Францын тэмдэглэлүүд
МОНПЕЛЬЕГИИН ХӨХӨӨНИИ ДУУТАЙ ӨВӨЛ
Аян замын алжаал, олон цагийн зөрүүнээс болж нэлээд ядарчээ. Саин унтаж амрахаар орой нь шийдээд хэвтсэн авч хар өглөөгүүр сэрчихлээ. Тэгэхдээ бүр хөхөөний дуунаар сэрдэг байна шүү. Дүн өвлийн цагаар хөхөөний дуу тасардаггүй Монпелье хот дахь миний оюутны гурван сарын амьдрал ийнхүү эхлэв ээ.
Монпелье хот 985 онд байгуулагджээ. Газрын дундад тэнгисийн эрэг дээр оршдог энэ хот эдүгээ Лангдок-Руссиллон мужийн нийслэл болсон байна. 1972-1982 онд буюу бүхэл бүтэн арван жилийн турш хэлэлцэж байж, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Франц улсыг 26 муж болгон хуваасан түүхтэй.
Монпелье бол оюутан, жуулчдын хот. 380 мянган хүн амтай. 65 мянган оюутантай. 1260 онд энд анхны сургууль нээгджээ. Эдүгээ энд дөрвөн том их сургууль бий. Анагаахын их сургууль нь сургалтаараа Франц даяар алдартай. Саин эмч төрүүлье гэвэл Монпельед сурга гэсэн үг ч байдаг аж.
Хавраас намрыг дуустал энэ хот газар газрын жуулчдын хөлд дарагдана. Газрын дундад тэнгисийн зөөлөн элсэн дээр тарвалзаж, алжаал ядаргаагаа тайлах гэсэн эрхмүүд хотын төсөв хийгээд оршин суугчдынх нь халаасанд чамгүй мөнгө хандивлана. Тиймээс энэ хотод юм үнэтэй. Парисаас нэг их дутахгүй дээ.
Хотын төсөв зэрэгтэй нь танилцаж байхад тун ч зангарагтай хөдөлдөг юм билээ. Зөвхөн энэ оны төсөв нь л 293 сая евро гэсэн. Монгол Улсын маань төсөвтэй л бараг дүйцэх мөнгө шүү дээ. Ирэх тавдугаар сард трамвайны хоёрдугаар шугамаа ашиглалтад оруулна гээд хэн хүнгүй баяртай байцгаасан. Үүний өртөг нь л гэхэд 424 сая евро гэж байгаа юм даа.
Зөөлөн дулаан уур амьсгалтай, хэрэв -2 градус хүрвэл дэндүү хүйтэрсэнд тооцдог, цас ордоггүй энэ хотын даргаар Элен Мандру гэдэг эмэгтэй ажиллаж байна. Тэр энэ хотын түүхэн дэх анхны эмэгтэй дарга. 100 мянгаас дээш хүн амтай хотыг удирдаж байгаа Францын гурав дахь эмэгтэй мэр. Түүнээс өмнө Лилл хотыг Мартин Обри, Страсбург хотыг Фабиен Келлер нар даргалж байжээ.
Өндөр хөгжилтэй, цэвэрхэн сайхан энэ хотод хоёр том асуудал бий. Нэг нь нохойны баас. Яагаад ч юм францчууд нохой их тэжээнэ. Тиймээс гудамжинд нохойгоо баалгаж байгаад баригдсан хүмүүсийг 100 еврогоор торгох шийдвэр аль хэдийн гарчээ. Нөгөө нь гуйлгачид. Бүр ягтаа тулсан нь ч байдаг, мөнгөтэй ч ийм чөлөөт амьдралыг эрхэмлэдэг хүмүүс ч бий гэдэг. Францын хойд зүгийн хотуудын гуйлгачид хүйтнээс зугтаж дулаан уур амьсгалтай хотод өвөлжих гэж ирдэг. Тиймээс өвөлдөө манай хот гуйлгачид ихтэй юм шиг арагддаг гэсэн тайлбарыг зарим хүн хэлж байсан. Үнэн байх аа.
ХУУЧИН, ШИНИЙН ЯЛГАА
Монпельед очсон хүн бүхэн зэргэлдээ орших Ним хотыг, алдарт Хамгаалал-тын гүүрийг харахыг зорьдог. Очоод удаагүй байтал энэ бүхнийг үзэх завшаан таарав.
