Н.Энхбаярыг Ж.Ядамсүрэн 55 хувиар ялуулна
2005 оны тавдугаар сарын 22. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох өдөр. Энэ бол СЕХ-ны сурталчилгаа.
Үнэхээр СЕХ иргэдэд ардчилсан чөлөөт сонголт хийх боломж олгох уу? Энэ асуултад олон хүн шууд хариулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эргэлзэж байна гэсэн үг. Иргэдийн эргэлзээ төрөхөөр олон зүйлийг СЕХ өнгөрсөн хугацаанд хийжээ. УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийг 2005 оны тавдугаар сарын 22 гэж товлоод, гуравдугаар сарын 22-ноос эхлэн зарласан юм. Тэгэхээр сонгуулийн тойрог, хэсгийн хороо сонгууль зарлагдсаны дараа байгуулагдах байлаа. Гэтэл гуравдугаар сарын 07-нд хуралдаж, тойрог хэсгийн хорбоны дарга нарыг зоожээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан гэхээсээ илүү МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт зориулагдсанд хэргийн учир байгаа юм. Эдүүгээ тойрог, хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийн үнэмлэхүй олонхи нь нам бусчууд. Тэдний тойрог, хэсгийн хороодод эзлэх хувийн жин МАХН, Ардчилсан намаас орж ажиллаж байгаа төлөөллөөс хол давсан байна. Гэхдээ дурын дугаар хорооны иргэн Энхсайханыг сонгоогүй нь мэдээжийн хэрэг. Нам бусчуудыг сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллах сонголтыг СЕХ хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ж.Ядамсүрэнгийн итгэлийг олсон хүмүүс. Ж.Ядамсүрэн, нам бус Ядамсүрэнг сонгоно. Энэ бол ойлгомжтой. Эндээс л ирэх сонгуулын хор найруулга будлиан эхэлж байгаа нь тэр. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байгуулагдсан 24 хэсгийн хорооны 17-гынх нь дарга МАХН-ын гишүүн, үлдсэн долоо нь Ж.Ядамсүрэнгийн итгэлт нам бусчууд.
Ардчилсан намаас хүн байхгүй. Ийм хувь тавилан бусад дүүрэг, аймаг сумдад нүүрлээд байна. Тэдний гол зорилго нь нэр дэвшигч Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр тодруулахад чиглэгдэнэ. Нэг нэр дэвшигчийн төлөө ажиллах хэсгийн хороод, санал авах байранд иргэд ардчиллын төлөө санал өгсөн ч Н.Энхбаяр, МАХН ялна гэсэн үг. Итгэлтэй хүмүүсээрээ тойрог, хэсгийн хороог бүрдүүлж чадсан СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн нэр дэвшигч Н.Энхбаяр 55 хувиар ялна гэж ам алдсан гэнэ. Тэр энэ үгийг итгэлтэй хүндээ ярина биз дээ. Итгэлт хүмүүсийн хооронд болсон аман хэлцлийн талаар ямар нэг бичиг баримт үйлдэгдээгүй. Нүдээр харж, чихээр сонссон хүн ч нэн ховор. Гэрчлэх хүн бол бүр байхгүй. Шулуухан хэлэхэд албан баримт үлдээгүй. Харин ам дамжсан яриа, ул мөр үлдэв бололтой. Хана болгон чихтэй, цонх болгон нүдтэй гэсэн дорно дахины зүйр үг бий. Тэр үүднээс авч үзвэл энэ аман хэлцлийг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонссон л байхгүй юу даа.
