Аниргүйн эрвээхий
-Эрвээхий минь холд, амтат балай өнгийн цэцэг биш
-Холдохгүй, холдвол орчлонгийн хоосон гэгч бүхнийг эзэлнэ. Энэ бол хоосонтой тулалдаж байгаа миний тулалдаан. Хоосонтой булаацалдаж байгаа миний үнэн.
-Тэгвэл түр ч гэсэн азнаач. Юунд их яарна вэ.
-Яаралгүй яахав. Удчихлаа. Дөлий нь тойрч хичнээн их дэмий ядав.
-Удаагүй дээ, хоёр гуравхан хором. ……
-Удсан. Хичнээн ч их дэмий дэрвэлзэн цаг алдсан гээ. Алдсан цаг шиг их цаг хаа байхав хэмээн гэрэл рүү нэг нь дайрч, дөл үмхэн эргэн тойрны аниргүйг нэгэн зуур эвдэн харанхуйн дунд живэн одов. Гэрэл өөд тэмүүлэх бяцхан эрвээхийн сүрэг хорох ч үгүй, амсхийх ч үгүй, аниргүй хязгааргүйгээс оршихуйг нэхэн живсээр…дэрвэлзсээр.
Д. Батбаяр