Зөвхөн чамдаа
Харцандаа чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байна
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагүй хайр инь
Дахилт
Сэрүүн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй
Гүйгүүл салхи нь илбээд өнгөрсөн ч
Ганцхан чамайг би хүлээнээ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учралаа нээж зоримоор байна
Дэндүүхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагүй хайр минь