Секс хүүхэлдэйн түүх
Ихэнх хүүхэлдэйг пластмасе, резинээр хийдэг, харин Макс жинхэнэ матексаар хийдэг учраас ариун цэврийн шаардлага хангасан байдаг төдийгүй барихад таатай мэдрэмж төрүүлдэг, гэхдээ их үнэтэй. Гонконгийн хүүхэлдэйнээс дөрөв дахин илүү үнэтэй байдаг ч Максын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Герман, Голланд, Итали, Испани, Грек, АНУ, Канадад зарагддаг.
Макс анх өөрт их таалагддаг загвар өмсөгч бүсгүйн биеэс хэв авч, хүүхэлдэйгээ хийж эхэлсэн гэнэ. Аажимдаа тэрээр нүүр будалт, нүүрний төрх, хөхний хэмжээг үе үе өөрчилдөг. Одоо том хөхтэй хүүхнүүд /хүүхэлдэй/ их эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Уг үйлдвэрт хар, шар, цагаан арьстай хүүхэлдэй үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлийн үеийн Дебби загварууд нь доргидог үтрээтэй гэнэ.
Бүх хүүхэлдэй 165 см өндөртэй ажээ. Москвад төдийгүй ихэнх эрчүүдэд ийм өндөртэй бүсгүйчүүд таалагддаг байна.
Үе үе өвөрмөц захиалга ирдэг. Тусгай хөөсөөр дүүргэсэн хүүхэлдэй яг амьд юм шиг байдаг ба хөөсийг жаахан халааж, магнитафон суулгачихвал хүүхэлдэй ёолж, энхрий ялдам үгс шивнэнэ. Максын үйлдвэр ердөө хоёр өрөөнд л багтдаг. Ийм хүүхэлдэйг голдуу ганц бие эрчүүд худалдаж авдаг, мөн жижиг хот тосгонд амьдардаг эрчүүд янхантай орооцолдож, нэр хүнддээ сэв суулгахын оронд хүүхэлдэйтэй амраглахыг илүүд үздэг. Мөн өөртөө итгэлгүй, эсвэл нууцлаг секс хүслээ амьдралд хэрэгжүүлэх гэсэн эрчүүдэд нэн тохиромжтой. Латексан хүүхэлдэйг маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй, тэр тусмаа хэдэн хүн дундаа нэг хүүхэлдэй хэрэглэдэг бол бэлгэвч хэрэглэх нь зүйтэй.
Сонин хачин
Англи хүүхэлдэй
18-р зуунд Англид гар хангалга хийхэд зориулан хүүхэлдэй хийдэг байжээ. Ийм хүүхэлдэйг бараг амьд юм шиг, умдагны үс, их бага бэлгийн уруул, хэлүүтэй хийдэг байсан ба онгон хальсыг нь сольдог байв.
Хайрлаад дараа нь иддэг
Зарим хүн жирийн хүүхэлдэйнээс таашаал авдаг бөгөөд педиофили гэж нэрлэдэг. Калифорнийн нэг оршин суугч Барби хүүхэлдэйн үсийг хусаж, залгидаг байжээ. Тэр толгойг залгих үед маш хүчтэй дур тавьдаг гэнэ.
Түүний биеийг рентгенд харахад гэдсэн дотор нь хүүхэлдэйн зургаан ширхэг толгой байжээ.
Нохой авах уу?
Амстердам хотын секс шопуудад эрчүүдэд зориулан, резинэн хүүхэлдэйний оронд резинэн нохой зардаг болжээ.