл ажиллагаа явуулаагүй гэдгээр тайлагнаж байгаагаас илэрхий байна. Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтэд бүртгэлгүй ажилчид бий болж байгаа нь тэдэнд нийгмийн халамжинд хамрагдах боломжоо алдах сөрөг үр дагавартай. Ажиллах хүчний нөөц ашиглалтын түвшин, ажилгүйдлийн түвшинддалдажилгүйдэл сөргөөр нөлөөлж байгаа нь өнөөгийн бодит байдал билээ.
Төсөв алдагдалтай, орон нутгийн бие даах боломж хязгаарлагдмал байгаа. Улсын болон орон нутгийн татварын хуваарилалтын бодлого нь татварын зүйл, аж ахуйн нэгжид суурилж байгаа нь орон нутгийн бие даах боломжийг бүрдүүлэх боломжгүй гэдэг нь практикаар батлагдаад байгаа. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даах чадварыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг сайжруулах талаар хийсэн төсөл, судалгааны ажлуудын дүгнэлт саналд ч орон нутаг санхүүгийн хувьд бие даах шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тусгасаар байна. Гэтэл орон нутгийн татварын гүйцэтгэх үүрэг бага учир удирдлага нь орлогоо нэмэгдүүлэх биш татаасыг ахиу хүртэх гэсэн сонирхол давамгайлдаг нь өнөөгийн тогтолцооны гажуудал юм.
Татварыг тэгш, шударга, үр ашигт тогтолцоонд ойртуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжилтэд саад болж байгаа сөрөг үр дагаврыг багасгах үүднээс дараах бодлогын горимуудыг бодолцож болох юм. Үүнд
Татвар төлөгчдөд бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагаагаа явуулах идэвх санаачлагыг нь урамшуулах болон үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлчү бодлого барих. Үүнтэй уялдсан татв .р хураах механизмыг оновчтой сонгон хэг эглэх нь эдийн засгийг үр ашигт байдал руу шилжүүлэх нэг алхам гэж үзэж болно. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг нэг хувьд шилжүүлэн, төв болон салбарын бүртгэлээр үйл ажиллагааныхаа үр дүнг тайлагнаж, татварын тооцоогоо нэгтгэн төв компани нь татварын албанд тайлагнадаг болох боломж бий.
Татварын тогтолцооны тэгш, шударга байх зарчмыг хангах. Аливаа татварт боего тавих, хувь хэмжээний хязгаарлалт тогтоох нь татварын тогтолцооны тэгш байх зарчимд харшилдаг гэж үздэг. Жишээ нь, НӨАТ-ын татвар төлөгчөөр бүртгүүлэхэд бүх татвар төлөгчийг хамруулах үүднээс боегыг халах бодлого барьж болно.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх (стратеги чиглэлтэй) үйл ажиллагааг урамшуулах. Тухайлбал, Монгол Улсын иргэн улс орныхоо хөгжилд зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх гэх мэт.
Албан бус эдийн засгийн хүрээг багасгах. Татварын зохицуулалт, хяналтын үүргийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэх санхүүгийн үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Татвар төлөгчийн үүргийг нийгмийн баялгаас хүртэх эрхтэй нь холбосон механизм хэрэглэх болон татварын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого тодорхойлох нь өнөөгийн хэрэгцээ билээ.
Засаг захиргааны нэгж бүр өөрөө өөрийгөө нөхөн хангах чадвартай болох. Улсын болон орон нутгийн татварын хуваарилалтын асуудлыг системтэйгээр судлан зохион байгуулалт, зохицуулалт талаас хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох хэрэгтэй.
Татварын тогтолцоог тэгш, шударга байх зарчимд ойртуулахын тулд шууд татварын үүргийг нэмэгдүүлэх, шууд бус татварын ачааллыг бууруулах болон татварын тогтолцоог шинэчлэх бодлогод дараах зүйлсийг анхаарч үзэх нь тустай болов уу.
Нэмэгдсэн өртгийн албан татварт хэрэглээний онцлогоос нь хамааруулан ялгавартай хувь хэмжээ хэрэглэх боломжтой. Ард иргэдийн амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээ болох дулаан, ус, цахилгаан, холбоо, хүнсний зарим бүтээгдэхүүн гэх мэтэд бага хувиар НӨАТ ногдуулж болох юм.
