Залуу судлаачдын үндэсний анхдугаар форумд МУ-ы Ерөнхийлөгч їг хэллээ.
Уг форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди оролцон їг хэллээ. Тэрээр хэлэхдээ Залуу судлаачдын оюуны чадавхи, нөөц бололцоог нээн илрїїлж, судалгаа шинжилгээний тївшинг їнэлж цэгнэх, їр дїнг нээлттэй хэлэлцэх, шинжлэл судлалын салбар чиглэлийн уялдаа холбоог сайжруулах, судлаачдын хамтран ажиллах, харилцан суралцах боломж нөхцлийг бїрдїїлэх, оюун бодлын чөлөөт мэтгэлцээний їндэсний индэр бий болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхїї форумын агуулга, ач холбогдол їлэмж чухал хэмээн би їзэж байна.
Улс орны болон хїний хөгжлийн тулгуур їндсийн нэгэн болох оюуны хөгжил, эрдэм боловсролыг хїн төрөлхтөн хэзээнээсээ эрхэмлэн дээдэлж, хїний оюуныг идэвхжїїлэн хөгжїїлэх, тїїнийг улс орныхоо хөгжил дэвшилд хэрхэн їр бїтээлтэй ашиглах талаар байнга шинийг эрэлхийлж, анхаарч ирсэн билээ.
Шинжлэх ухаан, техникийн хувьсгалын эрин гэгдэх ХХ зууны халааг авсан шинэ зуунд хїн төрөлхтний төдийгїй улс орны хөгжлийн нэн тэргїїний тодорхойлогч, чиглїїлэгч бас хурдасгагч гол хїчин зїйл бол оюун ухаан, мэдлэг боловсрол мөн гэдгийг бїх нийтээрээ хїлээн зөвшөөрч байна. Хїн төрөлхтөний хөгжил дэвшлийн ололт нь ч, бэрхшээл нь ч шинжилгээ судалгааны ажлын шийдвэрлэх асуудал, тулгамдсан сэдэв болон дэвшигдэхийн зэрэгцээ манай орны хөгжлийн замд ч шинэ шинэ зорилт, шийдвэрлїїштэй олон асуудлууд тулгарч байна.
Дэлхий нийтээрээ мэдлэг, мэдээллийн даярчлагдсан эрин їе рїї эргэлт буцалтгїй алхан орлоо. Энэ бол хийж бїтээх хїсэл эрмэлзэлтэй хїн бїрийн өмнө, нэн ялангуяа залуу эрдэмтэд, судлаачид та бїхний өмнө илїї өргөн боломжийг бїрдїїлж, шинэ бололцоог нээж өгч байгаа хэрэг юм. Гагцхїї їїнийг хэрхэн їр бїтээлтэй, өөртөө хэрэгтэйгээр, улс орондоо тус нэмэртэйгээр ашиглах вэ гэдэгт хэн хїнгїй ухаан бодлоо чилээх учиртай.
Ийм цаг їед бид юуг мэдэх, юуг судлах ёстой юм бэ?
Юуны өмнө улс орныхоо төдийгїй дэлхий дахины ирээдїйн хөгжлийн чиг хандлага, нїїр царай, төлөв байдал, угтан хїлээж буй цаг хугацааны нөлөөллийг урьдчилан сайтар анхаарч судлан, холбогдох суурь мэдлэгийг сэтгэлгээний цар хїрээ, оюуны сав багтаамжийг бїрнээ дайчлан хуримтлуулах нь зїйтэй. Їїнд Та бїхний алсын хараа, онч мэргэн бодол, ур чадвар болон өвөг дээдэс, ахмад їеийнхний баялаг уламжлал, тїїх, соёлын талаархи өргөн дэлгэр мэдлэг юу юунаас илїї хэрэг болно.
Шинжилгээ судалгааны ажилд шимтэн суралцагч залуус та бїхэнд онол арга зїйн гїн мэдлэг нэн хэрэгтэй. Судалгааны ажлын зөв арга зїй гэдэг чухамдаа явах замын зїг чигийг заагч луужин мөн. Аргазїйн зөв төсөөлөл баримжаалалгїй бол амьдралын олон баримт, їйлдэл дунд судлаач төөрч будлин, ажлын їр дїн нь ач холбогдлоор хомсдох нь бий.
Залуу судлаачид замынхаа эхлэлийг зөв тавихын тулд шинжлэх ухааны танин мэдэхїйн болон судалгаа шинжилгээний ажлын онол-аргазїйн гїн бат, цэгцтэй мэдлэгийг эзэмшихийг хичээх хэрэгтэй.
