ДОХ-ыг хазаарлах стратеги байна уу?
Есийн тоог бэлгэддэг монголчуудын хувьд ДОХ-ын есөн тохиолдол гэдэг бахархах үзүүлэлт яав ч биш. Тэр тусмаа муу мэдээ ойр ойрхон сонсогдох болсон энэ үед. Хамгийн гол нь сурталчилгаандаа анхаарч, хүмүүсээ өөрийгөө хамгаалахад сургах хэрэгтэй Д.Нарангэрэл залгуулан тайлбарласан л даа. Эрүүл мэндийн салбарынхан улам бүр өсөн нэмэгдэх ДОХ-ыг угтах сэтгэл зүйн бэлтгэлтэй болжээ. Харин хэцүү нэрт өвчнийг хазаарлах стратеги тэдэнд байна уу?
-1992 онд ДОХ-ын анхны тохиолдол илэрсэн. энэ үеэс бид олон нийтэд хандсан сургалт сурталчилгаа хийж эхэлсэн. Сүүлийн тохиолдлууд сайн дураараа шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс илэрч байгаа нь бидний ажлын үр дүн гэж халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн хэлэв. Цаасан дээр буусан стратегий бийг өөр нэг нь сануулав.
Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр байдаг. Түүний дэд хөтөлбөр нь ДОХ-д хаяглагджээ. Нэхээд байгаа стратеги энд бичээстэй гэх. ЭМЯ-ныхан сэтгүүлчидтэй үдийн зоог барих үедээ хүнд сэдвээр хөнгөхөн ярилцав. ДОХ-той тэмцэхэд хамтарч ажиллах меморандумд ч гарын үсэг зурж амжсан. Бидэнд байгаа ДОХ-ын цорын ганц вакцин бол боловсрол гэж ДЭМБ-ын дарга хэлсэн санагдана. Боловсрол олгох вакцинаа сэтгүүлчдээр дамжуулан нийтэд шахахыг ЭМЯ бодсон нь лав..
ДОХ-ын дархалтыг бэлгэвчээр хязаарлах тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Т.Алтанцэцэг ярив. Тайланд улс энэ аргаар ДОХ-ын халдварын тархалтыг хазаарласан жишээг татав, тэр. Тайланд хүүхнүүд нөхрөө өглөө гарахад халаасанд нь бэлгэвч хийдэг тухай мэргэжилтнүүд ярих дуртай. Тохиолдлын бэлгийн харьцаанд орвол халдвар битгий авчир гэсэн үг л дээ. монгол хүүхнүүд нөхрөөсөө бэлгэвч илэрвэл дайн зарлахаа байж, халаасанд нь бэлгэвч хийдэг заншилтай болох эсэхийг хэлж мэдэхгүй. Харин манайд ч бас Тайланд шиг 100 хувийн бэлгэвч хөтөлбөр хэрэгжиж буйг ДОХ-той тэмцэх Глобал сангийн З.Оюунбилэг мэдэгдэв. Биеэ үнэлэгчдийг толгой дараалуулан бэлгэвч хэрэглүүлэх төсөл Дарханд эхлээд гурван оныг үджээ. Дорнод, Сэлэнгэд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр удахгүй Улаанбаатарт өртөөлөх бололтой. Сүүлд илэрсэн гурван тохиолдлын нэг нь сүрьеэгээр өвдөж, ДОХ-ын өвчлөлийн шатандаа орсон байжээ. Цаашдаа ч ДОХ-ын холбоогүй халдвар тээгчид эмнэлгээр дамжиж ДОХ-ын төвд ирэхийг халдвар судлаачид үгүйсгэсэнгүй. Ядаж шүдний эмчид очихдоо халдвар авахгүй байх баталгаа байна уу. Д.Нарангэрэл
-Арьс салст гэмтээх бүх л үйлчилгээнээс /тариа, шивээс, аборт хийлгэх, шүд эмчлүүлэх / халдвар авах эрсдэлтэй. Шүдний эмнэлгүүдэд ариутгалын материал хангалттай бий. Ариутгал цэвэрлэгээгээ үнэн зөв хийж байгаа эсэхэд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийж эхэлсэн гэлээ. Бүх эмнэлэг нэг удаагийн тариураар хангагджээ. Гэсэн ч тариа хийлгэхдээ шинэ тариур задалж байгаа эсэхийг анзаараарай. Гэсэн ч тариа хийлгэхдээ шинэ тариур задалж байгаа эсэхийг анзаараарай. Эмнэлгийн дарга, менежерүүд номын дуу сонсчээ. Дараагийн ээлжинд эмч ажилтнууд ч сургалтад суух аж.
ДОХ-ын шинэ тохиолдол илрэхэд хүмүүс сайн дураараа шинжилгээ өгөх нь нэмэгддэг гэнэ. ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүү Манайхаар өдөрт 250 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо 380-400 хүн үйлчлүүлэх болсон учраас дахин нэг кабинет шинээр нээсэн гэж ярилаа. ДОХ-ын халдвар тээгчдийн хавьтагчдыг идэвхтэй судалж байгаа гэж тэр тайлбарласан. Зарим эх сурвалжийн ярьснаар бол халдвар авагчдын хавьтагчдаас ДОХ-ын халдвар илрээгүй бололтой. Хоорондоо холбоогүй хүмүүсээс ойр ойрхон халдвар илэрч байгаа нь ДОХ-ын халдвар түгээмэл байгаагийн шинж гэж тайлбарлах хүмүүс ч гарав.
-Хүмүүс олноороо шинжилгээнд хамрагдсан ч ДОХ-ын шинжилгээний оношлуур хүрэлцээтэйг эж Глобал сангийн З.Оюунбилэг дарга хэллээ. ДОХ-оор өвчилсөн 4-6 хүний эмчилгээний нөөц байгаа гэнэ. Дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээ хийдэг гэж мэргэжилтнүүд ярьсан.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр нарийн ширийн ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал С.Дуламсүрэн дуулгав. Азийн эрчүүд онцлогтой гэлээ. тэр Монгол эрчүүд юуг яаж хэлбэл хүлээж авахыг судлах нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг үр дүнд хүргэх нэг арга гэж С.Дуламсүрэн дарга тайлбарласан юм. Тэд НҮБ-ын ХАС, Японы гэр бүл төлөвлөлтийн байгууллагатай хамтран эрчүүдийг судалж эхэлжээ. ДОХ-той тэмцэх стратеги байна уу гэж нэхэхэд асуудал хариуцсан хүмүүс иймэрхүү хариулт өглөө. ДОХ-той тэмцэх стратеги танд байна уу гэж уншигчдаасаа асуумаар байна. Зүгээр л бэлгэвч авч явдаг уу гэсэн нь арай дээр ч юм уу.
2005.04.16, Өдрийн сонин