10 байгууллага 15 сурагчийг тэтгэлгээр сургана.
Саяхан тэд цагдаагийн байгууллагатай хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн гэмт хэрэг холбогдолтын талаар судалгаа шалгалт хийжээ. Тэдний судалгаагаар эрүүлжүүлэхэд өдөрт насанд хүрээгүй 4 хүүхэд орж байгаагийн 2 нь эмэгтэй хүүхэд байна гэнэ. Энэ нь тэдний үзэж байгаагаар ХМХ-ээр ёс зүйгүй мэдээ материал ихээр гарч байгаатай холбон тайлбарлаж байна. Сүүлийн үед хүүхэд хөгшидгүй хошуурах болсон солонгос олон ангитууд дээр гэхэд л эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээ араас гүйдэг, архи их ууж байгааг харуулдаг зэрэг ч нөлөөлж байна гэлээ. Засгийн газраас ЕБС-ийн хүүхдүүдийн нийтийн тэврийн асуудал дээр хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байгаагаа ч хэллээ. Тэд Засаг даргын тамгын газар, НТГазар зэрэг байгууллагуудад албан бичиг өгсөн боловч одоо болтол тодорхой хариу өгөөгүй аж. Судалгаагаар 110 хүүхэд зөвхөн нийтийн тээврийн хүндрэлээс болж сургууль завсардсан дүн гарчээ. Тэд энэхүү асуудлыг шийдэж өгөхгүй бол жагсаал цуглаан хийхээ ч хүртэл мэдэгдсэн байна.
Болод.М /olloo.mn/