Татвар ногдуулах нэгжийг өрх гэрийг сонгохын зэрэгцээ хүүхдийн болон гэр бүлд төрөөс үзүүлж буй тусламжийг татварын зохицуулалтын бодлогоор дамжуулан хийх боломжтой бөгөөд татварын тооцоогоо хийх сонирхолыг төрүүлэх боломжуудыг татварын хяналтын үүргээр дамжуулан хийж болно. Хөгжингүй орнуудад Хүн амын орлогын албан татвар нь төсвийн орлогод гол байр суурь эзэлдэг нь татварын тооцоогоо хийх, тайлагнах үүргээ хэрэгжүүлэх сонирхлын механизмыг бий болгож чадсантай холбоотой юм. Татварын замаар хураан цуглуулсан мөнгийг буцаан хүүхдийн мөнгө гэж олгохоос татварын тооцоогоо хийн чөлөөлөлт хэлбэрээр авах нь илүү оновчтой ч байж болох юм.
Бизнесийн байгууллагын үр ашигт байдалд нөлөөдцөг тусгай зориулалт бүхий татварын нэгэн терэл нь нийгмийн даатгалын шимтгэл юм. Татвараас ялгагдах ялгаа нь заавал болон сайн дураар даатгуулах хэлбэртэй. Эндээс үзвэл хөдөлмөрийн гэрээний үндсэнд авч буй хөдөлмөрийн хөлснөөсөө заавал даатгуулах, бусад тохиодцодц өөрөө хүсвэл сайн дураараа даатгуулах агуулгатай.
Нягтлан бодох бүртгэл, мэдээлэл, хариуцлагын механизмын үйлчлэлийн үүргийг нэмэгдүүлснээр татвараас зайлехийгчид, зугтагсдыг татварт хамруулах боломж бүрдэнэ. Татварын алба чадварлаг байх нэг үндэс нь мэдээлэл ирж болох ямар л суваг байна тэндээс мэдээг авч татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглах явдал юм. Татварын тогтолцоо оновчтой байхад удирдлага зохицуулалтын уйл ажиллагаанд үр ашигтай эргэх холбоо үүегэх гурван үндсэн нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Татварын тогтолцооны шинэчлэлд дараах зүйлүүд бүхэлдээ хамрагдана.
Татварын тухай үзэл, ойлголтыг төлөвшүүлэх. Татварын тухай үзэл нь татвар бол нийгмийн баялгаас хүртэж байгаагийнхаа төлөө төлөх төлөөс бөгөөд нөгөө талаас үүрэг мөн гэх үзэл юм. Нийгмийн чиг баримжаалал бүхий иргэний нийгэмд татвар нь төр, иргэний харилцаанд гүүр болдог учир оролцогч талуудын үүргийн хэрэгжилтийг илтгэнэ. Татварын харилцаанд оролцогчдын хувьд ч, эдийн засгийн нэг ухагдахуун болохын хувьд ч татварт бүхэлдээ үүргийн ойлголт шингэмэл байдаг. Татварын тогтолцоо нь үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээний идэвхтэй нөлөөнд оршин, эргээд нийгэм, эдийн засгийн орчиндоо хүчтэй нөлөөлдөг динамик, хувьсах бүтэцтэй, функциональ систем мөн гэж үзэж байна.
Татварын агуулгыг өргөтгэх. Татварын ойлголтын мөн чанар, агуулга нь бие хүний, бизнесийн нэгжийн бүтээсэн баялгийн зохих хувийг төсөв хэмээх нийтийн санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцаа, нийгмийн ухамсарт тусч байгаа үзэгдэл, үйл явц, сэтгэлгээ юм. Татвар нь нийгэм, эдийн засгийн үндсэн хэрэгцээнээс үүдэлтэй тогтолцоо гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх нь татвар төлөгчдөд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд тустай.
Татварын стратег чиглэлийг тогтоох. Монгол Улсын татварын тогтолцоонд хийсэн шинжилгээнээс татварын бодлогод баримтлах стратеги чиглэл шаардлагатай болох нь тодорхой харагдаж байна. Монгол Улсын татварын стратеги чиглэл нь нэгдүгээрт; татварын бүтэц нь нийгэм, эдийн засагтайгаа нийцсэн байх, хоёрдугаарт; татвар ногдуулах бааз суурь өргэн байх, гуравдугаарт; татвар ногдуулах хувь хэмжээ оновчтой байх, дөрөвдүгээрт; ядуу хэсгийн татварын ачаалал бага байхад оршино гэж үзэж байна.
