Yндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх сонирхлыг Цэцэд хэн төрүүлэв

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-аас батлан гаргасан тус хуулийн 6.1-д Эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан. Энэ нь үндэсний үйлдвэрлэлд хөл дээрээ босоход нь дэмжлэг үзүүлэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг том ач холбогдлуудыг агуулсан шийдвэр байв.
Өөрөөр хэлбэл, эх орны үйлдвэрийн болон импортын шар айрганд оногдуулж буй татварын 30 центийн ялгаан дээр энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн хувь заяа, ирээдүй, Монголын эдийн засгийн дархлаа тогтож байсан юм. Гэвч энэ дархлааг Үндсэн хуулийн цэц устгахыг хүсчээ. Эх орны үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх сонирхлыг цэцэд хэн төрүүлэв?

Шар айрагны өрсөлдөөн
Өнгөрөгч 2004 онд монголчууд нийт 22 сая гаруй литр шар айраг уужээ. Үүний 60 гаруй хувь импортын, үлдэж буй 40 хүрэхгүй хувь нь дотоодод үйлдвэрлэсэн шар айраг байв. Монголын шар айрагны зах зээл дэх дээрх тоон харьцаа 2000 онд тун ч өрөөсгөл байдалтай байсныг бид мэднэ. Тодруулбал, тухайн үед Монголын шар айрагны зах зээлийн 90 шахам хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж, үлдэж буй 10 орчим хувь нь ундэсний үйлдвэрлэгчдэд оногддог байсан хэрэг.
Манай үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс энэ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж, шар айрагны үйлдвэрлэлд онцгой анхаарсны үр дүнд Монголоор овоглосон Боргио, Алтан говь, Чингис пивонууд нийт хэрэглээний 30 гаруй хувийг эзлэх болсон аж. Тодруулбал, монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн шар айраг уух боломжтой болсон гэсэн үг. УИХ-аас Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлторуулахдаа энэ бүх нөхцөл байдлыг тооцоолон үзэж, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг ханган, үндэсний үйлдвэрлэгчдэд хөгжиж дэвших боломж олгохын тулд дотоодын болон импортын пивонд ялгаатай татвар оногдуулсан нь мэдээж. Иргэн таны худалдан авч буй шар айрагны мөнгө Монголд үлдэх үү, гадаадын аль нэг улсын энэ чиглэлийн үйлдвэрийг санхүүжүүлэх үү гэдэг асуултад УИХ ийнхүү шударгаар хариулсан нь энэ. Манайд импортоор орж ирж байгаа шар айрагны 90 хувийг Солонгост үйлдвэрлэсэн Саss, Нite эзэлдэг гэсэн судалгааны дүнг энэ далимд уншигчдад дуулгая.
Хатуухан хэлэхэд манайхан шар айрагны зах зээлээ солонгосчуудад эзлүүлсэн гэсэн үг. УИХ-аас Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, импортын шар айрагны литр тутмаас 50 центийн татварт авах болсноор үндэсний үйлдвэрлэгчдэд Саss, Нite-тэй өрсөлдөх боломж олгосон гэж хэлж болно. Гэтэл энэ боломжийг устган, үндэсний шар айргийг хэрэглээнээс шахах сонирхол иргэн М.Түмэн-Өлзийн өргөдлөөр илэрч, үүнийг нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан баталгаажуулж орхив. Үүний цаана ямар лобби үйлчлээд байгаа нь сонин.

