Биднийг оюун ухаан бус махан бие удирддаг уу?

Тэгэхээр биднийг оюун ухаан бус бие махбодь удирдаад байна гэсэн үг. Хэрвээ бид оюун ухаанаараа биеэ удирдаад шаардлагатай амин дэмийг хүнсэндээ хэрэглэж заншсан бол тийнхүү өвчин эмгэгт баригдаад суухгүй байлаа.
АНУ-ын доктор Уоллок хүн амьтны үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор 14500амьтан, 3000 хүнд задлан шинжилгээ хийжээ. Гэтэл байгалийн жамаар мөнх бусыг үзүүлеэн хүн, амьтан бүгдээрээ иж бүрдэл хоол хүнс хэрэглээгүйгээс буюу өөрөөр хэлбэл тэжээлийн бодисын дутагдлаас болж үхеэн гэсэн дүгнэлтэд хүреэн байна. Эмнэлгийн практикт дээрх дүгнэлт нь бодитой болохыг нотложээ. Хүн хэрэгцээт амин дэм, эрдэс бодисыг хүнсний нэмэлт болгон ашиглаж чадвал 120-140 наслах боломжтой гэдгийг доктор Уоллок нотолж байна.
Дээр дурдсан 90 төрлийн эрдэс бодисыг хоол хүнсэндээ бүрэн хэрэглэж чадаагүйгээс болж хүний биед олон төрлийн өвчин үүсдэг гэнэ. Тухайлбал, селени дутагдсанаас зүрхний дутагдал, хром ванадин дутагдсанаас цусан дахь сахарын хэмжээ багасч чихрийн шижинтэй болох төдийгуй улмаар сохрох аюулд ч хүргэдэг ажээ. Хар тугалга дутагдсанаас эрчүүдийн толгой халцрах үйл явц идэвхжиж, хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол яваандаа сонсголын эрхтэнд нөлөөлдөг. Харин кальци дутагдлаас болж 147 төрлийн өвчин үусдэг гэнэ. Зарим хүний нүүрний өрөөсөн тал муруйж татсан байдаг нь бидний нэрлэж заншсанаар саа өвчин бус кальцийн дутагдал юм. Үүнтэй ялгаагүй хэн бүхэнд тохиолддог шөрмөс татах, ясны сийрэгжилт үүсэх, нуруугаар татах зэрэг нь мэн л кальцийн дутагдалтай шууд холбоотой ажээ. Гэтэл манай эмнэлгүүд өвдсөн газарт нь эм бичиж өгчихөөд их л удаж дусал залган шингэн шахахаас бус ямар нэг эрдэс бодисын дутагдалд орсон гэдгийг тэр бүр оношлоод байдаггүй. Хамгийн өргэн хэрэглэдэг ганц оношлогоо нь цус багадалт. Харамсалтай нь цус багадалтын ард энд өгүүлсэн маш олон төрлийн амин дэмийн дутагдал агуулагдаж байдгийг ялгаж салгаж ойлгодоггүйгээс эмчилгээ тэр бүр нүдээ олж чаддаггүй. Байгалийн гаралтай амин дэмүүдийг хүнсэндээ өргэн хэрэглэж занших гэдэг нь бидний эрүүл мэндэд ямар тустайг одоо та ойлголоо. Хэрвээ энэ ойлголт танд нөлөө үзүүлеэн бол та яг одооноос эхлэн өөрийгөө бие махбодиороо бус оюун ухаанаараа удирдах биз ээ.
Ж.ХОРЛОО
(өнөөдөр 2005-04-15 089)