Алтан гадас-ынхан гааль гэдэг бялууг санаснаараа хувааж байна

Гэхдээ тус ассиоциацийнхан МАХН-д суудлаа бэлэглэчихсэн нөхдөө хариуцлага тооцохын оронд толгойг нь илээд өнгөрөөжээ. Бүр Засгийн газар байгуулагдсаны дараа албан тушаал өгнө, сэтгэлээр бүү унаарай гэж бие биедээ дэм өгсөн юм байх. Энэ ч амлалтдаа тэд өнөөдөр хүзрч байгаа бололтой.
Үүний нэг жишээ нь ГЕГ-ын дэд даргаар Орхон аймгийн ардчилсан намын дарга Д.Энхбат томилогдон ирснээр алтан гадас-ынхан албан тушаалтай болох сайхан боломж нээгдсэн аж. Тэрбээр шинэ албаа авангуутаа ойр дотнынхоо өөд нь татах ажилд ханцуй шамлан орсон байна.
Тэрээр сангийн сайд Н.Алтанхуягийн эхнэрийн дүү болох Монголын радиогийн захирлаар ажиллаж байсан Г.Энхтайваныг Замын-Үүдийн гаалийн газрын даргаар томилжээ. Г.Энхтайван нь малын бага эмч мэргэжилтэй бөгөөд хадам ахынхаа буянаар хэд хэдэн удаа аятайхан албан тушаалд очиж байсан боловч нэгийг нь ч өөд нь татаж чадахгүй, элгээр нь мөлхүүлж байснаараа нам дотроо алдартай нэгэн аж. Замын-Үүдийн гаалийн газрын дарга С.Банзрагч энэ боомтыг хөл дээр нь босгосон гавъяатай нэгэн бөгөөд тэрбээр гаалийн ахлах зөвлөх цолтой цөөхөн хүний нэг. Гэтэл гаалийн ахлах зөвлөхөө зүгээр л гэртээ ажилгүй сууж байсан гаалийн ажлын ямар ч төсөөлөлгүй нэгнээр сольсонд Замын үүдийнхэн ихээхэн дургүйцэж байгаа гэнэ. Тэр ч битгий хэл, Х.Баатар даргад бичиг илгээхэд тэрбээр өөдөөс нь улс төрийн томилгоо гэсэн хачирхалтай үгээр амыг нь тагласан аж. Түүнчлэн Г.Энхтайваны орлогчоор Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дэд дарга Батсуурь гэгчийг томилж байгаа аж. Энэ хүн мөн л Алтан гадас-ын орон нутаг дахь нөлөө бүхий гишүүний нэг юм. Одоогоор Замын-Үүдийн гаалын газрын орлогчоор УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан дүү Н.Сүрэнжав гэгч бүсгүй ажилладаг бөгөөд тэрбээр олон жил гаальд ажилласан туршлагатай ажилтны нэг юм. Хэдийгээр ахынхаа нэр нөлөөгөөр анх гаалийн байгууллагын босгыг алхаж байсан ч Н.Сүрэнжав ажилдаа нэр нөлөөтэй хүнд тооцогддог. Гэвч гаалийн боловсорсон мэргэжилтнээс илүү намын харъяалалтай хүн өнөөдөр Монгол Улсад илүү чухал бололтой.
АН-ын хаалга үүдийг эвдлэн орж Р.Гончигдоржид багагүй нэр нүүр олсон Ш.Түвдэндорж өөрийн төрсөн ах Ш.Төмөрбаатарыг Өмнөговь аймгийн Гаалийн газрын даргаар тавиулж чадсан байна. Энэ боомтыг Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын мэдлийнх гэж яригддаг ч тэрбээр ийнхүү өгөөмөр загнасныг гаалийнхан янз бүрээр таамаглаж байна.
.Ш.Төмөрбаатарыг Х.Баатар өөрийн гар хөл болгоход тун амархан учир ийнхүү томилсон хэрэг байх гэж ярьж байгаа нь оргүй үг биш бололтой. Учир нь Ш.Төмөрбаатар хэдэн жилийн өмнө дүүгийнхээ буянаар МИАТ компанийн нэгэн салбарын даргаар очоод дарга нартаа худалдагдсанаас өөр гавьтай ажил хйилгүй ажлаа унагачихаад ирсэн нэгэн гэдгийг хэн хүнгүй мэддэг байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын даргаар тус аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга Загдгочоо гэгч очихоор Гаалийн Ерөнхий газраар идэвхийлэн хөөцөлдөж эхэлжээ. Энэ хүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дэмжиж байгаа гэх бөгөөд энэ нь үнэний хувьтай юм байна. С.Баярцогт өнгөрсөн жилийн сонгуулиар гаалийн байгууллага, гаалийн байцаагч нарыг авч ажиллуулсан бөгөөд үүнийхээ хариуд албан тушаал амласан байна. Үүний нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн гаалийн газрын байцаагч Дагвасүрэнгийн эхнэр Мөнхзаяаг өөрийн туслахаар татан ирүүлсэн аж. Харин Загдгочоо гэгч нь гаалийн байцаагч Алтанзагас гэх эмэгтэйн нөхөр аж. Загдгочоо нь гаалийн байгууллагад огт ажиллаж байгаагүй хүн юм байна. Дээрх дарга нар ирэх даваа гарагт ажлаа хүлээж авах бололтой. Эдгээр дарга нарын шилийг дарж Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргыг ч өөрчлөх сураг байна.
Мэргэжлийн боловсон хүчин шаарддаг цөөхөн байгууллагын нэг бол гааль. Гэтэл өнөөдөр намын харъяаллаар дарга нарыг нь томилох болсонд гаалийн байгууллагынхан ихээхэн дургүйцэж байна. Арга ядсан гаалийнхан ардчилсан нам боловсон хүчингүй юм байна гэж хэлээд хоцорч байгаа гэнэ.

2005.04.16, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button