М.Түмэн-Өлзийн цаана хэн байна вэ?
Ингэж асуух шалтгаан хангалттай байгаа юм. УИХ-аас баталсан Онцгой албан татварын хууль Үндсэн хуулийн зарим заалтуудыг зөрчиж, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг үгүйсгэж байгаа тухай Баянзүрх дүүргийн дөрөв дүгээр хороонд оршин суугч М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд хаягласан өргөдөлдөө дурджээ. Үнэхээр л Монгол Улсын Онцгой албан татварын хууль Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчөөд байгаа юм бол олон улсаар овоглосон тухайн байгууллага нь гомдол гаргахгүй яасан юм бол. Эсвэл иргэн М.Түмэн-Өлзий Дэлхийн худалдааны байгууллагыг төлөөлдөг болчихоо юу?
Ууланд арслан архираагүй байхад талд адуу үргэсний учрыг арай өөр өнцгөөс харах гэжоролдъё. М.Түмэн-Өлзий, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар нэг айлын хүргэнүүд гэсэн мэдээлэл бий. М.Түмэн-Өлзийн ард Саss, Нite-ийг Монголд борлуулдаг төлөөлөгчид байж болохыг үгүйсгох аргагүй. Энд нэг хачирхэм жишээг зориуд дурдья. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж дунд суудлын хуралдааны үсэр шийдвэрээ аль эрт гаргачихсан байдлаар асуудалд өрөөсгөл хандаж байсныг хуралд оролцогчид баталж байгаа. Дунд суудлын хуралдаан эхэлмэгц маргалдагч талууд хэлэлцэж буй асуудлаараа ярилцаж дуусаагүй байхад Цэцийн нэгэн эмэгтэй гишүүн Тэртэй тэргүй Үндсэн хууль зөрчсөн хууль баталчихаад тэрнийгээ битгий хамгаалаад бай хэмээн илэрхий нэг талд үйлчилсэн үг хэлж байж. Энэ бүхэн тохиолдлын хэрэг лав биш байх. Дэлхийн худалдааны байгууллага Монголын Онцгой албан татварын хуулийн талаар ам ангайгаагүй байхад иргэн М.Түмэн-Өлзий энэ талаар тодорхой дурдсан өргөдөл гаргаж, түүнийг нь сар гаруйхны хугацаанд цэцийн дарга Ж.Бямбадорж шүүрэн авч Саss, Нite-д ашигтай шийдвэр гаргасны цаад зорилго бараг тодорхой болчихоод байх шиг.

Дэлхийн хуралдааны байгууллага эдийн засгийнхаа хөгжилд үзүүлэх Засгийн газрын дэмжлэгт хэрхэн ханддаг вэ?
Иргэн М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3.2-т Гэрээнд оролцогч аль нэг талын газар нутгаас нөгөө талын газар нутагт импортлосон бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын дотоодын бүтээгдэхүүнд шууд болон шууд бус замаар ногдуулдаг дотоодын татвар ба бусад төлбөрүүдээс илүү хэмжээний татварыг ногдуулахгүй байхаар… заасан тухай онцлон дурджээ. Гэтэл Дэлхийн худалдааны байгууллага эдийн засгийнхаа хөгжилд үзүүлэх улс, орон бүрийн Засгийн газрын дэмжлэгт хэрхэн ханддагийг сонирхъё. Тус байгууллагын ерөнхий хэлэлцээрийн 18.2-т Хэлэлцэн тохирсон талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас эдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд хүлээн зөвшөөрч байна гэсэн бий. Өөрөөр хэлбэл, Дэлхийн худалдааны байгууллага дотоодын үйлдвэрлэлийн тодорхой салбарт шаардлагатай тарифийн хамгаалалтыг хэрэглэж, аль болох уян хатан байлгах боломжийг хөгжиж буй орнуудад олгожээ.
М.Түмэн-Өлзий Онцгой албан татварын тухай хууль нь Үндсэн хуулийн 10.2, болон 10.3 заалт, хавсралт хуулийн 6.2 заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж буй нь үндэс-лэлгүй болохыг Дэлхийн худалдааны байгууллага дээрх хэлэлцээрийн 18.2-оор баталж байна бус уу? Үндсэн хуулийн 10.2-т Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасан буй. Мөн 10.3-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж байгаа. Дэлхийн худалдааны байгууллага ерөнхий хэлэлцээрийнхээ 1 8.2 т Тухайн улс эдийн зас гийнхаа хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын бусад арга хэмжээг авах эрхтэй гэж тодорхой тусгасан байгааг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж хараад байгаа нь бур ч гайхалтай
Тодруулж хэлбэл Дэлхийн худалдааны байгууллага хөгжиж буй буурай Монюлд эдийн засгаа хамгаалах эрх олгосоор байтал Үндсэн хуулийн цэц тэрхүү олон улсын хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтыг нь ямар учиртай юм бол? Энэ бүхний цаана Солонгосын импортлогчдод үйлчлээд байгаа эх оронч бус хандлага илэрч байгаа нь үнэн юм.
Үүнийг уншсан хэн ч доорх асуултыг зайлшгүй тавина. Монгол Улсын Үндсэн хууль хэнд үйлчлэх ёстой вэ? Үндэсний эрх ашигтаа үйлчлэх ёстои юмуу, эсвэл…?

