Тэнгэр яагаад галзуураад байна?
Гэтэл цаг уур ямар байхыг , байгаль эх ямар ааш гаргахыг яг таг хэлчих чадварыг шинжлэх ухаан өндөр хөгжсөн гэх өнөө цагт ч хүн төрөлхтөн эзэмшээгүй л байна. Тэгсэн хэрнээ цаг агаарын мэдээ буруу гаргасан мэргэжлийн хүнийг Японд торгодог юм гэнэ лээ. Агаарын үзэгдэл тогтвортой бус байдгаас түүний урегал хөдөлгөөн санаанд оромгүй байдлыг үүегэж энэ нь урьдчилсан мэдээ боловсруулахад Орос, Америк, Канадын мэргэжилтнүүдэд төвөг учруулж байна гэж бичих болов. Хамгийн сүүлийн үеийн багаж техниктэй, мэргэжлийн хүмүүс хийгээд мөнгөөр гачигдахын зовлон бага Японд ч цаг агаарын байдлыг буруу зөрүү мэдээлеээр л. Тиймээс ч дээр өгүүлеэн торгууль тасардаггүй гэж байгаа.
Бид яагаад Европоос дандаа хоцроод байдаг юм бол гэсэн асуулт Оросын I Петр хааны тархийг гашилгаж байсан гэдэг. Харин нэлээн хожуу хатуу ширүүн цаг агаар нь гэсэн хариулт олдсон юм гэсэн.
Оросын хэвлэлд бич-сэнээс үзвэл тухайн жилийн дундаж температурыг ганц-хан хэмээр нэмчихвэл (дулааруулчихвал) 100 сая тонн түлш хэмнэх бололцоотой аж. 100 жил ингэж хэмнэвэл тэр нь Орост одоог хүртэл илрүүлеэн нефтийн нийт нөөцтэй нь тэнцэх юм байна.
Жилийн дундаж дулаарлыг хоёр хэмээр нэмэгдүүлчихвэл манай гаригийн мөнхийн цэвдэг умар зүгт 200 км ухрах болно. Үүний дүнд хоёр Франц улсын нутаг дэвегэртэй ижил хэмжээний газар дэлхийн хөдөө аж ахуйн мэдэлд ирнэ.
Энэ ч юу ч биш. Умард мөсөн далайд хөвж явдаг мөснүүд хайлчихвал Хойд тэнгисийн зам жилийн турш нээлттэй байдаг болно. Одоо Сүэцийн сувгаар дамжиж байгаа Европ, Азийг холбосон ачаа тээврийн бүх урегал Орос улсын нутгаар өнгөрнө. Тэгэхлээр одоо ганцхан Египетэд л төлөөд байгаа татвар Оросын халаас руу орох болно. Лондонгоос гарч Сүэцийн сувгаар дамжин Иокогама (Япон) ороход 21000 км зам туулдаг бол Хойд тэнгисийн замаар ердөө 14000 км.
Алс Дорнодын цаг уурыг зөөллөхийн тулд Берингийн хоолойд далан барьж далайн бүлээн усыг хуримтлуулах төслийг бүр Сталины үед боловеруулж байжээ. Энэ төсөл их дуулиантай байсан нь 1959 оны Хүүхдийн нэвтэрхий толийн хуудсан дээр гарснаас нь илт. Өөр ч төлевлөгөөнүүд байснаас нэлээд бодитой нь Енисей мөрний усыг боож Баруун Сибирийн тэгш өндөрлөгийн зарим хэегийг усанд автуулах төсөл байв. Үнэндээ ч зохиомлоор бйй болгосон тэр их ус ууршихаараа Сибирийн эре тэс уур амьегалыг төвөгтүй аятайхан болгочих боломжтой юм.
Орос орны цаг уурын нөхцөлийг зориудын аргаар өөрчлех асуудалд ШУА нь 60-аад онд нэлээд анхаарч байжээ. Гэвч Оросын цаг уурыг саижруулж одоо хэр нь чадаагүй л байна. Сахарын уур амьегалыг гар аргаар өөрчлөх төслийг физикч эрдэмтэн Евгений Демин, Виктор Кушин нар боловс руулсан аж. Яагаад чухам Сахарыг сонгож аваа вэ гэ-вэл энэ нь дэлхий дээрх хамгийн том цөл. Дэвсгэр нутаг нь улам бүр тэлсээр буй. Түүнийг Африк дахь хорт хавдар гэж дэмий нэг нэрлэсэнгүй.Сахар бас их үсэрхийлж байгаа. Энд-хийн түйрэн Америкийн зүүн емнөд эрэгт ч хүрээд байна. Уг нь түүхийн хэмжүү-
рээр бол саяхан буюу 10 мянган жилийн тэртээ энд цэцэг алагласан нуга байж. Тэгвэл тэр байдлыг нь Сахарт эргүүлж авчирахад бороо л хэрэгтэй. Бороо оруулах төслийг хэрэгжүүлэхэд Кувейтэд америкчуудын явуулсан Цөл дэх шуурга ажиллагаанд юм уу Ирак дахь дайнд зарцуулсан хөрөнгөнии ердөө 0.1 хувь нь шаардагдана.
Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-04-15 089)