Иргэншлийн өвчин ихэсч байна уу

Тэгвэл бид чинь бүгдээрээ тэгтлээ их ажиллаж хүнд нөхцөлд хөдөлмөрлөдөг билүү? Улс орон бур үйлдвэр аж ахуй нэгжийн хөдөлмөрийн нөхцлийн онцлогтой уялдан хөдөлмөрийн хуулиа боловсруулж баталдаг. Манай хуульд эрүүл ахуйн нөхцөл,хүмүүсиин ажил мэргэжлийн онцлог, таагүй нөлөөлөл, хэт ачаалал, дуу шуугиан, халуун хүйтний өндэр температурт ажилладаг зэргээс мэргэжлээс шалт-гаалах өвчлөлийн зэрэг тогтоодог байна. Сүүлийн жилүүдэд иймэрхүү шалтгааны улмаас мэргэжлийн өвчтэи хүмүүсиин тоо ихэссэн гэсэн судалгааг Мэргэжлийн өвчин судлал эмнэлэг хөдөлмөр магадлалын төвөөс гаргажээ.
Тоос тортог, чимээ шуугиан ихтэй хортой нөхцөлд ажилладаг иргэдийг өмнө нь газрын гүний, хортой, хүнд гэсэн ангиллаар нэмэгдэл цалин тэтгэвэр өгч группэд хамруулдаг байсан бол одоо хөдөлмөрийн хэвийн ба хэвийн бус гэж ангилдаг болсон.
Асар их дуу чимээтэй хүнд нөхцөлд байнгын зогеоогоор хөдөлмөр эрхэлдэг мөн химийн бодисын хүчтэй нөлөөлөл агаар дутмаг орчинд ажилласны улмаас хүн архаг хууч өвчтэи болдог байна.
Мэргэжлийн өвчин ихэссэн гэж ярьж, бичдэг хэдий ч монголчууд бид өөрсдөөсөө болж, өвчин худалдаж авдаг ажээ. Байнга сууж ажилладаг хүмүүс хөдөлгөөн багассанаас таргалах, зүрх өвдөх, даралт ихсэх зэргээр соёл иргэншлийн өвчтэи болдог.
Улсын мэргэжлийн хянал-тын газрын хөдөлмөрийн нөхцөл тогтоох төвийн хяналтын улсын байцаагчид томоохон үйлдвэр байгуул-лагын ажлын байрны нөхцөлд хяналт тавьж, хэмжилт хийдэг. Гэтэл гудамжны онгорхой нүх сүв бүрт байдаг жижигхэн интернэт кафе, алт мөнгөний дархан, цайны газрын тогооч, үсчин, гуталчин, дэлгүүрийн худалдагч нар нөхцлөө тодор-хойлуулах нь бүү хэл биеэ үзүүлэхдээ ч тун хойрго ханддаг. Уг нь бол эдгээр тазарт ажлын байрны нөхцлийг тодорхойлбол хүний эрүүл ахуй, биед таагүй, хортой нөлөө үзүүлдэг олон үзүүлэлт гарна. Цайны газарт гэхэд агааржуулагч төхөөрөмж, сэнс, гэрэлтүүлэг, агаарын температур стан дартын бус гээд сөрөг нөлөөлөх зүйл тун ч олон. Интернэт кафе, РС тоглоомын газар, зарим албан байгууллагад комьпютерууд нь хоорондоо ойрхон зайтай, цонх ч үгүй байрны хонгилд ажилладаг зэргээс соронзон үйлчлэл хуримтлагдаж нүд толгой өвдөх шалтгаан болдог байна.
Үйлдвэр, барилга, геологи, уул уурхай зэрэг хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс групп тогтоолгох сонирхолтой ч хувийн зүгээс эрүүл мэндээ огтхон ч боддоггүй. Ажлын хувцас, амны хаалт, малгай, бээлий өгсөн ч өмсөж сураагүй, ажиллахад тээртэй хэмээн хэрэглэдэггүй гэж улсын байцаагч Д.Бям-басүрэн ярьж байсан.
Улсын үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийгддэг, дээрээс нь ажилч-даа үзэх эмчтэй нийгмийн даатгалд хамрагдан хүнд нөхцлийн групп тэтгэмж тогтоолгох боломж байдаг. Харин хувийн хэвшлийн олонх байгууллага орлого бизнесээ хөөхөөс ажиллуулж буй хүнээ бодох нь хоёрдугаарь явдаг байна. Хими цэвэрлэгээ, хэвлэх үйлдвэр, хувилагч машин, компьютертой ажилладаг хүмүүс өөрөө өөртөө л анхаарахгүй бол танд хэн ч туслахгүй шүү дээ. Хөдөлмөрийн хамгаалал муу, эрүүл ахуйн хортой хүйтэн, эсвэл хэт халуун нөхцөлд ажилласнаас бөөр давсаг, түруү булчирхайн өвчтэи бопж. тоос. агааргуй орчноос уушиг, дотор эрхтэн мууддаг ажээ.
А.ЭНХСАЙХАН
(өнөөдөр 2005-04-15 089)