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн эргэн тойронд болж байгаа үйл явдал тавдугаар сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ирээдүйн ерөнхий дүр төрх. Тэнд гарах гажуудал. Харин түүний эргэн тойронд болж өнгөрсөн будлиан самуун, ажлын алдаа маш их. Уг нь ардчилсан нийгэмд ажлын алдаа гаргасан төрийн албан хаагч тэр дороо огцордог Туүний хамгийн том алдаа нь 2004 онд болсон УИХ-ын сонгуулиар ард түмний сонголтыг уландаа гишгэж үгүй хийсэн явдал. Энэ бол СЕХ-ны дарга огцрох хангалттай баримт. Гэвч тэр огцроогүй. Харин албан тушаалдаа бөх бат сууж байгаа байхгүй юу. Гаргасан алдааныхаа төлөө төрийн албанд гүн бат суудаг энэ үзэгдэл дарангуйлагч тогтолцоонд энгийн үзэгдэл л дээ. Дарангуйлалын тогтолцоог 2000 оноос дахин сэргэсэн, загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Дарангуйлал сэргэн тогтеон, ардчиллаас ухарсан талаар судалгаа ч бий. Тэгээд ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан нэр дэвшигч Н.Энхбаярыг нэг бус удаа дарангуйлагч гэж хэлеэн байдаг. Тэгэхээр дарангуйлагчийг Ерөнхийлөгчөөр сонгуулахын төлөө ажиллаж байгаа СЕХ тухайн тогтолцооны нэг эд анги нь болж таарна биз дээ. Тэр бол дэндүү ойлгомжтой. Түүний залуур дээр сууж байгаа Ж.Ядамсүрэн сүрэг дарангуйлагчийн нэг нь болно. Ирээдүйд бас нэг жижиг Н.Энхбаяр болж хувирна. Одоо ч энэ төрхөө тэр хүн олчих шиг боллоо. Их л додигор харагдах юм. Энэ нь түүний ирээдүйн дүр төрхийн ул суурь болов уу.
Ж.Ядамсүрэн Н.Энхбаярын өмнө урьд нь нэг удаа алдсан. Энэ бол 2004 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ыг ялуулаагүй явдал. Одоо тэр алдааг давтахгүйн тулд түүнийг ялуулах үйл ажиллагааг эртнээс өөрөө гардан хариуцаж байгаа нь энэ. Дээр дурьдсан даа, дарангуйллын тогтолцоо 2000 оноос сэргэсэн гэж. Уг нь МАХН, Н.Энхбаяр сэргээн тогтоосон дарангуйллынхаа тогтолцоог 2004 оны УИХ-ын сонгуулиар улам баталгаажуулж байр суурийг нь бэхжүүлнэ гэдэг төлөвлөгөөтөй байсан юм билээ. Гэтэл тэдний энэ төлөвлөгөөг иргэд таслан зогсоож, ардчилсан хүчний намуудад 50- иас дээш хувийн санал өгч итгэл үзүүлеэн юм. Энэ бол тэдэнд том цохилт болсон. Дарангуйллын тогтолцоог тэд хүсдэг иргэд эсэргүүцдэгийн хамгийн том жишээ энэ. Гэвч иргэдийн хүсээгүй дарангуйллын тогтолцоог СЕХ хор наируулж хагас хугас ч болов авч үлдэж чадсан юм. Энэ бол тэдний хувьд ололт боловч сонгогчдын хувьд эмгэнэл, нэн шинэ түүхийн хөх толбо болон үдлээ. УИХ-ын сонгуулиар алдсан байр сууриасаа багыг боловч эргүүлэн авахын тулд СЕХ, Ж.Ядамсүрэн эртнээс муу арга сүвэгчилж, хуулиас гадуур тойрог, хэсгийн хороо байгуулж байгаа нь энэ. Яг хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм бол Н.Энхбаяр ялж чадахгүй. Ийм учраас СЕХ, Ж.Ядам-сүрэн нар хуулиас гадуур ажиллаж байна. Иргэд бусад нэр дэвшигчийн төлөө чинээнд нь тултал санал өгсөн ч тэд ялагдана. Ж.Ядамсүрэн өнөөдөр өөрийнхөө хийсэн үйлдэлд эрэмшин нэр дэвшигч Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэдэг үнэмлэхийг бичээд бэлэн болгочихсон байгаа юм биш үү. Нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд одоо ялалт байгуулсан үнэмлэхээ гардах л үлдээд байгаа болов уу. Иргэд сонгогчдыг ямар хувь тавилан хүлээж байгаэг одоо хэлэх боломж байхгүй. СЕХ-г огцруулах шаардлага Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д тавьсан байсан. Тэдний шаардлагын гол үндэслэл нь СЕХ-ны 11 гишүүнээс арав МАХН-ын гишүүн гэсэн байна билээ. СЕХ-ны энэ тэнцвэргүй харилцаа доод шатандаа нам бусчууд гэдэг нэрээр орж ирж байна. Анхан шатны энэ тэнцвэргүй харилцаа нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдахгүй гэдгийн гол баталгаа болно .
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-04-18 094)