Энэ асуудлыг Цэц хэлэлцэх нь зөв үү?
Ингэхэд, Онцгой албан татварын тухай хууль Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байгаа юу? Үндсэн хуулийн 66.2-т цэцийн авч хэлэлцэн дүгнэлт гаргаж УИХ-д оруулах маргаантай асуудлуудыг тодорхой заасан байгаа. Уг заалтад УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Цэц хэлэлцэж дүгнэлт гарган УИХ-д оруулах тухай өгүүлжээ. Энд Монгол Улсын аль нэг хууль олон улсын гэрээнд нийцэж байгаа, эсэх тухай юу ч дурдаагүй байна. Мэн олон улсын гэрээнд Үндсэн хууль нийцэж байгаа эсэх гэсэн урвуу өгүүлбэр алга. Тэгэхээр асуудлын гол болоод буй Онцгой албан татварын тухай хууль Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийг зөрчиж буй, эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх эрхтэй юу? гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэгээд бүр тэрхүү олон улсын хэлэлцээрийн 18.2-т зааснаар Онцгой албан татварын хууль уг гэрээг зөрчөөгүй тохиолдолд энэ тухай Цэц хэлэлцэн нэг талыг барьсан шийдвэр гаргах нь утгагүй юм. Ийм шийдвэр гаргаснаараа Цэц Үндсэн хуулийн 10.4-ын Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй гэсэн заалтыг зөрчиж байж ч болох талтай. Энэ маргааныг Цэц шүүрч авах үндэслэл байсан уу?

