ДОХ аюулын харанга дэлдлээ
Ямартаа ч энэ хоёр өвчтөн ДОХ өвчний шатанд хараахан шилжээгүй, нян тээж яваа, бусдад тарааж болзошгүй байгаа гэнэ. ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн ДОХ, сүрьеэтэй тэмцэх төслөөс хамтран улсын болон нийслэл, дүүргийн эрүүл мэндийи нэгдлийн дарга, халдварт өвчин судлалын менежерүүдийг хамруулан ХДХВ.ДОХ, БЗДХ-ын тандалт, илрүүлэлт, семинарын зохион байгуулж, эмнэлгээс шалтгаалах халдварын талаар ярьж, урьдчилан сэргийлж, эмч мэргэжилтнүүдийг шинжилгээнд хамруулахыг бүх эмнэлгүүдэд дэд сайд үүрэг болголоо. Энэ нь ДОХ-ын халдвар тээгч өвчтэй гэдгээ мэдэхгүй, хувийн болон дүүрэг, улсын эмнэлгүүдээр явж нүүр ам, хамар хоолой, уушиг дотор эрхтнээ үзүүлж шинжилгээ өгч эцэст нь ХӨСҮТ-д очсоноор ДОХ-той гэдгээ мэдсэн тохиолдол урьд нь гарч байсантай холбоотой аж. Эмнэлгийнхэн еөрсдийн хийх ёстой үзлэг шинжилгээтэй хамтад нь өвчтөндөө давхар хяналт тавьж, ДОХ-ын талаар мэдлэгтэй байх шаардлага зайлшгүй бий болж байна. ДОХ-ын халдвар тээгчид голдуу БЗХӨ болох тэмбүү, заг хүйтэн өвчтэй байдаг аж.
ДОХ-ын найм, ес дэх тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ-ний тандалт судалгааны албаны дарга Ц.Нямхүү
-Удаан хугацаагаар гэр бүлээсээ хол, тохиолдлын хавьтагч болон биеэ үнэлэгч мэтийн эрсдэл ихтэй хүмүүс, нийт хүн амын дунд тандалт судалгаа явуулж шинжилгээнд хамруулдаг. Нас, хүйс, эрхэлсэн ажил төрлийг нь зарлах боломжгүй. Харин нэмэгдэж буй тоо, сэрэмжлүүлгийг цаг бүрт нь мэдээлэх болно. Хамгийн гол нь эрт илрүүлж цааш тараахгүй байлгах шаардлагатай. Саин дураараа шинжилгээнд хамрагдагсад ихэсч ачаалал ихтэй байна. Үнэ төлбөргүй үзэж, зөвлөгөө өгч байгаа гэж ярилаа.
(өнөөдөр 2005-04-15 089)