Орон нутгийн нислэг удахгүй шинэ шатанд гарна

Ньюком компани 100 гаран сая төгрөгийн өртөгтэй агаарын тээврийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг тооцоолох судалгааны ажил бүтэн 4 сарын турш үргэлжилж дуусжээ. Уг ажлыг манай талаас Ньюком компанийн агаарийн тээврийн төслийн баг Их Британийн Финикс зөвлөх фирмтэй хамтран гүйцэтгэсэн байна. Энэ тухай тодруулахаар манай сурвалжлагч тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Б.Энхболдтой уулзаж ярилцжээ.
-Хамтран ажиллаж байгаа багийнхаа талаар танилцуулах уу?
– Их Британийн Финикс зөвлөх фирм нь Европ болон ТУХН-ын орнуудад агаарын тээврийн шинэ компани үүсгэн байгуулах талаар ажилладаг, иргэний агаарын тээврийн удирдлага, зохион байгуулалтын асар их туршлага бүхий мэргэжилтнүүдтэй томоохон компани юм.
-Төслийн ажил ямар түвшинд явж байна даа?
-Хамтарсан баг өргөн хүрээг хамарсан судалгаа хийсний үндсэн дээр уг салбарт хөрөнгө оруулах бодит боломжын талаар үнэлгээ өгсөн. Уг салбарт эрхзүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бий болгож, зах зээлийн зөв горим үүсгэж чадвал 5-7 жилийн дараа уг салбар сэргэн хөгжих бололцоо байна хэмээн бид дүгнэж байгаа. Одоогоор бид төслийн дараагийн шат болох нисэх онгоцны хэлэлцээр хийх, нисэх бие бүрэлдэхүүн бэлтгэх ажилдаа ороод байна. Үүний зэрэгцээ зохих журмын дагуу үйл ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулж, ИНЕГ-аас тогтоосон зохих шат дарааллын дагуу нислэг үйлдэх гэрчилгээ авах ажлыг гүйцэтгэж байна.
-Энэ салбарын сэргэх хугацаа дэндүү хол биш үү. Yүнээс наана сэргэх боломжгүй гэсэн үг үү?
-Үүнээс богино хугацаанд дотоодын нислэгийн салбар бүрэн сэргэх хэцүү гэдгийг бидний судалгаа нотолж байна. Тиймээс энэ төсөл биднээс урт хугацаанд ихээхэн тэвчээр, хөрөнгө оруулалт шаардах төлөвтэй байна.
-Нисэх бие бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөөтөй байна?
Бид 3 долоо хоногийн өмнөөс нисгэгч болон бусад холбогдох ажлын байранд ажиллах сонирхолтой хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлаж уриад байна. Ингэж зарлаж буй шалтгаан нь одоогийн бие бүрэлдэхүүний дийлэнх нь оросын онгоц дээр бэлтгэгдсэн боловсон хүчин тул тэдгээрийг барууны онгоц дээр нислэгт дахин сургах шаардлага гарч байна. Үүний зэрэгцээ инженер техник, зорчигч үйлчилгээний ажилтнуудыг мөн шинээр сургаж бэлтгэх шаардлага байгаа юм. Энэ зорилгоор сонирхсон хүмүүсийг эртнээс сонгон авч, англи хэлнээс эхлэн бусад шаардлагатай нэмэлт сургалтуудыг урьдчилан зохиож сайтар бэлтгэхийг зорьж байна.
<>B-Агаарын хөлгийн парк бүрдүүлэлт гэдэг томоохон асуудал тулгарах байх даа? Yүнийг яаж шийдэж байна?
Бид нислэгийн аюулгүй байдал, зорчигчийн тохь тухыг хангаж чадах, манай улсын онцлогт тохирох агаарын хөлөг сонгохоор зорьж байна. Канадын Bombardier, Шведийн Saab зэрэг агаарын хөлгийн үйлдвэрлэгч нартай хэлэлцээрийн шатанд явж буй тул одоогоор аль нэгийг нь нийтэд шууд зарлах цаг болоогүй байна. Энэ оны 5-р сард бид ийнхүү зарлах боломжтой болно хэмээн итгэж байна.
-Та бүхэн яагаад зөвхөн орон нутгийн чиглэлийг сонгон ажиллах болов?
-Бид өнөөдөр орон нутгийн нислэгт бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ чиглэлд аюулгүй ажиллагааг хангасан, зорчигчийн эрэлтийг бүрэн хангаж чадах бизнесийн зөв практик төлөвшүүлэхэд биднээс наад зах нь 5 жилийн уйгагүй хөдөлмөр, анхаарал зүтгэл шаардагдах тул өөр чиглэлд анхаарал сарниулж хүч тарамдуулахгүй байхыг зорьж байна. Олон улсын чиглэлд өнөөдөр Солонгос, Хятад, Оросын хүчтэй, үндэсний том компаниуд ширүүн өрсөлдөж байгаа энэ нөхцлийг авч үзэх юм бол өөр бусад Монголын агаарын тээврийн компани, тэр дундаа манайх шиг жижиг хувийн компани нислэг үйлдэх боломж огт байхгүй хэмээн бид үзэж байгаа юм. Тиймээс бидэн шиг хувийн компаниуд дотоодын тээврийн зах зээлд илүү төвлөрч ажиллах нь нөгөө талаараа үндэсний тээвэрлэгч МИАТ компани олон улсын зах зээлийн төлөө амжилттай өрсөлдөх боломж олгох байх хэмээн найдаж байгаа юм. Манайх шиг жижиг улс бие биетэйгээ өрсөлдөх биш харин нэгдэж, хүчээ хуваарилж чадвал хөгжинө хэмээн бид итгэдэг, манай компанийн бизнесийн философи тийм юм.

-Танай компани цааш цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
Алс хэтдээ бид орон нутгийн зах зээлд бүрдүүлсэн чадвараа ашиглан дотоодын нислэгийн шинэ чиглэлүүд нээх, Монголд ирсэн гадаадын жуулчдын манай улс дотор аюулгүй, тохьтой зорчих боломжыг бүрдүүлж, улсаа гадаад ертөнцөд улам их нээлттэй болгох, улмаар дотоодын агаарын тээврийн хөгжлийг өнгөрсөн зууны 80-аад оны сүүл үеийн түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой байна. Бидний санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол улсад орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлж, өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчнийг давтан сургаж, ажлын байраар хангаж, улмаар улсын эдийн засгийн хөгжилд агаарын дэд бүтцийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, эх орныхоо хөгжилд тус дэм болох үндсэн ач холбогдолтой юм.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Ж.Алтантуяа

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button