Барааны саван сэрэл хөдөлгөгчийн үүрэг гүйцэтгэх нь бий
Мэдээж эр нөхөр маань надад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийнхөө хэр хэмжээнд чадах бүхнээ зориулж байсан ч юу ч бүтдэггүй байлаа. Би сүүлдээ бүр энэ жаргалын тухай бодохоо больж зовлонтойгоо эвлэрсэн.
Гэтэл нэг удаа…
Нөхөр бид хоёр зусланд гарч, тэнд очсон хойноо би гар нүүрийн савангаа мартсанаа санав. Тэгээд зуслангийн байшингаа ухаж байж өнгөрсөн жилийн үлдэгдэл барааны саван олсон юм. Унтахын өмнө нэгэнт гарын саван байхгүй учир яалт ч үгүй нөгөө тал барааны савангаа ашиглахад хүрсэн. Эхүүн үнэртэй барааны саван хэрэглэх нь надад аятайхан байсан гэж би хэлж чадахгүй. Гэхдээ угаал үйлдэж байхад бэлэг эрхтэн дотор ямар нэг юм татагнаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Дараа нь нөхрийнхөө өвөрт орж ханий минь гар миний хоёр хөлийн хооронд хүрэхэд надад урьд хожид хэзээ ч мэдэрч байгаагүй хүчтэй сэрэл төрж билээ. Би тэр шөнө амьдралдаа анх удаа дур тавьж үзсэн. Тэр явдлаас хойш бид гэртээ ирээд учрах болгондоо нөгөө шөнийн дур тавилтыг мэдрэхийг хүссэн ч даанч юу ч болоогүй. Урьдын адил уйтгарт шөнө дараалан өнгөрсөөр байлаа. Хоёр долоо хоногийн дараа бид дахиад л зуслан гарч би ч урьдын адил гарын савангаа мартсан байв. Иймээс усанд орохдоо нөгөө л савангийн хэлтэрхийгээ хэрэглэх хэрэг гарсан. Тэр шөнө би шинэ эрч хүчээр бэлгийн харьцаанд орж дур тавих гэдгийг хоёрдахиа амссан юм. Гэхдээ миний дур тавилтын эзэн нь зуслангийн байрнаас олсон барааны савангийн хэлтэрхий гэдгийг би нээв.
Түүнээс хойш хөнжилдөө орохын өмнө байнга барааны савангаар угаал үйлдэж тэр бүртээ би дур тавьж байв. Барааны саван байнга хэрэглэхэд дандаа тааламжтай байсан гэж хэлж чадахгүй. Заримдаа хоёр гуяны хоорондох арьс цочирч, загатнадаг. Тэр үед нь түр зуурын завсарлага авдаг. Завсарлагаа авах үедээ ерөөсөө дур тавихгүй харин барааны савантай нөхөрлөх үедээ сэтгэлийн жаргал эдэлдэг. Би өөрийнхөө энэ онцгой байдлыг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Гаж зуршил лав биш. Энэ тухайгаа эмчид ярьж зөвлөгөө авахад тэрээр гоц үзэгдэл байна гэсэн. Найрлагандаа шүлт ихээр агуулсан барааны саван нь сэрэл хөдөлгөгчийн үүрэг гүйцэтгэсэн аж.
Түүнээс гадна найрлагандаа ямар ч зөөлрүүлэгч бодис агуулаагүй барааны саван бусад угаалгын бодис тухайлбал шампунь, гельтэй адил арьсыг хамгаалах ямар ч нөлөө үзүүлдэггүй. Үүний үр дүнд арьс мэдрэмтгий болж дур тавихад нөлөөлсөн байж магад гэдгийг мэргэжилтнүүд надад хэлээд хүн бүрт ийм явдал тохиолдоно гэж хэлж чадахгүй гэсэн юм.