Нимийг Францын Ром гэж нэрлэх нь бий. Арга ч үгүй юм. Эрт дээр цагт Ромоос Испани орох зам энэ хотыг заавал дайрдаг байжээ. Эдүгээ Ним Лангдок-Руссиллон мужийн хоёр дахь том хот болсон байна. Оёдлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын нэг гол төв. Францын бухын тулалдааны нийслэл хот ч гэж бас нэрлэнэ. Ромын алдарт Колизейг санагдуулам дугуй театр ч энд бий. Манай эри-ний нэгдүгээр зуунд байгуу-лагдсан энэ театр 23 мянган хүний багтаамжтай. Гладиатор, бухын тулалдаан болж байсан энэ театрыг эдүгээ спорт, урлагийн зориулалтаар ашиглаж байна. Та бидний унших дуртай Тарасконы Тартарен хэмээх зохиолыг туурвисан нэрт зохиолч Алфонс Доде энэ хотод мэндэлсэн ажээ.
Нимээс тун холгүйхэн Хамгаалалтын гүүр оршино. Энэ гүүрийг Францын аялал жуулчлалын гурав дахь том дурсгал гэдэг. 275 метр урт, 49 метр өндөртэй энэ гүүрийг эртний Ромыг хүчирхэгжиж байх үед босгожээ. Эзэн хаан Агриппагийн тушаалаар Ромын авьяаслаг уран барилгачдын гараар боссон энэ гүүр 20 зууныг элээж байгаа ч хэвээр л оршсоор. Хааяа нэг л гадна талын өнгэ зүсийг нь сайжруулах ажил хийдэг аж.
Хэдийгээр биднийг очиход бүрхэг, бороотой өдөр таарсан ч жуулчид чамгүй олон байлаа. Францчууд ч бас эх орныхоо түүхийн энэ том дурсгалыг үзэхээр олноор ирдэг ажээ. Гүүрийн эргэн тойрны байгаль ч үнэхээр гайхамшигтай. Зуны цагт жуулчид Хамгаалалтын голын хажууд тухлан зоогоо барьж, гүүрийн тухай эртний домог түүхийг амтархан сонсч нэгэн өдрийг үддэг байна.
Одоо уншигч танд орчин үеийн бас нэг гүүрийн тухай танилцуулъя. Хамгаалалтын гүүрийг дайн байлдааны зориулалтаар босгосон бол харин энэ гүүрийг хүмүүсийн цагийг хэмнэх, замын түгжрэлийг арилгах зориулалтаар барьжээ.
Монпельегээс хойд зүгт 100 гаруй километр давхиад Мийо хэмээх жижгэвтэр хотод очно. Энэ хотын дэргэдүүр Тагнын гол урсана. Чухамхүү энэ Тагнын гол дээр алдарт Виадук гүүрийн хамгийн өндэр хэсэг оршино. 270 метрийн өндөрт орших энэ гүүр одоо дэлхийн хамгийн өндөрт тооцогдох болжээ.
2001 оны аравдугаар сард ажлаа эхэлсэн Эйфел (Алдарт Эйфелийн цамхагтай ижил нэртэй компани энэ гүүрийг босгосон нь ч тун сонирхолтой юм) компани 2004 оны арванхоёрдугаар сарын 14-нд гүүрийг барьж дуусчээ. 394 сая еврогийн хөрөнгө зарж, 2000 хүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд боссон энэ гүүрийн нээлтэд Францын Ерөнхий-лөгч Жак Ширак оролцож Бид бас нэгэн гайхамшгийг бүтээлээ хэмээн хэлжээ. Францын өмнөд нутаг, Газрын дундад тэнгисийг зорих олны алтан цагийг хэмнэх энэ гүүр одоо Хамгаалалтын гүүрийн нэгэн адил жуулчин олны сонирхлыг татах нэг төв цэг болоод байна. Дэлхийн хамгийн өндэр гүүрийг үзэхээр сүүлийн гурван жилд 500 мянган хүн ирээд байгаа ажээ. Одоо ч олны хөл тасрахгүй байна. Хэрвээ та энэ гүүрийг тун ойроос сонирхохыг хүсвэл 10 евро төлнө.
НИСГЭГЧ-ЭЭС УНАЛТ ХҮРТЭЛ
Францчууд хэмнэх дуртай. Өдрийн хоолоо зоогийн га зарт идэж тансаглах-ыг тэд тэр болгон хүсэхгүй. Нэг бол гэртээ бэлтгээд аваад ирнэ, үгүй бол сэндвич, талх, бяслагханаар болгочихно. Үнэтэй гутал, хувцсанд тэд бас шимтэхгүй. Жинс, хүрэм, пүүз гурав байхад л болоо. Хорь, гучин саяын машин унаж гангарахгүй. Унадаг дугуй, мотоцикл, нийтийн тээврийн хэрэгслээ илүүд үзнэ. Зайлшгүй хэрэгцээтэй нэг нь тун жижиг оврын машин унана. Тэгвэл тэд хэмнэсэн мөнгөө юунд зарцуулдаг хэрэг вэ? Манайхан шиг архи дарс наргиан цэнгээнд үрэхгүй. Бас тас дараад эцэг Горио царайлаад байхгүй.
