Электрон засгийн газар байгуулах төлөвлөгөөг удахгүй танилцуулна
Энэ улс өнөөдөр эдийн засгийн өсөлтийн хурдцаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг тэргүүлж явна. Байгалийн ямар ч баялаггүй Эстони улсыг юу өнөөгийн хөгжилд хүргэв?
Тус орны Засгийн газар сүүлийн 10 жилд мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр шаргуу ажилласны дүнд гайхалтай амжилтад хүрчээ. Эхний ээлжинд бүх төрийн байгууллага, айл, өрх, иргэдийг компьютержүүлэх арга хэмжээ авч. Арилжааны банкуудтай хамтран бага хүүтэй зээлээр хямд компьютер иргэддээ олгосон байна.
Дараа нь бараг бүх иргэдээ компьютерийн сургалтад хамруулжээ. Бага, дунд сургуулиудад компьютер, англи хэлний хичээл оруулахаар хуульчилсан нь амжилтад хүрэх гол үндсэн арга нь байв. Э-засаглал байгуулах талд мөн интернэтийг иргэн бүрийнхээ өдөр тутмын хэрэглээ болгоход ихээхэн анхаарсан байна. Э-засаглалын үлгэр жишээ Эагвар хотыг эхлээд байгуулжээ. Энэ бүхний дүнд Засгийн газар нь цаасгүй технологийг бүрэн нэвтруүлж хөгжүүлж чадсан байна. Төрийн байгууллагуудынх нь бүх үйлчилгээ компьютерийн дэлгэцээр явна. Энд элдэв зүйл эрээчсэн бичиг цаас бие бие рүүгээ шидэлцэнэ гэсэн ойлголт байхгүй. Зардал хэмнэнэ. Төрийн түшээд албаны унааг дайчлах асуудал ч хумигджээ. Бүх гудамж талбайд нь теле камерууд бий. Засгийн газар, Парламентын танхим нь сүүлийн үеийн шинэ технологиор бүрэн тоног-логдсон. Гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн зовлон тоочих явдалгүй. Америкт яваа Засгийн газрын гишүүнтэйгээ интернэтээр, видео дүрсээр харьцаад л асуудлаа шийдвэрлэнэ. Эстоничууд төр, засгийн хүнд суртал, авлигын талаар бага мэдлэгтэй байдаг нь Э-засаглалыг хөгжүүлсний ач тус гэнэ лээ.
Харин манайд Э-засаглал ямар тувшинд байна вэ?
Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг тодорхой яръя. Олон улсын түвшинд тухайн улс орны Э-Засгийн газар дөрвөн үе шатыг туулах ёстой гэж үздэг. Нэгдүгээрт, хэвлэн нийтлэх, хоёрдугаарт, интернэт харилцаа, гуравдугаарт, электрон гүйлгээ хийх, хамгийн сүүлд дээрх үе шатуудыг нэгтгэсэн нэгдсэн системийг бий болгох.
Манай улсын хувьд эхний шатандаа л явааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өнөөдөр төрийн байгуул-лагууд танилцуулга, мэдээллээ вэб хуудсанд байрлуулсан байгаа. Вэб хуудасгүй байгууллага байхгүй гэж найдъя. Харин хоёрдугаар үе шат буюу интернэтээр өөр хоорондоо харилцаж ажиллах талд манайхан маруухан.
Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газраас Э-Засгийн газар ямар түвшинд хөгжиж буй чиглэлээр судалгаа явуулжээ. Бүх яам, агентлаг, төрийн байгууллага, компани, хувь хүмүүсээс ч санал авсан байна. Уг судалгаагаар төрийн байгууллагууд компьютерээр хангагдсан, харин түүнийг бүрэн ашиглах явдал хангалтгүй дүн гарчээ. Манай Засгийн газраас Э-Засгийн газрын хоёр дахь үе шат руу орох алхмуудыг хийж эхэлсэн. Мэдээллийн технологийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй. Мэдээллийн технологийн ерөнхий хуулийн болон Электрон гарын үегийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Удахгүй уг төслөө олон нийтээр хэлэлцүүлээд Засгийн газарт оруулах юм байна.
Электрон Засгийн газар гэдэг нь төр өөрийнхөө хууль, журам, тогтоол шийдвэрийг электрон хэлбэрт оруулж бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэйгээ харилцахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар-төрийн байгууллагууд, Засгийн газар- бизнесийн байгууллага, Засгийн газар-иргэдтэйгээ компьютерийн дэлгэцээр хандаж ажилладаг, эргээд байгууллага, иргэд нь Засгийн газартай электрон хэлбэрээр харьцаж чаддаг байх ёстой. Гааль, татварын үйлчилгээнүүдийг интернэтиин сүлжээгээр хийдэг байх. Ийм л асуудал.
