Хэрэглээний үнэ, ядуурал хоёр буурсангүй
МАХ, ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ҮНИЙН ИНДЕКС ХӨДЛӨХӨД ХҮРГЭВ
Харин татварын бус орлого, хөрөнгийн болон тусламжийн орлого дундарсан байна. Энэхугацаанд бидний хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүний үнэ дэд бүлгийн дүнгээрээ 23,4 хувиар өсчээ. Энэ нь шинэ оны эхний улиралд бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оныхоос зургаан хувиар нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Үнийн хувьд мах ах-ыгаа дагаад мөн улирлын онцлогтой нийлүүлэлтээсээ хамаараад ч тэр үү сүү, сүүн бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногооны үнэ нэмэгдэв. Үүн дээр онцгой албан татварыг нь нэмснээс болсон уу архи, тамхины үнэ дэд бүлгийн дүнгээрээ долоон хувиар өссөн байна. Түүнчлэн дулаан, түлш, цахилгааны үнэ нэмэгдсэн нь үнийн индекс дээшээ хөдлөхөд бүр нэрмээс болжээ. Өнгөрсөн хугацаанд нэг метр кв талбамн дулааны үнэ 19,4, нэг хүнд ногдох ахуйн хэрэглээний халуун усны үнэ 19,2, ахуйн хэрэглээний цахилгааны нэг квт-ын үнэ 8,5 хувиар тус бүр өссөн нь хэрэглэгчдийг арвилан хэмнэхэд хүргэж болзошгүй. Мөн тээвэр холбооны үйлчилгээний бүлгиии үнэ, тариф 2,3 хувиар нэмагдсэн нь мөн л үнийн индексэд голлон нөлөөлжээ.
ЗЭС ҮНЭД ОРСНООР ЭКСПОРТ УЛАМ ӨСӨХ НЬ
Дотоодод үнэ өссөн бол гадаад талдаа эсрэг дүр зурагтай байна. Тухайлбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал бараг гучаад хувиар, импорт 14,4 хувиар есч, экспортын өсөлт импортынхоосоо илүү байгаа нь гадаад худалдааны алдагдал арван сая ам.доллараар буурахад нөлөөлсөн байх юм. Гадаад худалдаанд манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдсээр байгаа эерэг байдал гадаад худалдааны үнийн дүнд таатай нөлөөлж байна. Жишээ нь, өнгөрсөн оны эхний улиралд нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 412 ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд 514 ам.доллар болж 24,8 хувиар өсчээ. Ингэснээр манайд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ енгөрсөн оны мөн үсэс хоёр хувиар, үнийн дүн нь бараг гуч шахам хувиар өсөв. Мөн алтны үнэ дэлхийн зах зээлд боловсруулаагүй болон боловсруулсан нэг кг нь дунджаар 12334 ам.доллар (Монголбанк нэг грамм алтыг 9700 төгрөгөөр худалдан авч байна) болж өмнөх оны мөн үеийнхээс хоёр хувиар өсссөн нь манай экспортод бас сайнаар нөлөөлж байна. Харин нэг кг самнасан ноолуурын үнэ дунджаар 58 ам.доллар болж өмнөх үеийнхээс 11,5 хувиар нэмэгдсэн боловч дотоодын зах зээл дээр энэ таатай байдал төдийлөн нөлөөлөхгүй байна. Үүнийг ноолуурын үнэ одоогоор нэг түвшинд тогтвортой байгаагаар тайлбарлаж болно.
АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ
Энэ оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 163,5 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,6 хувиар буюу дөрвөн тэрбум төгрөгөөр өслөө. Энд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар түлхүү хөгжиж цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл өсчээ. Харин боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний хэлэлцээр-ийн хүрээнд АНУ-аас Монголд үзүүлж байсан худалдааны тааламжтай нөхцөл энэ оны нэгдүгээр сарын эхнээс дууссантаи холбоотои юм. Гэвч АНУ-тай шинээр байгуулах Худалдааны хоёр талт хэлэлцээр энэ нөхцөл байдлаас үүдэн гарах алдагдлыг нөхөх боломж олгох аж.
Статистикийн мэдээлэлд хамрагдсан 204 төрлийн бүтээгдэхүүнээс алт, нүүрс, зэс, хайлуур жоншны баяж-мал, цахилгаан дулааны эрчим хүч, шохой, металл бэлдэц, металл цувимал, хивс, ээрсэн утас, сүү, сүүн бүтээгдэхүүн, хиам, нарийн боов, амтат ус, ундаа, шингэн эм зэрэг 86 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсссөн байна. Буурсан зүйл гэвэл энэ оны эхний байдлаар гарсан төлийн 95,8 хувь буюу өдгөө 2,5 сая төл бойжиж байгааг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төл мал 331 мянгаар бага байна.
МОНГОЛЫН ХҮН АМЫН 36.1 ХУВЬ НЬ ЯДУУ
Хөдөлмөр, эрхлэлтийн албанд бүртгүүлсэн болон бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо энэ оны эхний улиралд 37,8 мянга байгаа нь өмнөх оныхоос 1,3 мянган хүнээр нэмэгджээ. Үндэсний статистикийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн банктай хамтран хийсэн өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаагаар манай улсын хүн амын 36,1 хувь нь ядуу, гурван хүний нэг нь анхаарал татахаар ядуу байдалтай байна. Ядуурал буурсангүй.
Амьжиргааны түвшин хөдөө орон нутагт гайгүй байсан бол одоо дээрх харьцаа эсргээр эргэж ядуурал хөдөөд шилжжээ. Энэ нь ган, зуд зэрэг байгалийн бэрхшээлээс гадна орон нутагт хөдөлмөр эрхлэлт дутуу байгаа зэрэгтэй холбоотои аж.
Ядуурлыг эрүүл мэндийн, орлогын, хэрэглээний, амьжиргааны чадавхийн зэрэг олон үзүүлэлтээр гаргадгаас манайд хэрэглээ талаас судлахад нэг хүн өдөрт хүнсэндээ 480 төгрөг зарцуулж байж 2100 калори илчлэг авах ёстой байтал өнөөдөр үүнд 370 төгрөг зарцуулж байгаа дүн гарчээ. Мөн хэрэглээ талаас судлахад монголчууд өвөл нь хэрэглээ багатай байдгаас шалтгаалж Монголын ядуурал улирлаар хэлбэлздэг байна. Нутаг дэвсгэрийн байдлаар ядуурлыг ангилахад баруун бүсэд ядуурал хамгийн их буюу 51 хувьтай байна. Монголын ядуурлын өнөөгийн байдлыг гаргасан дээрх судалгааг манай орны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй нягт уялдуулан авч үзжээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-04-18 094)