Жанжны талбайд жагсахыг зөвшөөрөх журам боловсруулж байна
жанжны талбайг тун удахгүй ард түмний чөлөөт индэр болгохоо амласан.
Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрсөн журам боловсруулж УИХ-ын хаврын чуулганы эхний өдрүүдэд өргөн барина хэмээн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж жагсагчдыг тайвшруулсан юм. Ийнхүү жагсаал, цуглаан хийх тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газар санаачилж, журам боловсруулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд үүрэг болгосон билээ. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Д.болдхуягийн хэлснээр уг журмыг боловсруулж дуусгах хугацааг Ерөнхий сайд нарийвчлан заагаагүй аж.
Ерөнхий сайдын даалгаврыг тааламжтай хүлээж авсан эсэхийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос бид асуусангүй. Юутай ч дээрх журмын төслийг боловсруулах ажлаа эхэлсэн гэж тус яамныхан ярьж байна. Тус яамны Бодлогын газрын дарга Ц.Цолмонгийн ярьснаар бол, уг журмын төслийг эцэслэн боловсруулахын тулд бусад яамны саналыг авч Засгийн газраар хэлэлцүүлэх аж. Сүхбаатарын талбайд жагсаж цуглахыг Сайд нарын Танхим зөвшөөрвөл УИХ-д өргөн барих юм байна.
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний шаардсан журмыг Ерөнхий сайдын амласанчлан хаврын чуулганы эхний өдрүүдэд УИХ хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Гэхдээ Сүхбаатарын талбайг чөлөөт индэр болгох талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьай байгаа бол. УИХ-ын гишүүн С.Отгонбаяр ийм журмыг хэлэлцэх болвол дэмжихээ илэрхийлж байна. Н.Энхболд гишүүн
-Аливаа хууль журмыг ард иргэд биелүүлж байвал сайнсан. Яахав, нийгмийн харилцааны шаардлагын улмаас хуулиа өөрчилж болно. Сүхбаатарын талбайд суулт, жагсаал хийхэд болохгүй юм юу байхав. Гагцхүү сав л хийвэл Төрийн ордон руугаа дайрахгүй байгаасай гэв.
Б.Энхцэцэг
2005.04.16,Өнөөдөр