Онолгїйгээр їйлдэх нь сохроор тэмтчих лугаа адил тул шинжлэн судлагч хэн боловч тухайн салбар судлалынхаа орчин їеийн онолын гол їзэл баримтлалуудыг судлан мэдэх нь зайлшгїй билээ. Онол бол судалгааны ажлын эхлэл төдийгїй бас їр дїн нь мөн гэдгийг ямагт санаж удирдлага болговол зохино.
Шинжлэх ухаанд хэл нэн чухаг. Хэл сэтгэхїйн нэгдмэл холбооны тухай философи сургаалыг Та бїгд мэдэх нь лавтай. Залуу судлаачид їндэснийхээ хэлний соёлыг төгс эзэмшихийн сацуу шинжлэх ухаан технологийн тэргїїлэх салбарт хошуучилж буй улс орнуудын їсэг бичгийн ба їндэсний хэлний мэдлэгтэй байхын ач холбогдлыг ямагт өндөрт тавьж ажилла.
Аль нэг гадаад хэлийг төгс сайн эзэмшсэн байх нь олон улсын тївшний судалгаа шинжилгээний ололттой шууд танилцах төдийгїй өөрийн судалгааны їр дїн, санаа бодлыг өргөн олны хїртээл болгоход ач тустай. Энэ талаар ахмад їеийнхэн болон їе тэнгийнхнийхээ їлгэр жишээгээр улам улам шамдан суралцаарай. Манай залуу судлаачид англи хэлд сайн суралцаж, дэлхийн нэр хїндтэй их дээд сургууль, судалгааны институт, лабораторид амжилттай ажиллаж, өөрийн болон эх орныхоо нэр алдрыг дуурсгаж,байгаа олон арван жишээг хэлж болно.
Їндэсний ба гадаад хэлний бичгийн ба ярианы хэлийг төгс эзэмшихийн зэрэгцээ шинжлэх ухааны хэлэнд сайн суралцахыг хичээцгээ. Аливаа шинжлэх ухаан бїр өөр өөрийн хэлтэй. Энэ бол тухайн салбар шинжлэх ухааны суурь ойлголт, їндсэн категори, нэр томъёонуудын гїн нарийн утга агуулга юм. Хэл хөгжиж хувьсаж өөрчлөгддөг лугаа шинжлэх ухааны хэл буюу ойлголтуудын агуулга ямагт баяжиж байдаг нь та бїхнийг онолын сэтгэлгээгээ байнгад шинээр баяжуулж сэлбэж байхыг шаардаж буй хэрэг.
Онолын болон хэлний өндөр боловсрол мэдлэгээс гадна зориг тэвчээр, уйгагїй хичээл зїтгэл, шинжлэх ухаанд їнэнч сэтгэл бол судлаач хїний гол шинж, бас шалгуур мөн.
Шинжлэх ухааны эхлэл нь оюун ухаан, оюун ухааны эхлэл нь тэвчээр юм, Шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгїй гэсэн їе їеийн сэтгэгчдийн їг бие сэтгэлээ шинжлэх ухааны салбарт зориулах хойч їеийнхэндээ, чухамдаа та бїхэнд хандан захиж їлдээсэн сургаал гэдгийг сануулъя.
Шинжлэх ухааныг амьдрах аргаа биш харин тїїнийг аугаа їнэнд хїрэх, амьдралын тїмэн бэрхийн нууцыг тайлах, ард олон, нийгэмдээ тус хїргэх зорилгоо болгосон хїнд л алдар хїндийн титэм аяндаа ирнэ. Тэгэхдээ энэ бол олон жилийн шантрашгїй тэвчээр, уйгагїй хичээл, шаргуу зїтгэлийн їр дїн байх болно. Хөдөлмөрлөдөггїй эрдэмтэн – їр жимсгїй мод гэсэн їг їїнийг эсрэг утгаар нь нотолсон хэрэг бизээ.
Судлаач хїнд шинжлэх ухааны ёсзїй гэдэг эрхэм нандин чанар бат төлөвшсөн байх ёстойг залуус та бїхэн ямагт санаж явах учиртай. Энд судалгаа шинжилгээний ажлын ёс зїй, судлаачийн өөрийнх нь хувь хїний ёс зїйн аль аль нь хамаатай.
Номын ёсыг мэдвэл номхон дөлгөөн болно
Төрийн ёсыг мэдвэл төлөв төвшин болно
Их мөрөн дөлгөөн эрдэмт хїн даруу гэх ухаант өвөг дээдсийн сургаал та бїхний ажил амьдралдаа мөрдөж явах алтан дїрэм юм шїї.
