КОЛФ ФРИМАН Монгол жинхэнэ чөлөөт ертөнц

-Та Монголын өвлийг хамгийн их сонирхож ирсэн гэсэн. Ямар санагдав?
-Монголын өвөл өдөр бүр үхэл амьдралын тэмцлийн мэт, надад үгээр хэлэх аргагүй таалагдсан. Би энд ирээд хагас жил болж байна. Ялангуяа нуурын эрэг орчмоор маш хүйтэн. Бас их хүчтэй сал-хилдаг юм билээ.
-Харин багш хүний хувьд залуучуудыг юу гэж дүгнэв?
-Миний бодлоор монгол залуучууд маш ухаалаг, найзархаг санагдсан. Харин хэлмээр зүйл байна. Хотын гудамж маш бохир, энд тэндгүй хогтой, шүлс нусаа ил задгай хаядаг. Америкт бол тиим биш. Хэн нэгэн барьж явснаа ил хаявал түүнийг харсан хэн ч буцааж хогийн саванд хийхийг шаардана. Монголд ирээд хамгийн их гайхсан зүйл бол архи, тамхи хэрэглээд согтчихсон хүнийг харсан. АНУ-д согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүрүүд нь 09 цагт онгойж, 17 цаг гээд хаачихдаг. Бямба, ням гаригт амарна.
Чөлөөт цагаа хүн өөртөө л зориулах ёстой гэж үздэг учраас дэлгүүрээр тэр бүр хэсээд байдаггүй. Боловсролын хувьд зарим талаараа АНУ, Монгол хоёр ижил. Их сургууль, коллеж, дунд сургууль, бага сургууль аль аль нь бий. Харин чанартай сургалт, боловсролыгдээдлэх байдлаараа жаахан ялгаатай юм шиг. Дэлхийн хамгийн шилдэг классик (сонгодог) сургууль АНУ-д байдгийг бүх хүн мэднэ.
-Монгол хуүхдүүд гадаад хүүхдүүдээс оюуны чадавхи ямар бол? Танай тэнд бол хүүхдэд тавьдаг шаардлага өндөр үү?
-Би олон жил хүүхэдтэй ажилласан. Америкт ганцхан уриа байдаг. Та хүнээр яаж хүндлүүлэхийг хүсч байна, бусдыг түүн шигээ хүндэл гэдэг зарчим дээр бүх зүйл авагддаг.
Сурагч сурагчаа, багш багшаа, сурагч багшаа, багш сурагчаа хүндэлнэ. Ямар нэг байдлаар багш сурагч хоёрын хооронд зөрчил гардаггүй. Дээр нь хуулиа их баримтлана. Багш журам гаргана. Хүүхдүүд түүнийг дагана. Хүмүүс АНУ-г чөлөөт ертөнц гэж ойлгоно. Жишээ нь сурагч хичээл дээрээ чөлөөтэй босч өөрөө өөртөө үйлчлэх, дэвтэр номоо цэгцлэнэ. Харин Монгол л жинхэнэ чөлөөт ертөнц. Наад зах нь гудамжинд хог хаягдлаа хаядаг. АНУ-д хүүхдүүд өөрсдийн үзэл бодолдоо тууштай хандаж түүнийгээ чөлөөтэй илэрхийлдэгээс гадна эцэг, эхчүүд хар багаас нь зөв буруугийн ялгааг ойлгуулж хэлж өгдөг. Сургалт сургуулийн хувьд үнэгүй сургалт зуун хувь хэрэгжинэ. Анги танхим, хичэалийн хэрэгсэл материалыг сургуулиас нь бэлтгэдэг. Үүнийгээ дагаад хүүхдүүдэд сургах материалын, олох мэдлэгийн цар хүрээ их байна. Маш өндэр хөгжилтэй учраас хөгжлөө дагаад комьпютер техниктай байнга харьцдаг. Иймд 5×5= хэд вэ? гэвэл америк хүүхэд тооны машин руугаа гүйдэг байхад монгол хүүхэд 25 гээд хэлчих жишээтэй. Гэтэл энэ нь буруу биш. Нийгэм өөрөө техникжсэн учраас тэр.
-Анх Монголд буухад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ.Сэтгэлд хоногшсон зүйл бий юу?
-Бээжингээс Улаанбаатар руу галт тэргээр ирсэн юм. Галт тэрэгний цонхоор харсан тэр говь үнэхээр гайхамшигтай. Энд би хөгжил үзэх гэж ирээгүй, тансаг байх гэж ирээгүй, энд надад муухай юм байхгүй. Ингэж хэлэх ч эрхгүй. Харин монголчууд их үндэсхэрхэг үзэлтэй юм билээ.
-Үүрэгхариуцлага гэдгийг та юу гэж дүгнэдэг вэ?
-Хүн өсөх насандаа эцэг эхийн өнгэ нүүрээр, идэр насандаа өөрөө өөрийн өнгө нүүрээр, өтлөх насандаа үр хүүхдийн өнгө нүүрээр амьдардаг гэдэг. Миний үеийнхэн бол нийгэмд гарч үр хүүхдээ өсгөж, эцэг эхээ харж халамжлах насандаа яваа хүмүүс. Энэ үедээ үр хүүхдийнхээ өмнө, эцэг эхийн өмнө, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй гэж боддог.
М.ГАНЦАЦРАЛ
(өдрийн сонин 2005-04-18 094)