Татварын бодлого оновчтой байх нь өөрөө өөрийгөө нөхөн хангах амьдрах чадвар бүхий эдийн засгийн тогтвортой хөгжлийн стратеги бодлогоо хэрэгжуүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Татварын удирдлагыг сайжруулах. Төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээсээ гадна хуулийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдөдөө үйлчлэх хүрээгээ өргөтгэх замаар тэднийг үүргээ хэрэгжүүлдэг хэвшилтэй болгох нь чухал юм. Зөв бодлого, сайн удирдлага гэсэн хоёр зарчмыг үр дүнтэй хослуулах нь татварын орлогыг нэмэгдүүлэх үндэс болно.
Татварын албаны ажилчид ажлын ур чадвараа дээшлүүлэх, татвар төлөгчдөө үйлчлэх харьцааны соёлыг эзэмших нь төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөх болно.
Татварын механизмыг боловеронгуй болгох. Төлөвлөгөөнд үндэслэн хураах, дүгнэх практикаас гадна нийгэмд татвар төлөх үүргээ хэрэгжүүлдэг үзлийг төлөвшүүлэх механизмыг бүрдүүлэх нь татвар төлөгчдөд татварын ачааллыг тэгш үүрүүлэх төдийгүй жигдрүүлэх орчныг бий болгоно гэж үзэж байна.
Татварын тогтолцооны орчныг бурдүүлэх. Татварын оновчтой бодлого; стратегийн удирдлага; боловеронгуй эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалт; үр дүнтэй хяналт; татвар төлөгчийн нийгмийн ухамерын төлөвшил зэрэг нь нийлээд татвар төлөх орчинг бүрдүүлнэ. Бодлого оновчтой байх төдийгүй, түүнийг хэрэгжүүлэх арга, механизм нь оновчтой, тодорхой байх нь төсвийн орлогын найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх угтвар нөхцөл болно.
Татварын эрхзүйг боловеронгуй болгох. Татварын хууль тогтоомжийн заалтуудыг тодорхой болгох, хариуцлагын тогтолцоог чангатгах нь татварын харилцаанд оролцогчдын үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Татварын эрх зүй нь харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэржүүлсэн энгийн, тодорхой бүтэцтэй байх нь тогтолцооны тэгш, шударга, үр ашигт төлөвт ойртох таатай орчинг бий болгоно.
Татвар төлөх үүргээ хэрэгжүүлдэг сэтгэлгээг төлөвшүүлэх. Нийгмийн сэтгэхүй улс орны хөгжил дэвшилд хүрэх асуудлын гол цөм буюу хөре нь юм гэвэл татвар төлөгчдийн үүргээ хэрэгжүүлэх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх нь татварын тогтолцоог оновчтой бүтцэд ойртуулахад нэг гол хөрс мөн. Ийм учраас татварын хуулийг танин мэдүүлэх, үүргээ хэрэгжүүлэх дадлыг төлөвшүүлэхэд төр, олон нийтийн байгууллагуудын идэвхтэй оролцоо нэн чухал.
Мэдээллийн орчныг бүрдүүлэх. Татварын байгууллагад бүх сувгаар мэдээллийг олж авах боломжийг бүрдүүлэх нь төр, засгаас төсвийн орлогоо нэмэгдүүлэх, татварын тогтолцоо тэгш, шударга бөгөөд үр ашигтай байх нэгэн боломж юм.
Татварын бүртгэлийг хөгжүүлэх. Бүртгэл хөтөлдөггүй, хөтөлдөг ч баримт нь ямар нэг холбогдох талын нотолгоогоор нотлогдох боломжгүй болгодог нь хяналт шалгалтыг үр дүнгүй болгож, татварын хуулийг зөрчих, татвар төлөхөөс зайлехийх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд төр, засгаас татварыг бүртгэх суурь зарчим, аргачлалыг тогтоож, хуульчлан баталгаажуулах нь аливаа маргааныг шийдвэрлэх, татвараас зайлехийх, зугтагчидтай хийх тэмцлийг эрчимжүүлэх үндсэн нөхцөл мөн.
Г. АЛТАНЗАЯА (доктор (Рh.Р))
(өнөөдөр 2005-04-15 089)