Шинжлэх ухаанд урагшаа ахиж байгаа ч, ёс зїйн хувьд хоцорсон бол тэр хїн урагшаа явахаасаа илїї арагшаа явж буй хэрэг гэж шинжлэх ухааны ёс зїйн зарчмыг тунхагласан эртний их сэтгэгч Аристотелийн гэрээслэл өнөө ч, хойшид ч хэвээр байх болно.
Шинжлэх ухаан залуус хоёр ихээхэн шїтэлцээтэйг орь залуугаараа шинжлэх ухаанд нээлт хийсэн олон олон алдартнуудын намтар тїїх гэрчилнэ. Залуу нас бол оргилуун хїсэл, өөдрөг їзэл, шинэ санаа, эрч хїч, эр зориг, эрмэлзэл тэмїїлэл, хурц тод мэдрэмж, авъяас билгийн асар их нөөцийг агуулсан байдаг. Эл нөөцийг эрдэм мэдлэг, хїмїїжил ёс суртахуунаар дэмжин тэтгэж, баяжуулан хөгжїїлж чадваас өөрийн їнэт баялагаа бий болгочихлоо гэсэн їг. Хїний бїх хїсэл эрмэлзэл, мөрөөдөл, чин хїслэн зөвхөн хөдөлмөрлөж, хичээж, чармайж, зїтгэсний їр дїнд биелэлээ олдог гэдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй.
Аливаа хөгжил дэвшил уламжлалаас ангид оршиж їл чадна. Өмнөх їеийн эрдэмтдийнхээ хийж бїтээж байсан арга туршлага, арвин мэдлэг, баялаг намтар тїїхээс санаа сэдэл авч, тэдний жишгээр нэгэн їзїїрт сэтгэлийг чандлан барьж, зорилго тодорхой, зориг шийдэмгий ажиллаж, судалж, суралцах нь нэн чухал аа.
Шинэ зуун бол оюуны бїтээл шууд їйлдвэрлэл, хөгжил дэвшлийн цэнэг хөшїїрэг болон хувирах зуун юм. Залуу эрдэмтэд, судлаачид та бїхэн энэхїї оюунлаг зууныг, ирж буй цаг хугацааг эзэгнэж, улс орныхоо хөгжилд өөр өөрийнхөөрөө хувь нэмэр оруулахын тулд ажил амьдралдаа өөрийгөө нээн харуулах, өөртөө агуулагдаж байгаа нөөц хїч, бололцоогоо илрїїлэн гаргах, нийгэмд байр сууриа олж эзлэх, амьдралын ухаалаг идэвхтэй зарчмыг баримтлан, цаг хугацаатай өрсөн өөрсдийнхөө ирээдїйн төлөө, мэдлэг мэдээллийн төлөө, сурч мэдэхийн төлөө, нийгмийн баялагийг арвижуулахын төлөө яаравчлах учиртай.
Шинжлэх ухааныг хөгжїїлэн бэхжїїлэх, эрдэмтэд судлаачдынхаа мэдлэг чадварыг дээшлїїлэх, шинэ сэргэг, онцгой содон, їр ашигтай эрдмийн бїтээлїїдийг хөхиїлэн дэмжих, тїїнийг бодит байдал болгон амьдралд хэрэгжїїлэхэд төр засгийн хїлээх їїрэг, їїрэх хариуцлага нэн өндөр. Залуу эрдэмтэд судлаачдын сурч ажиллах нөхцөл бололцоогоор хангах, залуу хїний нөөцөд нь байгаа чадавхийг баяжуулах, илрїїлэх, ашиглахад эерэгээр нөлөөлөх эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зїйн їндсийг цогцоор бїрдїїлэх нь төрийн нэн чухал їїрэг мөн. Їїнд төр засгаас анхаарлаа хандуулж, дорвитой алхам хийх нь зїйтэй.
Төрийн тэргїїн би 2001 оноос эхлэн шилдэг залуу эрдэмтэн судлаач, шилдэг залуу эмч, монгол судлаач гадаадын шилдэг залуу эрдэмтэнд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг буй болгож жил бїр нэг нэг хїнийг шалгаруулан урамшуулж байгаа нь залуучуудыг эрдэм судлалд татан оролцуулах, тэдний бїтээлийг їнэлэн урамшуулж, дэмжиж буй хэрэг билээ.