Тэд аялап жуулчлал, үзвэр үйлчилгээ, ном, соёлын бараанд л мөнгөө үрнэ. Үүндээ харин ч нэг гар татахгүй дээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахын тулд жилийн турш мөнгөө хэмнэдэг хүн энд олон бий. Номын дэлгүүрүүд нь хүнээр байнга дүүрэн байна. Хорхой хүрмээр их номтой. Өдөрт хэчнээн ч ном хэвлэгддэг юм, тооцох аргагүй. Долоо хоноод очиход л тавиурууд нь шинэхэн номоор дүүрчихсэн байх.
Францчууд одоо баримтат зохиол, бүтээлийг түлхүү уншиж байна. Улстөрчид, урлаг, спортын оддын амьдрал.дэлхийн улс
орнуудын түүх, шинжлэх ухааны шинэ нээлт ололт, хүн төрлехтний өмнө тулгарч байгаа хурц асуудлууд тэдний сонирхлыг маш ихээр татаж байна. Харин залуус нь адал явдал, аймшгийн зохиолд шимтэн дурлах болжээ. Цагдаагийн роман гэсэн уран зохиолын нэгэн урсгал тэнд хэдийн байр сууриа баттай эзэлчихэж. Энэ төрлөөр туурвидаг зохиолчид маш олон болжээ. Тиймээс одоо тэнд адал явдалт зохиолын загалмайлсан эцгүүд болох Эдгар Аллан По, Артур Конан Дойль, Агата Кристи, Жорж Сименон нар хэдийн моодноос гарсан байна.
Харин нэг хачирхмаар зүйл нь францчууд хүүхэд, хөгшидгүй зурагт ном руу хошуурах юм. Түүнийгээ Банд дессине гэж нэрлэнэ. Хамгийн анхны Банд дессине 1889 онд хэвлэгдэн гарсан түүхтэй ажээ. Манайхан бол хүүхдийн ном гээд тоохгүй өнгөрөх биз.
Үлгэрийн, адал явдлын, аймшгийн, түүхийн гээд дотроо олон янз. Өөр өөрийн гэсэн баатартай. Хамгийн алдартай баатар нь Астерикс. Астерикс бол Ромын эзэнт гүрний эсрэг тэмцэж явсан түүхэн хүн юм билээ. Астериксийн цувралЫн анхных 1959 онд хэвлэгдэн гарчээ. Энэ цуврал 300 гаруй сая хувиар борлогдсон гэсэн тооцоо байдаг ажээ. Спирү, Луки Лук, Ашил Талон гээд зурагт номын олон алдартай баатрууд бий. Тэр битгий хэл монгол үлгэр, домгийн гол баатрын нэг мангас Банд дессине-д аль хэдийн байраа эзэлчихэж. Тэр их номноос сонголт хийх гэдэг нэлээн ярвигтай. Цаг зав ч их шаардана. Зөв сонголт хийх гээд дэлгүүрийн шалан дээр завилж суугаад ном уншиж байгаа хүүхэд, залуусыг энд хэн ч хачирхахгүй. Худалдагч нь хөөж туухгүй. Хэрэв та хайж яваа номынхоо зохиогч, нэр хоёрын аль нэгийг мэдэж байвал худалдагч нь компьютер дахь жагсаалтаасаа хайгаад хэддүгээр тасгийн аль тавиур дээр байгааг нь хэлээд өгчихнө.
Кино ч ялгаагүй. Өдөр болгон л хэд хэдэн шинэ киноны зарлал гарчихсан байна. Харин гадаадын, тэр тусмаа Холливудын шилдэг шинэ киног тэнд арай хожуухан үзэх боломж гарна. Бараг нээлтээ ч хийгээгүй байхад нь манайхан шиг зурагтаар гаргачихгүй. Хэрэв тэнд чингэвэл дааж давшгүй өр төлбөрт унана. Тиймээс хууль номынх нь дагуу зохиогчийн эрхийнх нь зөвшөөрлийг авч байж л шинэ киног дэлгэцэнд гаргадаг журамтай.
