Бизнес эрхлэгчдийн ачаа хөнгөрөв үү, хүндрэв үү?

Харин бизнес эрхлэгчид Биднийг зөнгөөр нь орхи гэсэн аль XҮII зуунаас угшилтай өгүүлбэрээ давтсаар байна. Эрх баригчид бизнес эрхлэгчдийг гинжнээс нь чөлөөлөхөөр идэвхийлэх болсон нь зүгээр л шоу байв уу, аль эсвэл үнэхээр сайн үйлс хийхээр сэтгэл шулуудсан хэрэг үү.
Өнгөрсөн баасан гаригт болсон Ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нийслэлийн анхдугаар зөвлөлгөөн-д албан тушаалтнууд төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, бизнесийн дарамтыг арилгах гэсэн хоёр гол хөзөртэй оролцов. Үйлдвэр худалдааны яамны ахлах мэргэжилтэн Я.Балганвүрэн Тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлбэл эхний гурван жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх бодлого барина. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар импортлох техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ гэх мэтээр засгийн бодлогыг тайлбарлаж байлаа. Чихэнд чимэгтэй сонсогдох эдгээр үгс жижиг бизнес эрхлэгчдэд хэр наалдаж байгаа бол. Анхдугаар зөвлөлгөөний төлөөлөгч Хөм ХК-ийн ерөнхий захирал Д.Мичка Бизнесийн орчинг аштайхан болгоод, татварын дарамтаас чөлөөлнө гэдэг нь үнэн бол чихэнд чимэгтэй л сонсогдож байна. Материал, түухий эдийг НӨАТ-гүй болгох тухай ҮХЯ-ны түшмэлийн үг анхаарал татсан. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, бизнесийн орчинг сайжруулна гэж ярих боллоо. Яг өнөөдөр татвар багасаад, хөнгөлж, чөлөөлсөн юм алга гэлээ. Урт цагаан гэж олны нэрлэж заншсан байранд Хөм-ийнхөн гутал, хувцас засвар, үсчин зэрэг засгийн түшмэдийн хэлдгээр нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Гар урчуудаа зохицуулах цагаа зөвлөлгөөнд сууж өнгөрүүлж байгаа Д.Мичка боломж олдвол үгээ хэлж, татварын бод-логод нөлөөлөх боломж хайж иржээ. Нэг үсэ бодвол засаг баригчид жирийн иргэний үгийг сонсдог болсон нь дэв-шил гэж Д.Мичка үздэг аж. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар нааштай үгс сонсогдож байгаа ч жижиг дунд үйлдвэр гэж юугаа хэлэх, тэргүүлэх чиглэл гэдгээ тогтоогоогүй юм байна. Тэгэхээр хуулиа баталтал хугацаа шаардах байх гэж тэр хуучилсан. Татварын дарамтыг багасгах, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар эрх баригчдын амласан олон ажлаас бодитой хэрэгжиж эхэлсэн нь хэд байна гэж ҮХЯ-ны ахлах мэргэжилтэн Я.Балгансүрэнгээс лавлахад
-Аливаа лиценз зөвшөөрлийг цахим сүлжээгээр олгох тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан ажил эхнээсээ биелж эхэлсэн гэж тэр яриад Нийслэлийн захирагчийн ажлын албаны вэб сайт руу орж тусгай зөвшөөрөл авах болсон жишээг дурдав. Улаанбаатар хотын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга М.Ганбаатар энэ тухай тодруулж ярилаа. 2004 оны аравдугаар сараас вэб нээсэн. Одоогоор 50 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл хүссэн маягт интернэтээр ирээд байна. 17 тусгай зөвшөөрөл олгосон гэж тэр ярилаа. Интернэтээр тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирэхэд долоо хоногийн дотор хариу өгдөг аж. Хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах стандарт хангасан эсэхийг нь маягт бөглүүлж хянадаг. Бу-руу бөглөвөл дахин интернэтээр зөвшөөрөл авах эрхгүй болдог гэнэ.
Бизнесийн дарамтыг арилгах чиглэлээр Засгийн газрын тогтоол түрүүчээсээ гарч байгаа гэж Я.Балгансүрэн дуулгав. Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар импортын тохирлын баталгаажуулалтад хамруулдаг бүтээгдэхүүн 114 байсныг 44 болтол нь бууруулсаныг онцлов, тэр.
Сар гаруйн өмнө төрийн ордонд болсон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үсэр яг энэ сэдэв хөндөгдсөн юм. Импортын тохирлын гэрчилгээг алга болговол бизнес эрхлэгчид илүү дутуу шат дамжихаа болино гэж МҮХАҮ-ийн танхимын дарга С.Дэмбэрэл шаардаж, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдийнхээ талд байж асуудлыг шийднэ, Зөвшөөрөл өгдөг биш бүртгэдэг системд шилжье гэж хэлж суусанхан.
Одоо хүн, амьтан, байгаль орчинд аюул учруулж болзошгүй бараа бүтээгдэхүүнээс бусдад нь тохирлын гэрчилгээ хамааралгүй болсон гэж Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн газрын дарга Б.Гантөмөр тайлбарлав. Энэ бүхэн нь Дэлхий нийтийн даяаршлын гол зарчим нэг стандарт, нэг сорилт, нэг тохирлын үнэлгээнд нийцүүлсэн Засгийн бодлого гэж тэр дүгнэлээ.
Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад мөрдөж байгаа 4267 стандартад бид үзлэг хийсэн. 90 хувийг нь заавал мөрдөх байсныг 40 хувь болтол нь бууруулсан юм. Стандартыг нь баталж өгнө, харин үйлдвэр аж ахуйн газрууд сонгох эрхтэй. Худалдан авагчтай тохироод гэрээ байгуулах замаар асуудлыг шийдэх боломжтой болсон гэж Б.Гантөмөр тайлбарлав. Үүнийг хяналт алга болох нь гэж ойлгож болохгүй. Тухайн бүтээгдэхүүн стандартад нийцэж байгаа эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагууд хянана гэлээ. Улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх лабораторийг итгэмжилж, үйлчилгээ явуулах хүрээг нь тогтоож өгсөн нь бизнесийнхний бас нэг зовлонг нимгэлэх вий. Улсын хэмжээнд 71 сорилтын лаборатори, 46 хэмжилзүйн лаборатори итгэмжлэгдсэн юм билээ. Стандартын болон хэмжилзүйн лабораториуд адилхан сорилт туршилт хийж бие биенээ үгүйсгэсэн дүгнэлт гаргаж бизнес эрхлэгчдийг хөлдөө чирдэг байсан нь ийнхүү цэгцрэх юм байна. Тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүддээ итгэл үзүүлдэг хөгжсөн орнуудын жишгийг дагах аж. Тохирлын тэмдэг авсан лав л 46 аж ахуйн нэгж үүний буянаар өдөр тутам хянуулж шалгуулахаас чөлөөлөгдөх бололтой. Татварын багц хуулинд оруулах өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчдийн саналыг дахин сонсч, хэлэлцүүлэг явуулна гэж Сангийн сайд Н.Алтанхуяг ярьж байсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, бизнесийн дарамтыг арилгах хуулийн төслүүд хаврын чуулганаар хэлэлцүүлэх ээлжээ хүлээжээ. Ядуурлыг бууруулах, татварын дарамтыг арилгах, авилгатай тэмцэх Засгийн газрын том зорилтыг хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэйг олон нийт ойлгож байгаа ч улам ихийг шаардаж, илүү ихийг хүлээх нь зүйн хэрэг билээ.

(өдрийн сонин 2005-04-18 094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button