Энэ бодлогынхоо хїрээнд Залуу судлаачдын їндэсний анхдугаар форум-ыг зохион байгуулах саналыг дэмжин, Ерөнхийлөгчийн ивээл дор хийхийг зөвшөөрсөн юм.
Өнөөдөр энд хэд хэдэн салбарын хөгжлийн асуудлаар залуу судлаачдын багуудын судалгаа шинжилгээний ажлын їр дїнг хамтаараа сонсож, дараа нь өргөн дэлгэр хэлэлцїїлэг явуулах юм байна.
Эдгээр илтгэлїїдээс тухайн салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх, эрчимтэй хөгжїїлэх хялбар дөт ямар арга зам байгаа, өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлага юу байна, тэнд їїнийг хэрхэн шийдвэрлэсэн, хөгжлийн өөр дэвшилтэт загвар хувилбар байна уу, байвал тїїнийг нь Монголын нөхцөлд хэрхэн шилжїїлж хэрэглэвэл тохиромжтой вэ гээд олон олон асуултад боломжит хариулт, ончтой санаа, їндэслэлтэй таамнал, ирээдїйтэй санал сонсч, улс орны ирээдїйн хөгжлийн шинэ шинэ гарцуудыг нээлцэхэд өөр өөрсдийн хувь боломжоор нэмэр хандив болно гэдэгт би итгэлтэй байна.
Энэ форумд манай улсын нэр хїндтэй, гавьяа бїтээлтэй ахмад эрдэмтэд судлаачид уригдан оролцож байна. Монголын шинжлэх ухаанд нэгэн насаа зориулсан та бїхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бїхэн энд жинтэй їгээ хэлж, залуустаа урам дэм, бас ухаалаг сургамж шїїмж, туршлага сургаалиасаа харамгїй сонсгоно байхаа.
Залуу судлаачид, эрдэмтэд ээ,
Залуу нас бол ажлын хїндэд нугардаггїй, аливаа бэрхшээлд сөхөрдөггїй их эрч хїчийг шингээсэн байдаг. Бас бїтээх туурвих, сурч мэдэхийн онгодтой онцгой нас. Ийм л насандаа хийж бїтээхийн ид хавыг їзїїлэх нь өөртөө болоод бусдад бахархалтай. Нарны гэрэл хурц болоход їїлгїй бол нэн сайн,
Насны залууд эрдэм сурахад залхуугїй бол нэн сайн гэдэг. Эрч хїч, цог золбоотой, эрдэм боловсрол, мэдлэг чадвартай, эх оронч сэтгэл, хичээнгїй зїтгэлтэй залуу эрдэмтэд, судлаачдаас манай улс орны цаашдын хөгжил, дэвшил ихээхэн шалтгаалах болно.
Басхїї Та нар ирэх цаг хугацааны гол ачааг їїрэлцэхийн учир ахмад їеэ хїндлэн дээдэлж, тэднээсээ байнга суралцаж, алдааг їл давтан, ололтыг бататгаж, ирээдїй цагийн эхлэлд өөрсдийгөө сайтар боловсруулж, даяаршиж буй дэлхий ертөнцөд улс орноо нэр төртэйгөөр авч явж, дараа їеийнхэндээ ихийг өвлїїлж, өөрсдөөрөө їлгэр їзїїлэн, тїмэн олныхоо эрдэм мэдлэгийн их санд нэрээ мөнхжїїлнэ гэдэгт найдаж байна.
Даруу зан эрдэмт хїмїїнийг чимдэг билээ. Аугаа их Ньютон Нїдний минь өмнө їнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би тїїний эрэг хавийн дунг тїїж цуглуулснаас хэтэрсэнгїй гэж даруухнаар өгїїлсэн байдагсан. Ньютоны хїрч амжаагїй далай мэт цалиглан буй їнэний онгон баялгаас сувд эрдэнэ шїїрдэх цаглашгїй хувьт боломжийг дїїрэн ашиглацгаа залуус аа!
Энэхїї форумыг санаачлан зохион байгуулж байгаа болон ивээн тэтгэгч байгууллагууд, тэдгээрийн удирдлагад талархал илэрхийлэхийн ялдамд форумын їйл ажиллагаанд амжилт хїсье.
Залуу эрдэмтэд, судлаачид Та бїхний цаашдын эрдмийн их аян олз их, ганзага дїїрэн байх ерөөлийн цацлаар судлал шинжлэлийн зам мөрийг тань мялаая.
Залуусын зїтгэл, шинжлэх ухааны шимээр Монгол орон цэцэглэн хөгжих болтугай гэлээ.