Францчууд мэн л үнэн, бодит үйл явдлаас оэдэвлэн бүтээсэн кинонд илүү их дурлаж байна. 3өвхөн францчууд ч буе дэлхий нийтээрээ ийм киног сонирхож байгаа нь Оскарын шагнал гардуулах 2005 оны ёслол дээр бүр тод илэрлээ. Хараагүй атлаа нэртэй хөгжимчин, дуучин болж чадсан Рэй Чарльзын амьдрал тэмцлийг харуулсан Рэй киноны гол дүрд тоглосон Жэми Фокс шилдэг дүрийн шагнал хүртсэн бол 28-хан настайдаа осолд орж, бараг 30 жил хэвтэрт байсан ч амьдрахын төлөө тэмцэж, хоёрын хоёр эмэгтэин хайрыг татаж чадсан Рамон Самредрогийн үнэн түүхээс сэдэвлэн хийсэн Испанийн найруулагч Аленжандро Аменаварын бүтээл Мар Адентро гадаадын шилдэг киногоор тодорсон билээ.
Оны эхээр Францад Мартин Скорсезегийн Нисгэгч кино гарч жинхэнэ шуугиан тарьсан. Америкийн саятан Ховард Хюгийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ киноны гол дүрүүдэд Холливудын запуу од Леонардо Ди Каприо, Кэт Бланшет, Кэт Бэкинсал нар тоглосон нь Францын залуусын сонирхлыг бүр ч их татах шиг болсон. Энэ кино ч бас Оскарын шагналаас хувь хүртсэнийг эрхэм уншигч та мэдэж байгаа.
Нисгэгч-ийн араас нэрт найруулагч Оливер Стоуны түүхэн бүтээл Александр кино нэг хэсэг доргиолоо. Асар том эзэнт улсыг байгуулаад 32-хон настайдаа өвчнөөр нас барсан аугаа их Александр хааныг францчууд тун их сонирхох юм. Түүний тухай ном л гэхэд хэдэн зуугаараа байдаг юм билээ. Харин аугаа их Александрт тоглосон Колин Фаррел, ээжийнх нь дүрийг бүтээсэн Анжелина Жоли нарын жүжиглэлт францчуудад огтхон ч таалагдсангүй. Бүр Анжелина Жоли жоли (Францаар гоё, сайхан гэсэн үг) л юм, авахын аргагүй муу жүжигчин юм гэсэн хэлц үг хүртэл гарлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн, фашизм, хорих лагерь, Гитлерийн тухай сэдэвтэй ном, бүтээл тун ч эрэлт ихтэй байх юм. 2004 оны эхээр дэлгэцэнд гарсан Германы найруулагч Оливер Хиршбигелийн Уналт кино Европын орнуудад чамгүй дуулиан тариад байна. Амьдралынх нь сүүлчийн 12 өдрийн тухай өгүүлсэн энэ кинонд Адольф Гитлерийг нэлээдгүй эсрэг өнгө аястайгаар гаргасан нь дуулианы нэг үндэс болж байгаа юм билээ. Гитлерийн дүрийг бүтээсэн Бруно Ганзын үнэмшилтэй тоглолт ч францчуудын анхаарлын гадуур өнгөрсөнгүй.
Ерөнхийлөгч асан Миттераны тухай уран сайхны кино одоо Францад жинхэнэ шуугиан тарьж байна. 14 жил Франц орныг удирдсан Франсуа Миттераны амьдрал, хайр дурлалын тухай өгүүлсэн Роберт Гуэдигуэний бүтээл Марсын талбайн зугаалагч хэмээх энэ киноны гол дүрийг эдүгээ 80 нас хүрч байгаа нэрт жүжигчин Мишел Бүкэ бүтээсэн нь ч сонирхолтой байгаа юм. Насан өндэр болох тусмаа улам ч их авьяаслаг тоглолт үзүүлж байгаа энэ жүжигчин гуравхан жилийн өмнө Эцгийгээ би хөнөөсөн киноны гол дүрээрээ Францын киноны дээд шагнал Сезар-ыг хүртэж байсан юм.
Дашрамд энд онцлон өгүулэхэд, амжилт олж байгаа кинотой нь зэрэг-цүүлэн тухайн киног бүтээх эх үндэс нь болсон номыг мэн хэвлэн гаргах юм. Үүнийг шоу бизнесийн өвөрмөц онцло-гийн нэг гэлтэй. Одоо тэнд Ховард Хюг зохион бүтээгч, гайхамшигт хүний амьдрал, (Нисгэгч), Жошим Фэстийн Гитлерийн амьдралын сүулчийн өдрүүд (Уналт), Жорж Марк Бенамугийн Сүүлчийн Миттеран (Марсын талбайн зугаалагч) номууд бестселлер болж байгаа.
Үргэлжлэл бий.
(өнөөдөр 2005-04-18 091)