Гаяаизм урсгал тэсрэлт хийнэ
Тэрээр Гаяаизм хэмээх өөрийн шинэ урсгалыг гаргаж ирсэн бөгөөд хэлбэр хэмжээ хамаарахгүй материалын хоёр талд хос утга агуулга бүхий дотоод илэрхийлэлийн зураг дүрс буулгадаг бөгөөд түүнийгээ нэвт цоолж буюу гэрлээр холбодог юм байна. Түүний хэлснээр энэ бол дэлхийд Монгол хүн анх удаа шинэ урсгал гаргаж байгаа бөгөөд Гаяаизм урсгал тэсрэлт хийнэ гэлээ. Мөн тэрээр энэ урсгалыг 100 жилийн дараа хүмүүс ойлгож ч болох аж. Ямар ч байсан та түүний этгээд сонин уран бүтээлийн үзэсгэлэнг үзээд өөрийнхөөрөө тунгаахыг урьж байна. Ингээд түүний шинэ хос урсгалын нэг болох шүлгээс сонирхуулья.
Дэлгэц 100 жил
Удам сайтай асан
Унаган нутаг дээрээ
Уугуул иргэний үүргээ биелүүлж
Гардан авсан
Гаяаизм нэртэй
Гарц хувьсгал
Нүүр бардам
Нийгэм төр засагтаа
Нэгэн удаа
Амьд байхдаа
Азтай амжин
Албан ёсоор
Мэдээллийн шинэхэн зууны эхэнд
Мэдэгдэн тэмдэглэж буй нь
Мижиддоржийн Ганболд
2005-03-23
Болод.М /olloo.mn/