Ноолуурын үйлдвэрүүдийн гашуун түүх давтагдахыг үгүйсгэхгүй
Ямартай ч Цэц иргэн М.Түмэн-Өлзийн эх оронч бус өргөдлийг хэлэлцэн онцгой албан татварын хуулийн тодорхой заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж УИХ-д оруулах боллоо. Эн-дээс хэрэв импортын болон эх орны үйлдвэрийн шар айраг адилхан татвартай болчихвол үндэсний үйлдвэрлэгчид яах вэ гэсэн сэтгэл зовоосон асуудал босч ирж буй юм.
Ноолуурын үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж байсан 1993 оныг эргэн саная. Өнөөдөр тухайн үед үйл ажиллагаагаа явуулж байсан 20 гаруй үйлдвэр үндсэндээ сөхөрч, тоотой ганц хоёрыг нь эс тооцвол устан үгүй болжээ. Хөгжиж ядаж буй үндэсний үйлдвэрлэгчдийг хөл дээрээ хэдийнэ боссон, том акул болох Саss, Нite-ийг үйлдвэрлэгчидтэй.нэг гараанаас уралдуулбал удахгүй эх орны шар айраг сөхрөх нь мэдээж, Энэ салбарт оруулсан дотоодын хөрөнгө оруулалт ямар ч үр дүнгүй болж, алдагдал хүлээх юм. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд гадаадаас бөглөө, шил, гол түүхий эд болох арвай зэргийг импортоор авч, ганцхан усаа дотоодоос хангадаг. Гэвч дотооддоо шар айраг үйлдвэрлэх болсноор гаднаас пиво худалдан авч байсан валютын их урегалыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан нь том олз байв.
Монгол шиг ядуу буурай орон байтугай баян чинээлэг, дотооддоо машин үйлдвэрлэдэг том орнууд үндэсний эдийн засгаа хамгаалахын тулд импортоор орж ирдэг унааны татварыг 200-250 хувьд хүргэн баталсан туршлага ч бий. Гэтэл бид үндэсний шар айраг үйлдвэрлэгчдээ хамгаалж чадахгүй дотооддоо хагаралдаж суух гэж үү?
Нэгэн сонирхолтой судалгааг танд танилцуулъя. Солонгосчууд Монголын Онцгой албан татварын хуулийг Үндсэн хуулийн цэцээр нь үгүйсгүүлэх хүртэл томорч, хуульд нөлөөлөх хэмжээнд манай шар айрагны зах зээлийг эзэлж болдог юм байж. Тэгвэл монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн шар айргаа Солонгост нийлүүлэх боломж хэр нээлттэй байдаг юм бол. Нэг литр монгол, солонгос шар айрагны үнийг адилхан нэг ам.доллар гэж бодъё. Солонгос пиво Монголын Онцгой албан татварын хуульд заасан 50 хувийн татварыг төлөөд, холбогдох бүх хураамжийг нэмээд 1.81 ам.доллар болж манайд худалдагдах нь. Харин Монголд үйлдвэрлэсэн нэг литр шар айраг Солонгосын гаалийн татвар, боловсролын татвар, ашгийн татвар зэргийг төлсөөр 2.19 ам.доллар хүрч тэдний худалдан авагчдад хүрэх нь. Энэ бүхнийг харьцуулаад бодсон ч монголчууд яахаараа эдийн засгийн аюулгүй байдлаа хуулиараа баталгаажуулах эрхгүй байдаг билээ гэсэн зайлшгуй сэтгэл эмзэглүүлсэн асуулт тулгарч байгаа нь хэцүү. Иргэн М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцохдоо Импортын болон эх орны үйлдвэрийн шар айрагнаас авах татварыг адилхан болгож өгөхийг хүсч байж. Яагаад түүнд ийм сонирхол төрөв. Саss, Нite пивог нийлүүлж буй эздийн халааснаас гарч буй 50 хувийн татвар монгол иргэнийг юуны учир ингэж эмзэглүүлээд байгаа хэрэг вэ? Үндэсний эрх ашиг, үндэсний сонирхол, үндэсний эдийн засгийн хөгжил М.Түмэн-Өлзийг зовоогоогүй нь бур ч сонин. Түүний өргөдлийг үндэсний эрх ашгийг хамгаалж, өөрийн улсын хуулийг нутаг дэвсгэр дээрээ чандлан мөрдүүлэх ёстой Үндсэн хуулийн цэц шүүрэн авч эх орны үйлдвэрийн шар айрагнаас авдаг 0.20 ам.долларын татвар, импортын шар айрагны 0.50 ам.долларын татвар хоёрын ялгаанд анхаарлаа чиглүүлэн, тэнцэтгэхээр зүтгэж буй нь цаагуураа ямар сонирхол үйлчлээд байгааг нотолж байна бус уу?
Үндсэн хуулийн цэц энэ мэтийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоод эхэлбэл цаашдаа юу болох вэ? Монголд импортоор хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчид дотоодын үйлдвэрлэгчдийг бут цохихын тулд бусад хуулийн заалт болон Дэлхийн худалдааны байгууллагын гэрээгээр далимдуулан Үндсэн хуулийн цэцэд хандаж болох нь. Эхлээд Дэлхийн худалдааны байгууллага Монголын хууль өөрийнх нь хэлэлцээрийг зөрчөөд байгаа, үгүйг нягтлаг л дээ. Тэгээд үнэхээр зөрчөөд байгаа юм бол Үндсэн хуулийн цэцэд өргөдлөө хүргүүлэг. Олон улсын тэрхүү хэлэлцээрийг Монгол улс зөрчөөгүй учраас л одоо хүртэл Дэлхийн худалдааны байгууллага энэ талаар гомдол тавиагүй байж таарна. Угаас тус байгууллага хэлэлцээрийнхээ 18.2 дахь заалтаар улс орон бүр эдийн засгаа хөгжүүлэхийн тулд импортод нөлөөлөх хамгаалалт хэрэглэж болохыг онцлон зөвшөөрсөн. Гэтэл …ууланд арслан архираагүй „байх.ад талд М.Түмэн-Өлзий, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга Ж.Бямбадорж нар үргэлж давхиад байгаагийн учир юу вэ?

Б.ӨРНӨ
(өнөөдөр 2005-04-18 091)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button