Э-засаглал нь нэлээд өргөн хүрээтэй ойлголт. Харин Э-засаглал дотор Э- Засгийн газар багтдаг тухай мэргэжилтнүүд тодруулав.
Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газраас Цахим Монгол хөтөлбөрийг боловсруулж дуусчээ. Монгол Улсын мэдээллийн технологмйг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон энэ хөтөлбөрийг дээрх газрын мэргэжилтнүүд өнөөдер өөрсдийнхөө түешинд хэлэлцэж байна. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал дэд хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа аж. БНСУ-ын мэдээллийн технологийг дэмжих байгууллагатай хамтран боловсруулж буй уг төлөвлөгөө тавдугаар сарын эхээр дуусах гэнэ. Одоогоор манай улсын мэдээллийн технологийн хөгжлийн талаарх тайланг гаргасан. Улмаар Э-Засгийн газар ямар байх ёстой, түүнийг байгуулах мастер төлөвлөгөөг хийхээр ажиллаж буй гэнэ. Ирэх сарын эхээр Монголын Э-Засгийн газрыг байгуулах төлөвлөгөөг танилцуулах томоохон хэмжээнии семинар зохион байгуулах бололтой.
Томоохон хөтөлбөрүүдийг нэг амьегаагаар хийх ажил биш нь ойлгомжтой. Эхлээд энэ чиглэлийн жижиг төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, холбог-дох байгууллагын хүрээнд Засгийн газрыг бүх яам, агентлагтай дотоод сүлжээгээр холбох, дараагийн ээлжинд яам, төрийн байгууллагуудыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай холбох ажил төсөл хэлбэрээр явж байна. Харин Засгийн газар, орон нутгийн захиргааны дүрст хурлын сүлжээ байгуулах төслийн тендерт МСS Электроникс ZТЕ компанийн түншлэлийн саналууд шалгарчээ. Энэхүү төслөөр Засгийн газар, бүх аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагад видео хурлын төхөөрөмжийг суурилуулж, сүлжээг байгуулах юм. Уг сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай холбогдон хурал зөвлөлгөөн явуулах боломж нөхцөлөөр хангагдах ач холбогдолтой. Мөн хурал семинараас гадна алсын зайн сургалт зохион байгуулж болох ажээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг байшинд байрладаг мөртлөө тус тусдаа сүлжээтэй.Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажилтнууд онлайнаар УИХ-ын Тамгын газарт бичиг илгээх боломжгүй гэсэн үг. Эдгээрийг хооронд нь нэг сүлжээнд, мөн Төрийн ордон дахь гол танхимуудыг интернэтэд холбох төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Төрийн ордонд утасгүй технологи нэвтрүүлэх асуудал бас бий. Ингэснээр заавал утсанд холбогдож байж интернэтэд орох зовлонгүй болно. Зөөврийн компьютертэй л бол Төрийн ордны коридорт сууж байгаад л интернэтэд холбогдох боломжтой болох юм. Мөн интернэтиин түрээсиин үнийг буурсан мэдээ дуулгасан Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг 250
ам.долларын компьютер, нэг төгрөгийн интернэт аянг зохион байгуулах тухайгаа ярьсан байгаа.
Дээрх газрын мэргэжилтнүүд Цахим засаглал хөтөлбөрийг боловсруулахдаа БНСУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаагаа амжилтад хүрэхийн үндэс гэж үзэж байна лээ.
БНСУ нь мэдээллийн технологийн хөгжлөөр Азид нэг, дэлхийд тавдугаарт ордог. Э-Засгийн газрын хөгжлөөр дөрөв дэх үе шат руу хэдийнэ оржээ.(Э-Засгийн газрыг дөрвөн үе шат туулдаг тухай дээр өгүүлсэн) Тус улс Мэдээллийн технологийн яамтай.Яам нь дороо мэргэжлийн олон байгууллагатай.
1990-ээд оны дундуур Цахим Кореа хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар нь бүх түвшинд хүрч ажиллаж чадсан нь өнөөгийн амжилтыг авчирсан гэдэг. Өнөөдөр солонгосчууд Э-Кореа-гаас Ю-Кореа болох зорилт тавьжээ. Энэ нь Электрон Солонгос-оос хальж Хаа сайгүй Солонгос хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэднийг бодлогоо зөв тодорхойлж, эрчимтэй ажиллаж чаддагийг дэлхийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа билээ. Харин манайх Э үегээ л дөнгөж таних гэж явна.
Д.БЭХЭЭ
(өнөөдөр 2005-04-18 091)