Бохь бэлгийн дур хүсэлд нөлөөлдөг үү?
Эндорфин хүнд таашаал авсан мэдрэмж төрүүлж, бэлгийн дурыг нэмэгдүүлдэг. Норадреналин түүнээс гадна хүнийг идэвх, эрч хүчтэй болгож, илүү түрэмгий, догшин болгодог учир түүнийг түгшүүрийн даавар гэж бас нэрлэдэг. Хэрэв удаан хугацаагаар бохь зажилж, уруулын Меркелийн цэгүүдийг цочроовол цусан дахь эндорфин, норадреналины хэмжээ ихэснэ. Эмэгтэй хүний уруул эрчүүдийнхээс илүү мэдрэмтгий байдаг тул хэрэв Меркелийн олон эстэй бол бэлгийн дур хүсэл их төрж, заримдаа тэвчихийн аргагүй байдаг.
Үнсэлцэх үед мөн ийм үзэгдэл ажиглагддаг.
Сонин хачин
Чулуун зэвсгийн үеийн бохь
Английн археологчид. Скандинов, Хойт Герман, Швейцарийн нутгаас европчууд чулуун зэвсгийн үед бохь зажилдаг байсан нотолгоо олжээ. Тэр үед хус модны давирхайгаар бохь хийдэг байсан ба одоогийнх шиг хавтгай хэлбэртэй бөгөөд харин хар өнгөтэй байжээ.
Цэргийн норм
Дэлхийн 2-р дайны үед америк цэргийн нормд бохь өгдөг болжээ. Харуулд гарсан цэргүүдэд тамхи татахыг хориглодог хэрнээ, бохь зажлахыг зөвшөөрдөг байна.
Орчин үеийн бохь
АНУ-д 1960-аад онд Төв Америкаас латекс зөөдөг болов. Латекс нь каучик модны шүүс юм. Харин 30 жилийн дараа савангийн наймаачин Уилъям Ригли худалдан авагчдад хэдэн ширхэг бохь бэлэг болгон боож өгдөг болсноос хойш бохь өргөн тархаж эхлэв. Бохь нь савангаас илүү хүмүүсийн анхаарлыг татаж байгааг ойлгон, бохины WrigleҮ фирмийг үндэслэн байгуулжээ.